Цагдаагийн байгууллагад “Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гар утас худалдааны лангуунд 2024 оны нэгдүгээр сарын 12-оос 13 шилжих шөнө хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Уг гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын КШХ-ийн алба хаагчид хамтран хяналтын камерын тусламжтай, шуурхай ажиллаж дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 29 настай, эрэгтэй О-г Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан.
Урьдчилсан байдлаар дээрх этгээд нь 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас хулгайлан авч, бусдад 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх ба 52 нэр төрлийн 69 ширхэг гар утсыг бусдад зарж, борлуулахаас нь өмнө олж тогтоон, хохирогчид хүлээлгэн өгсөн.
Иймд иргэд Та бүхэн өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө баталгаат хаалга цоож, цонхны хаалт хийж, харуул хамгаалалтаа сайжруулж, хяналтын камер суурилуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
| Лангуунаас 69 гар утас хулгайлсан этгээдийг илрүүлжээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |