-Анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. “Гялбаа” үзэсгэлэнгийнхээ бүтээлийг хэр хугацаанд бэлдсэн бэ?
-Монголын Урчуудын эвлэлээс “Онон шадрайн зураглал” гэх плинер зохион байгуулсан юм. Буриад Улсын байгаль, хүрээлэн буй орчинтой танилцах үед надад их өвөрмөц мэдрэмж төрүүлсэн. Монгол зураг зураг зурахаас гадна 2018 оноос эхэлж гэрэл зураг сонирхож, зураг дардаг болсон. Энэ сонирхол маань энэ удаагийн аяллын үеэр илүү хөгжиж, мэргэжлийн гэрэл зураг дарахыг оролдсон юм. Хүний амьдрал гэдэг дэлхийн насжилттай харьцуулаад харахаар, бид энд асар богино агшныг өнгөрөөдөг. Гэрэл гялбахтай ижил хурдан өнгөрч байгаа. Тиймээс “Гялбаа” үзэсгэлэнгээрээ өөрийнхөө гялбаад өнгөрч байгаа амьдралаасаа мэдэрч байгаа зүйлсээ гэрэл зургийн хальсанд буулгаж, үзэсгэлэнгээ гаргасан.

-Үзэсгэлэнгийн гэрэл зургуудаа тусгай дэглэлттэйгээр тавьсан байсан. Үзэсгэлэнгийн дэглэлтийг хэрхэн хийсэн бэ?
-Хүний амьдралын жижиг дурсамж бүр үнэ цэнтэй. Гэхдээ заримдаа нандин дурсамжаа мартчихдаг шүү дээ. Үүнийг илэрхийлэхийн тулд зарим зургаа маш жижгээр хэвлэж тавьсан. Харин гэрлийн тусгалыг ашиглаж хэвлэсэн зургийнхаа хамгийн чухал хэсгүүдийг илүү тодруулсан. “Гялбаа”үзэсгэлэнд 1000 гэрэлд зургаас шилж, сонгосон 100 гаруй зураг дэлгэгдсэн. Гэрэл зураг дарахад эгзгийг нь олж, зөв цагт нь дарах хамгийн чухал. Үүнтэй адил буудлага гэдэг байгаа онохын тулд гэрэл зурагчинтай ижилхэн бүх зүйлийн цагийг тааруулах ёстой болдог. Энэ утгаараа үзэсгэлэнгээ буудлагын төвийн байранд дэлгэсэн.
-Яагаад зураач болохыг сонгосон бэ. Юу нөлөөлсөн бэ?
-Аав минь зурах авьяастай, өвөө маань барилгын архитектур хүн байсан. Би чинь өвөөгийн хүүхэд. Тэр хүний хажууд үг сонсож, үйлдэл бүрийг нь дагаж өссөн. Сургуульд сурч байхад шугам зургийн Э.Лхагвабаяр багш миний сонирхол, авьяасыг их хөгжүүлж өгсөн. Ахлах сургуулиа төгсөх үедээ архитектурч болохоор шийдэж, ангиа сонгочихсон байлаа. Гэхдээ багаасаа л зураг л зурах дуртай байсан учраас буцаж ороод ангиа солиулсан. Ингээд СУИС-д Б.Нямхүү багшийн удирдлага дор монгол зургийн зураачаар төгссөн. Багшаасаа зураг зурахыг заалгаад зогсохгүй, хүн байхын мөн чанарыг заалгасан. Дараагийнхаа үзэсгэлэнг монгол зургаар тавина. Тэр дундаа байгаль орчныг голчлон барих төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ зөвхөн нүдэнд харагдах зүйлийг бус нүдэнд харагдахгүй, сүнслэг орчныг харуулахыг хичээнэ. Буриад Улсаар аялж байх үедээ шинэ уран бүтээл хийх олон санаа, сэдэл авсан.

-“Гялбаа” үзэсгэлэнгийн онцлох гэрэл зураг нь юу вэ. Яагаад тус зургийг онцлох болов?
-Буриад Улсаас явахын өмнөх өдөр бид Агын Буриадын төв музейд үзэсгэлэн гаргасан юм. тэр үед музейн урд ОХУ, Украйны дайнд амь үрэгдсэн 27 настай залуугийн хүндэтгэлийн хөшөөний нээлт болж таарсан юм. Тухайн үед хүүгээ дайнд алдсан эхийн сэтгэл хэчнээн хүнд байгаа нь, хэдий хүүгээ алдсан ч гэсэн баатарлаг үйлсээр нь бахархаж байгаа эцгийнх нь харц, ахыгаа алдсан 16 настай охины гайхширал, харамслыг мэдэрч дарсан гэрэл зураг бий. Амьдралын гялбаан дунд хүн гэдэг эх орон, эсвэл хүсэл мөрөөдлийнхөө төлөө зогсолтгүй тэмцдэг гэдгийг сайтар ойлгож, мэдэрсэн.
Үзэсгэлэнд зөгийн үүр нэртэй дэглэлт хэсэг бий. Будгийн хэрэгсэл гээд миний амьдралд ашиглагддаг, намайг илэрхийлдэг багаж хэрэгслийн дэглэн тавьсан. Энэ дунд модны тайрдас бий. Модны цагаригийг хараад тухайн модны насжилт, түүхийг мэдэж болдог. Энэ нь “Гялбаа” үзэсгэлэн миний амьдралд нэг цагариг, шинэ хуудас нэмж байгааг илэрхийлж байгаа.
.jpeg)
-Үзэсгэлэнгээр дамжуулж хүмүүст юу хэлэхийг зорьсон бэ?
-Үзэсгэлэн их хурдан хугацаанд бэлэн боллоо. Сар гаруй хугацаанд төлөвлөснийхөө дагуу үзэсгэлэнгээ тавьж чадлаа. Миний гэрэл зургуудыг хараад энэ хурдтай өрнөж буй амьдралаа түр ч гэсэн завсарлага авч хамгийн нандин дурсамжуудаа эргэн санаасай гэж хүссэн.
-Анхны үзэсгэлэн нээсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Тун амжилттай өндөрлөлөө шүү дээ?
-Эхний өдөр юу болоод байгааг ойлгохгүй байсан. Дараагийн өдөр нь үзэсгэлэнгээ дахин дэглэж, шинээр байршуулсан. Тэр үед л сайхан мэдрэмж мэдэрсэн дээ. Өөрөөр байрлуулсан зүйлсээс хүмүүс дахин өөр зүйл мэдэрч байгааг харах сонирхолтой байсан. Уран бүтээлч ах маань надад нэг удаа “ Уран бүтээл чиний урлан дотор төрөөд, үзэсгэлэнгийн зааланд тавигдахад чиний бүтээл биш болж, үзэгчийн бүтээл болдог. Учир нь, үзэгч чиний бүтээлийг өөрийнхөө гоо үзэмж, үнэлэмжээрээ мэдэрдэг” гэж хэлсэн юм. Энэ үгний утгыг илүү сайн ойлгосондоо.


| И.МӨНХ-ИДЭР: Миний дарсан гэрэл зургийг хараад амьдралынхаа хамгийн нандин мөчүүдийг эргэн санаасай гэж хүссэн |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |