• Өнөөдөр 2025-03-18

Төрийн шагналт зохиолч Д.Норов тэнгэрт дэвшлээ

2020-12-03,   1434

Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов тэнгэрт дэвшиж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
 
Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 1961 онд бага сургууль төгсөөд хоньчин, уурын зуухны галч зэрэг ажил хийж байгаад 1967 оноос АУДуС-д суралцаж төгссөн. 1983 онд МУИС-ийг төгсөж, зургаан жил тус сургуулийн уран зохиолын тэнхимд багшилжээ. Зохиолч Д.Норов 1990 оноос МЗЭ-д ажиллаж байгаад 1995 оноос өдгөөг хүртэл МYОНТВ-д редактороор ажиллаж байв.
 
Д.Норов уран бvтээлээ 1975 оноос эхэлж анхны өгүүллэгүүдээ хэвлүүлснээс хойш “Өнийн цэнхэр уулс” (1980), “Уулынханы тууж” (1983), “Цэцгийн гурван сар” (1987), “Алтан богдын шил” роман, I дэвтэр (1990), “Уулын хөх сүүдэр” роман (1990), ‘Yхлийн тухай өгүүллэгүүд” (1996), “Хөх туужис” (2001), “Хөх тавилан тэргүүт туужис” (2003) “Хөхөөрөө хатсан өвс” (2007) бүтээлүүд хэвлүүлсэн. Түүний “Үхэл хүлээх газар” өгүүллэгээр “Хүлээх газар”, “Мөнхийн дуудлага” туужаар “Зүрхэнд шивнэсэн үг”, “Паанаг” өгүүллэгээр “Ноён солиот”, “Хүйтэн цуст” туужаар “Хүйтэн цуст”, “Уулын хөх сүүдэр” романаар “Уулын хөх сүүдэр” кинонууд тус тус бүтээсэн. Мөн “Уулын төмөр”, “Нар сарны зааг” зэрэг уран сайхны кинонууд, “Босго Тотго” олон ангит киноны зохиолыг бичжээ.
 
Д.Норов “Тэжээвэр”, “Мөнхийн дуудлага”, “Хөх тавилан” зэрэг шилмэл туужууд, “Үхэл хүлээх газар”, “Паанаг” зэрэг өгүүллэгээрээ монголын утга зохиолд өгүүлэмж, бичлэгийн нэгэн том үзэгдэл болсон билээ.
 
Ум сайн амгалан болтугай

Төрийн шагналт зохиолч Д.Норов тэнгэрт дэвшлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-03 18:27:53
    Эмгэнэл илэрхийлье: Ум Сайн Амгалан Болтугай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188
ergelt.mn@gmail.com