Тасалгааны цэцгийг ерөнхийд нь гурав хуваадаг. Гэрэл их шаарддаг, багавтар шаарддаг огт гэрлийн шаардлагагүй гэж хуваадаг. Гэрэл их шаарддаг ургамал өндөр хэмийн дулааныг бас шаарддаг тул нөгөө хоёроосоо илүү их зардал шаарддаг байна.
Хөрс сийрэгжүүлэх
Хөрс сийрэгжүүлснээр агаар болон ус шингээх чадвар сайжирдаг. Сийрэгжүүлэхдээ 15-20 см-ийн урт нарийн савх мод бэлтгэж 7 хоногт 1-2 удаа ургамлын үндсийг гэмтээхгүйгээр хөрс рүү болгоомжтой хийнэ.
Услагаа
Тасалгааны цэцэгт зуны улиралд усалгааг тогтмол сайн хийж, өвлийн улиралд багасгаж долоо хоногт 1-2 удаагаас хэтрэхгүй усална.Мөн тасалгааны цэцэг услахдаа шууд гоожуурын хүйтэн ус хийх нь цэцгийн үндэсний ургалтын гэмтээдэг.
Бордоо
Ургамлын өсөлтийн үед азот, цэцэглэлтийн үед фосфор калийн бордоог хэрэглэнэ. Үүнд: хэрэглэх бордооны хэмжээ 1 л усанд 1-1.5 гр, калийн давс 1.5-2.0 гр, фосфор 3.0-4.0 гр-ыг тус тус хийж сайн уусгаад ургамлын навч, цэцэгт хүргэлгүй болгоомжтойгоор услах маягаар бордох хэрэгтэй. Цэцэглэдэг ургамлыг цэцгийн бундуу үүсэхээс цэцэглэлт төгсөх хүртэл, мөнх ногоон ургамлыг гуравдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл 15-20 хоногийн зайтайгаар бордоно.
Хөрс бэлтгэх
Цэцэг тарих шороог ширгэн хөрс, навчит хөрс, ялзмагт хөрснөөс тусгай найрлагаар тохируулан авч бэлтгэдэг тул цөөн төрлийн цэцэг тарих хөрсийг дэлгүүрээс авах нь зохимжтой. Найрлага нь: Ойн хар шороо 50%, голын элс 20%, өтөг бууц 20%, Азот,фосфор, кальци 10% агуулсан байвал цэцэг илүү сайн ургадаг.

Баглаатай цэцгийн сайн арчилж чадвал хоёр долоо хоногийн хугацаанд өнгө алддаггүй байна.
1. Цэцгээ гялгар цааснаас нь салгаад, ишнийх нь үзүүрүүдийг ташуу хайчилна. Энэ нь цэвэр усыг шингээж авах талбайг томсгодог.
2. Нэг ширхэг аспириныг бутлаад ваарынхаа ёроолд хийнэ. Дээрээс нь цэцгүүдээ хийнэ.
3. Ваарын амсраас нэг инчийн зайд тасалгааны хэмтэй бүлээн усыг хийгээрэй.
4. Нэг долоо хоногийн дараа цэцгүүдээ аваад, ваарыг нь угааж цэвэрлэнэ.
5. Цэцгүүдээ түрүүнд нь тайрснаасаа дээш дахиад 1,5 сантиметрийн зайд ташуу тайр. Ингэх нь цэцэгсийн өөртөө ус авах сувгийг нь шинэчилж байна гэсэн үг.
6. Өмнөхийн адилаар дахин нэг аспирин буталж ваарынхаа ёроолд хийнэ. Тасалгааны хэмтэй усаар дүүргэнэ.
7. Энэ үйлдлийг долоо хоногт нэг удаа хийвэл, баглаа цэцэг 2-3 долоо хоног амьдрах боломжтой.
Мөн хамгийн чухал нь баглаа цэцгийнхээ үхэжсэн хэсгүүдийг нь түүж авдаг байх. Ваартай цэцгээ нарны шууд тусгалаас хол сэрүүн газарт байрлуулах хэрэгтэй
“Гоо даль”
Гоо даль цэцгийг эмэгтэй хүний гоо сайхны бэлгэдэл гэж үздэг учраас гэртээ эсвэл олон эмэгтэйчүүд ажилладаг байгууллагад энэхүү цэцэг байвал хамгийн сайн энергийг цуглуулдаг байна. Эмэгтэй хүний төрсөн өдрөөр буюу дөнгөж нярайлсан эмэгтэйд Гоо далийг бэлэглэж болно.

“Эрдмийн ундраа”
Оюун ухааныг бэлгэддэг бөгөөд содон ургадаг цэцэг билээ.Зууван хэлбэрийн урт ногоон өнгийн навчин дундаас навч шигээ хэлбэртэй улаан өнгийн цэцэг ургана.Энэхүү улаан өнгийн цэцэг нь яваандаа ногоон өнгөтэй навч болон хувирдаг.Амьдрах чадвар сайтай,олон наст ургамал болохоор маш өндөр ургадаг.Тийм учраас өндөр болох бүрд нь савыг томруулж солих хэрэгтэй. Оюун ухааныг бэлгэддэг учир оюутан суралцагсдад өрөөндөө тарихад тохиромжтой.

“Цагаан кала”
Эрүүл мэндийг бэлгэддэг цэцгийн нэг нь Цагаан кала. Далбагар навчтай уг цэцгээс цав цагаан цэцэг ургана. Цагаан нь хоёр сар хэртэй үхэлгүй байж чадна. Тиймээс Цагаан кала цэцгийг эмнэлгийн байгууллагуудад тавих нь илүү тохиромжтой.

| Тасалгааны болон баглаатай цэцэг арчлах заавар |
|
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-05-03 12:45:41
АРДЫН БАГШ ХЭМЭЭХ ЭРХЭМ АЛДРЫН ЭЗЭН Т.БААСАНСҮРЭН
2026-05-03 11:58:18
Я.СУМЪЯА: Редактор бол сэтгэлтэй, ёс зүйтэй хүний хийх ажил
2026-05-03 11:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙТЭЙ 15 СЭТГҮҮЛЧИЙГ НЭРЛЭЖ БАЙНА
2026-05-03 10:01:20
2026-05-03 09:55:09
Б.Мөнхзаяа Эрдэнэт хагас марафонд түрүүллээ
2026-05-03 08:48:09
Өсвөр үеийн боксын Азийн аварга өнөөдөр эхэлнэ
2026-05-03 08:33:32
МОНГОЛ СЭТГҮҮЛЧ
2026-05-03 07:01:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-05-03 07:00:30
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-05-03 07:00:00
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-05-03 07:00:00
ГЭГЭЭН АЯНЧ
2026-05-03 07:00:00
“Душанбэ-2026” их дуулгаас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ
2026-05-03 06:10:00
М.Нандин-Эрдэнэ, Бразилын Флавио Сантосыг хүнд цохилтоор яллаа
2026-05-03 06:00:00
Элчин сайд У.Нямхүү, Францын Сенатын гишүүн Ф.Мүеэ уулзлаа
2026-05-02 13:20:54
2026-05-02 12:54:02
Э.Цэндбаатар “WBC” холбооны бүсний эзэн боллоо
2026-05-02 12:31:34
2026-05-02 09:24:49
2026-05-02 09:10:00
Оюутны үндэсний бөхийн улсын аварга өндөрлөв
2026-05-02 09:03:24
Т.Ариунзаяа “Душанбэ-2026” их дуулгын мөнгөн медальтан боллоо
2026-05-02 08:53:05
М.Нандин-Эрдэнэ “Душанбэ-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-02 08:45:48
Ж.Анударь “Душанбэ-2026” их дуулгын хошой аварга боллоо
2026-05-02 08:42:08
“ИЙМ НЭГЭН СЭТГЭЛ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.БАЛЧИНТУЯА: ЭГЧ НЬ ЗАЛУУДАА СУНАЛЗСАН ГЭЗЭГТЭЙ, АДУУНД ЭРМЭГ БҮСГҮЙ БАЙЛАА, ТЭР ҮЕД ЭНЭ ДУУГ НАДАД ЗОРИУЛСАН ЮМ БИЛЭЭ
2026-05-02 07:00:45
М.ЧИМЭДДОРЖ: ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН 35 СУРАГЧИЙН НЭГ, ФРАНЦАД СУРАЛЦСАН Л.НАМСРАЙ АХ МИНЬ ГУРВАН УЛСЫН ГЭХ ХИЛС ХЭРГЭЭР ЦААЗЫН ЯЛ СОНССОН
2026-05-02 07:00:00
УРЛАГТ МАНДСАН Б.НАРАНСОЛОНГО
2026-05-02 07:00:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-05-02 07:00:00
2026-05-02 07:00:00
Үхэл амьдралын зааг дундуур найзыгаа үүрч алхсан эрэлхэг хөвгүүн Ч.АЛТАНШАГАЙ
2026-05-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |