Уг нь насаараа бизнес хийсэн, Ж.Ганбаатар мэтийн 30 жил чихэр зөөж, барилга барьсан түшээдийн дэргэд Б.Түвшингийн түүх тийм ч зузаан биш. 2003 оноос хойш П.Батсайханы “АПУ” ХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар ажилласан, улмаар 2016 онд Хан-Уул дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, мөн ондоо “Миг даатгал” ХХК-ийг эхнэртэйгээ хамтран эзэмшиж, удирдаж эхэлсэн нэгэн. Өөрөөр бол, Б.Түвшингийн хувийн бизнес хийсэн хугацаа нь хэдхэн жил. Гол нь, УИХ-ын гишүүн Б.Түвшин түшээдээ тэргүүлэх хэмжээнд түрийвчээ яаж зузаалж чадсан бэ гэхээр доор дурдах компаниудаар төсвийн санхүүжилттэй төрийн тендерүүдийг түүдэг нэгэн.
Түүний толгой эргэм олон компаниас тендерийн арвин түүхтэй компаниудыг нь түүж танилцуулъя.
.jpg)
УИХ-ын гишүүн Б.Түвшингийн “Хаан даатгал” ХХК нь 2017 оноос хойш төрийн 114 тендерт шалгараад байгаа. Өнгөрөгч 2024 онд л гэхэд төрийн 34 тендерт шалгарсан. Жишээ нь,
“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн тээврийн хэрэгслийн даатгал- 350 сая төгрөгийн тендер
“ИНЕГ” ТӨҮГ-ын барилга, байгууламжийн даатгал- 100 сая төгрөгийн тендер
“Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн эд хөрөнгийн даатгал- 317 сая төгрөгийн тендер
ЦЕГ-ын алба хаагчдын гэнэтийн ослын болон тээврийн хэрэгслийн даатгал 243 сая төгрөгийн тендер гэх мэтээр “халааслажээ”.
Сонирхуулахад, Б.Түвшин өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиас яг сарын өмнө өөрийн “Хаан даатгал” ХХК-ийг Ж.Баярсайхан гэгчид шилжүүлсэн. Учир нь, УИХ-ын гишүүн төрөөс тендер авдаг компанитай байж болохгүй хуультай. “Хаан даатгал” ХХК-ийг эзэмшигч болсон Ж.Баярсайхан нь үнэндээ УИХ-ын гишүүн Б.Түвшингийн аавынх нь төрсөн дүүгийн хүү буюу үеэл нь. Тэгэхээр төрөөс 114 тендер авсан “Хаан даатгал” ХХК нь одоо ч УИХ-ын гишүүн Б.Түвшинд хамааралтай хэвээр гэж болно.
УИХ-ын гишүүн Б.Түвшин эхнэр Х.Хандсүрэнтэйгээ “Миг даатгал” ХХК-ийг 2018 оноос хойш эзэмшиж буй. Тэгвэл “Миг даатгал” ХХК нь 2018 оноос хойш төрийн 32 тендерт шалгарсан. Зөвхөн өнгөрөгч 2024 онд зургаан тендерт шалгарсан байна. Жишээ нь,
“МИАТ” ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүний амь нас, гэнэтийн ослын даатгал- 366 сая төгрөгийн тендер
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн даатгал- 1.5 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр шалгарсан байна.
УИХ-ын гишүүн Б.Түвшин “Мултипак” ХХК-ийг дээр дурдсан үеэл Ж.Баярсайхантайгаа хамтран эзэмшдэг. “Мултипак” ХХК нь 2019 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун уурхайн нүүрс ачилтын гүйцэтгэгчийг шалгаруулах 9.3 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан. Тухайн үед Б.Түвшин НИТХ-ын төлөөлөгч сэтэртэй байлаа.
.jpg)
УИХ-ын гишүүн Б.Түвшингийн үүсгэн байгуулсан “Засагт хаан” ХХК нь 200 гаруй уурхайчинтай. Уул уурхайн төр, хувийн томоохон компаниудын хөрс хуулалт, нүүрс олборлолтыг гэрээгээр гүйцэтгэдэг. Одоо “Засагт хаан” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Баруун цанхийн нүүрс олборлолтын ажлыг тус тус гүйцэтгэж байна. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилснаар 2023 оны хавар Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр УИХ, Засгийн газрын гишүүн, аймаг, дүүргийн Засаг дарга нар төрөөс тендер авахыг хориглосон. Энэ өөрчлөлтийг хийснээр тендерчид төрд орж ирэх боломжгүй боллоо гэж мэдэгдэж, ард түмэн ч түүнд нь алга ташиж бай. Харамсалтай нь, хууль өөрчлөөд ч төр рүү хошуурсан тендерчдийг зогсоож чадахгүйн тод жишээ нь Б.Түвшин болж байна.
| ТҮРИЙВЧНИЙХЭЭ ЗУЗААНААР ТҮШЭЭДИЙГ ТЭРГҮҮЛДЭГ, ТЕНДЕРЭЭР ТОМОРСОН Б.ТҮВШИН |
|
GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд
2025-12-08 13:54:30
Төрийн албаны зөвлөлийг хууль биелүүлж ажиллахыг сануулав
2025-12-08 13:50:31
Дунд ангийн сурагчид өнөөдрөөс цахимаар хичээллэж эхэллээ
2025-12-08 09:51:40
ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
2025-12-08 09:45:45
“Баялаг” клуб холимог багийн улсын аварга боллоо
2025-12-08 07:20:00
“ASIAN CHAMPIONSHIP” –ээс Б.Уянга мөнгө, Р.Дэмбэрэлням алтан медаль хүртэв
2025-12-08 07:10:00
ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД ТЭРГҮҮН ЭГНЭЭНД БАЙЛДСАН Т.ДҮҮДЭЙ БААТАРЫН ГАВЬЯА
2025-12-08 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭН НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХУТГАЛДСАНЫХАА “ШАН”-Д МОНГОЛ, ОРОСЫН ХИЛИЙГ ШАЛГАХ ХАМТАРСАН КОМИССЫН ДАРГЫН СУУДАЛД ТУХАЛЖЭЭ
2025-12-08 07:00:00
ЭГҮҮЛЭН ТАТУУЛАХ БОЛЗЛОО ХАНГАСАН ГИШҮҮДИЙН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-08 07:00:00
МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЗҮРХЭНД ОЙР ОРШИХ УНГАР
2025-12-08 07:00:00
SASH: УРАН БҮТЭЭЛЧ SASH БОЛ МИНИЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АМЬДРАЛ
2025-12-08 07:00:00
БАХДАЛ ДҮҮРЭН Б.ЭНХ-ОРГИЛД БАЯР ХҮРГЭЕ
2025-12-08 07:00:00
ТАНИЛЦ: ХУУЛЬ БУСААР ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛСАН ГЭХ “МОНГОЛЧЕХ МЕТАЛЛ” КОМПАНИЙН ЭЗЭН УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТБАЯРЫН ЭЗЭМШДЭГ ОРДУУД
2025-12-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |