• Өнөөдөр 2025-05-17

ОБЕГ: Иргэдийн оролцоотойгоор гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийжээ

2022-05-09,   309

  Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас  Жаргалант сумын Засаг даргын тамгын газартай хамтран тус сумын хэмжээнд иргэдийн оролцоотойгоор гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийжээ.

 Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын иргэдийг гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийх арга зүйд сургаж, хамтран ажилласан байна.

 Эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тухайн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг хангах талаар болон аюулгүй амьдрах ухаан, зан үйлийг хэвшүүлэх талаар иргэдэд мэдээлэл түгээж ажиллалаа гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.

ОБЕГ: Иргэдийн оролцоотойгоор гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188