Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Энэ үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газар, Монголын ланд круйзер эзэмшигчдийн клуб нэгдлээ. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас байгалаа бүтээх аяныг эхлүүлж, Монголын ланд круйзер эзэмшигчдийн клуб нэгдэж, Туул голыг цэвэрлэх, мод тарих, нийгэмд чиглэсэн сайн дурын аянд нэгдэх олон нийтийн арга хэмжээнд иргэний үүргээ биелүүлэн оролцож байна.


Дашрамд дурдахад, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын мөн оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/17 дугаар тушаалаар Захиргааны удирдлагын, Эрүүгийн цагдаагийн, Зөрчил шалган шийдвэрлэх, Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны гэсэн 4 хэлтэс, 21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан алба хаагчтайгаар бүтэц, зохион байгуулалтыг баталсан. Мөн даргын 2020 оны Б/173 дугаар тушаалаар Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийг тус албанд шилжүүлж, 2021 оны А/52 дугаар тушаалаар “Дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс”-ийг шинээр байгуулсан билээ.

| Экологийн цагдаагийн албаныхан Монголын ланд круйзер эзэмшигчдийн клубтэй хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |