УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн 50 хувийн буцаан олголтыг ирэх сараас эхлэн олгох хуулийн төслийг эцэслэн баталсан. Нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50 хувийг тавдугаар сараас эхлэн он дуустал буцаан авах юм. Хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт олгоно. Харин энэхүү буцаан олголт газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "НДШ-ийн 50 хувийн буцаалтыг Нийгмийн даатгалын сангаас бус улсын төсвөөс олгохоор тусгасан. Урьдчилсан тооцооллоор даатгуулагчдын 70 хувь хамрагдаж, нийт 170 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулна. Үүний 150 тэрбумыг энэ жилийн төсөвт тусгахаар тооцоолсон. Тавдугаар сард иргэн НДШ төлнө. Улмаар зургадугаар сард төлсөн шимтгэлийнхээ 50 хувийг буцаан авна" гэжээ.
| НДШ-ийн 50 хувийн буцаалтыг ирэх сараас олгохоор болжээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |