• Өнөөдөр 2025-05-17

Монгол бичгийн уралдаанд 80 гаруй албан хаагч оролцож байна

2022-05-06,   314

      Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монголын ард түмний оюуны соёлын нандин өв болсон Монгол бичгээ хадгалан хамгаалж, сурч эзэмших, түгээн дэлгэрүүлэх идэвхийг өрнүүлэх, бүх нийтийг сургах, монгол бичгийн хэрэглэх орчныг бий болгох зорилгоор монгол бичгийн уралдааныг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний офицер ахлагч, ажилтан алба хаагч багш, судлаач, оюутан сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын дунд өнөөдөр зохион байгуулж байна.
 
       Уралдаанд Зэвсэгт хүчний нэгтгэл анги, байгууллагын 80 гаруй алба хаагчид оролцож байгаа бөгөөд алдаагүй зөв бичих, таталган бичгийг алдаагүй зөв унших, цэвэр сайхан бичих, уран бичлэг, компьютерт эх бичвэрийг монгол бичгээр шивэх гэсэн таван төрлөөр өрсөлдөнө. Хоёр өдөр үргэлжлэх дээрх уралдаан төрөл тус бүр шилдэг 3 оролцогчийг шалгаруулж, шилдгүүдийн шагналын  тавдугаар сарын 9-ны өдөр Батлан хамгаалах яаманд гардуулан өгөх юм.
 
    Ташрамд дурдахад, Монгол хэлний тухай хуульд “2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино” хэмээн заасны хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний 21 нэгтгэл ангийн 26 алба хаагчийг хамруулсан үндэсний бичгийн сургагч багшийн дамжаа 45 хоногийн хугацаатай явагдаж байгаа бөгөөд тус дамжааны 8 суралцагч дээрх уралдаанд оролцож байгаа юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Монгол бичгийн уралдаанд 80 гаруй албан хаагч оролцож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188