• Өнөөдөр 2025-05-17

Г.ГАНГАМӨРӨН: Импортын бараа бүтээгдэхүүнийг орлох үндэсний үйлдвэрлэл зайлшгүй хэрэгтэй байна

2022-05-06,   497

           "Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022” форум хэлэлцүүлэг болж байна. 137 аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн инновац шингэсэн бүтээгдэхүүний танилцуулгаас арван төслийг шалгаруулжээ. Уг арван төслийн тавыг нь үзэсгэлэн хэлбэрээр танилцуулж байгаа бол үлдсэн таван төслийг салбарын мэргэжилтнүүд хэлэлцэж байна.
 
          Энэ үеэр Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбар ДНБ-ий 18.7 хувийг, экспортын 2.4 хувийг бүрдүүлж байна. Хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг эзэлдэг хэр нь эдийн засгийн бүтээмж, үр ашиг харьцангуй бага байгаа тул инновац, технологи, шинэлэг санааг эрэлхийлэх ёстой. Импортын бараа бүтээгдэхүүнийг орлох үндэсний үйлдвэрлэл зайлшгүй хэрэгтэй байна” гэдгийг онцоллоо.
 
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Г.ГАНГАМӨРӨН: Импортын бараа бүтээгдэхүүнийг орлох үндэсний үйлдвэрлэл зайлшгүй хэрэгтэй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-05-06 17:10:51
    дуртай дух: сайхан хүүхэн байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188