Барилга, хот байгуулалтын яам, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургууль хооронд 2022 тавдугаар сарын 06-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа нар гарын үсэг зурлаа.
Талууд барилгын салбарын сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэргэжлийн чанартай боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, судалгааны ажлууд хийх, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, техник технологийн ололтыг нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана.
Тус арга хэмжээнд БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, ахлах шинжээч А.Лхамсэржид ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн дэд захирал, дэд профессор М.Сугар, тус сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана нар оролцлоо
| Барилга хот байгуулалтын яам, Шинжлэх ухааны их сургууль хамтран ажиллана |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |