АНУ-д суугаа Монголын Элчин сайд Ө.Батбаяр АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Шин Кояамадад Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Шин Кояамада нь “Сүүлчийн самурай” Холливудын кинонд тоглосон жүжигчин ба Диснейн сувгийн анхны кино болох “Wendy Wu Homecoming Warrior”-т тоглосон нь АНУ, Ази, Европ дахь хамгийн алдартай Диснейн сувгийн киноны нэг болсон билээ.
Тэрээр Лос-Анжелес хотод төвтэй АНУ-ын бие даасан продакшн болох “Shinca Entertainment”-ийн гүйцэтгэх захирал, продюсер бөгөөд 15 гаруй жилийн турш кино, шоу, комикс, аниме болон дижитал кино зэрэг олон улсын анхаарлыг татсан энтертайнмент контентуудыг хийж ирсэн нэгэн билээ. Түүнчлэн 2008 онд Лос-Анжелес хотод үүсгэн байгуулагдсан, дэлхийн өнцөг буланд салбартай, НҮБ болон бусад олон улсын нэр хүндтэй ТББ-уудтай хамтран ажилладаг Коямада олон улсын сангийн (KIF Global) үүсгэн байгуулагч юм.
| АНУ-ын жүжигчин Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээгээ гардан авлаа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |