• Өнөөдөр 2025-05-17

Агуулахын дээвэр нурсны улмаас хүн дарагдаж нас баржээ

2022-05-05,   384

      Агуулахын дээвэр нурсны улмаас хүн дарагдаж нас баржээ. Тодруубал, Баянхонгор аймгийн  Баянхонгор сумын Номгон багийн задгай хуучин ашигладаггүй агуулахын дээвэр нурж, нэг хүн дарагдсан гэсэн дуудлага иржээ.

   Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид тухайн газар очиход, иргэн Ш-ийн эзэмшлийн ашигладаггүй хуучин 20x8 метрийн хэмжээтэй агуулахад  засварын ажил хийж байсан тус сумын тавдугаар багийн харьяат 57 настай эрэгтэй Г агуулахын дээврийн бетон хийцтэй  дам нуруунд даруулж, амиа алдсан байжээ. Цогцсыг гарагж, тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.


Агуулахын дээвэр нурсны улмаас хүн дарагдаж нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188