• Өнөөдөр 2025-05-17

Б.Тэмүүлэн хүү эмчилгээ хийлгэхээр Турк Улсыг зорилоо

2022-05-05,   492

   "Цусны цагаан эсийн хорт хадвар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж хүссэн бөгөөд ард түмнээс хоёр өдрийн дотор эмчилгээний зардал амжилттай цуглаж, эмчлүүлэхээр Турк Улсыг зорилоо. Тодруулбал,
Н.Батзул гэр бүлийн хамт өнөөдөр өглөө хүүгийнхээ эмчилгээг хийлгэхээр өнөөдөр тус улсыг зорилоо. 
 
  Б.Тэмүүлэн хүүгийн аав Н.Батзул хэлэхдээ "Хоёр өдрийн хугацаанд бидний төсөвлөсөн хүүгийн минь эмчилгээний зардал 570 сая төгрөг цуглаж зуун хувь бүрдсэн. Биднийг дэмжиж тусалсан нийт Монголын ард түмэндээ болон мэдээллийг түгээж өгсөн хэвлэл мэдээлийн байгууллага болон цахим сайтууддаа маш их баярлаж байна. Мөн Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхний минь гэгээн цагаан үйл үеийн үед дэлгэрч, Монголын минь үрс маш олон болох болтугай гэж ерөөе" гэв.

Б.Тэмүүлэн хүү эмчилгээ хийлгэхээр Турк Улсыг зорилоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188