• Өнөөдөр 2025-05-17

ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцжээ

2022-05-04,   396

    АНУ-ын Элчин сайдын яамны Иргэн цэргийн дэмжлэгийн бүлгийн командлагч ахмад Николет Макларенаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай  танилцжээ.

   Тус газрын дарга, хурандаа Г.Галбадрах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болон ашиглагдаж байгаа тусгай зориулалтын автомашин, техник, багаж хэрэгслийг танилцуулсан байна.

   Энэ үеэр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцож, нөхөрсөг уулзалт хийсэн гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188