Үүрэн холбооны оператор "Юнител" компанийн сүлжээнд гэмтэл гарч, дуудлага хүлээн авах, залгах боломжгүй болжээ. Энэ талаар тус компанийн зүгээс дараах мэдэглийг гаргасан байна.
Мэдэгдэлд "Өнөөдөр буюу 2021 оны аравдугаар сарын 14-ны өдөр үүрэн холбооны сүлжээнд гэмтэл гарч сүлжээ түр доголдоод байна. Компанийн инженер техникийн ажилтнууд гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж байгаа бөгөөд гэмтлээ засмагц эргэн мэдээлэх болно. Хэрэглэгч та бүхэнд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье" гэжээ.
Юнителийн сүлжээнд доголдол үүсэж, дуудлага хийх боломжгүй болжээ |
|