• Өнөөдөр 2025-05-20

Д.ГАНТУЛГА: Төр орон сууц барьдаггүй учир үнийн хязгаарлалт хийх боломжгүй байна

2021-10-12,   342

         Барилга хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга "Цар тахлын дараах эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажлууд идэвхжих, олон улсын тээвэр ложистик, барилгын материалын үнэ ханшны өөрчлөлт, хомсдол бусад хүчин зүйлсээс хамааран барилгын төсөвт өртөг өсч байна. Арматур, төмөр хийц, дулаалгын материалуудын үнэ өндөр байна. Арматур л гэхэд 81 хувь, дулаалгын материалууд 92 хувь, тоосго 52 хувь, мод модон материал 69 хувийн өсөлттэй байгаа.
Шалтгааныг нь тодруулахад манай барилгын материалын салбар импортын бараанаас хамааралтай байна. Цар тахлын эхний жил гадны инженер техникийн ажилчид орж ирээгүй учир цементийн үйлдвэр зогсож, хомсдол үүсэж, үнэ өссөн.
Дараа нь, хил хаагдсантай холбоотой импортын барааны үнэ нэмэгдсэн. Гадаад зах зээлд төмрийн үнэ өссөн. Импортын арматурын үнэ их өссөн. Эхний ээлжинд улсын төсвөөр хэрэгжиж буй барилга байгууламж дээр үнийн өсөлтийг хэрхэн тооцох вэ гэдгийг урьдчилан тооцолсон.  2021 оны үнийн өсөлтийн индексийг тодорхойлсон. Статистикийн газраас 1.36 гэсэн бол салбарын яамнаас 1.45 гэж гаргасан. Үнэхээр үнэ өссөн эсэхийг тооцох гэж, хоёрдугаарт, өсөлт юунаас шалтгаалсан бэ гэдгийг олох гэж хоёр аргаар тооцоо хийсэн байгаа. 2021 оны нэгдүгээр сараас өмнө ажил нь эхэлсэн 2022,2023 онуудад урт удаан үргэлжлэх төслүүд дээр энэ индексээ бариад явна. Энэ жил барилгын ажил нь эхэлсэн төслүүд дээр материалын үнийн өсөлтөө тооцоолж, цаашаагаа энэ индексээр бодоод явъя гэсэн байдалтай байна.Төр орон сууц барьдаггүй учир үнийн хязгаарлалт хийх боломжгүй. Хувийн хэвшлүүд барьдаг. Гэхдээ эрэлт, нийлүүлэлтэн дээр түшиглэж, үнийг тогтворжуулах аргыг авч хэрэгжүүлнэ гэлээ.

Д.ГАНТУЛГА: Төр орон сууц барьдаггүй учир үнийн хязгаарлалт хийх боломжгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188