• Өнөөдөр 2025-05-20

Айлын гэр шатаж, 23 настай эмэгтэй, гурван настай хүүхдийн хамт нас баржээ

2021-10-12,   797

Гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн гал түймрийн дуудлага нэмэгдэж байгааг НОБГ-аас анхаарууллаа.
 
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 13-р хороо, сургуулийн 45 дугаар гудамжинд гэр шатсан дуудлага 2021 оны аравдугаар сарын 12-ны өглөө 05:19 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход таван ханатай гэр бүрэн, 5м хашаа шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Гал түймрийн улмаас 22 настай эмэгтэй, гурван настай эрэгтэй  хүүхэд нас барж, 22 настай эрэгтэй, гурван сартай хүүхэд түлэгдсэн байсныг Яаралтай тусламжийн төвийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
             
НОБГ-т 2021 оны аравдугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл ирсэн. Тухайн гал түймэрт 17 том хүн, зургаан хүүхэд өртөж нас барсан байна. Галын нийтлэг шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээх зэргээр галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй байна.
 
Иймд, иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг  нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
 
Эх сурвалж: ОБЕГ

Айлын гэр шатаж, 23 настай эмэгтэй, гурван настай хүүхдийн хамт нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188