• Өнөөдөр 2025-05-20

Малчдыг чинээлэг дундаж давхаргад тооцох болсон тул хүнс тэжээлийн дэмжлэгээс хасна

2021-10-12,   320

Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар ирэх оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийлээ. 
 
Ирэх онд Засгийн газар нийгмийн халамжийн үйлчилгээг багасгаж, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах бодлого баримтлана гэдгээ мэдэгдээд буй. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас халамжийн бодлогод анхаарсан төсөл боловсруулсан байна.
 
Энэ талаар  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө. Тухайлбал, малчдад олгодог хүнс тэжээлийн дэмжлэгийг ирэх онд цуцлах талаар санал гаргажээ. Улсын хэмжээнд 220 мянган иргэн хүнс тэжээлийн дэмжлэг авдаг бөгөөд төсөвт 250 мянга төгрөг гэж тусгадаг байна. Хүнс тэжээлийн дэмжлэгт малчид хамрагддаг бөгөөд одоо малчид чинээлэг дундаж давхрага гэж тооцох болсон тул дэмжлэгээс хасахаар болжээ.
 

Малчдыг чинээлэг дундаж давхаргад тооцох болсон тул хүнс тэжээлийн дэмжлэгээс хасна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188