Хөвсгөл, Ховд, Архангай аймаг болон нийслэлийн Чингэлтэй дүүрэгт өчигдөр галын дуудлага бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд иргэн А-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлага мэдээллийг тус сумын иргэд хүлээн авсан байна. Дуудлагын дагуу иргэд газар дээр нь очиход, 6х6, 14х14 метрийн хэмжээтэй хоёр өвөлжөө, нэг тонн өвс шатаж байсныг унтраажээ.
Мөн Ховд аймгийн Жаргалант суманд гэр шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус сумын Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн албан хаагчид нэг км замыг туулан тухайн газар очиход, иргэн С-ийн гэр шатаж байсныг унтраасан байна.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа багийн автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба тухайн газар очиход иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашины моторын хэсэг шатаж байсныг унтраажээ.
Харин нийслэлийн Чингэлтэй дүүргийн ХIII хороонд гэр шатсан дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид тухайн газар очиход, иргэн С-ийн таван ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг унтраасан байна.
| Хөвсгөл аймагт өвөлжөө шатжээ |
|
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |