Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" төслийн "Сая тонн-Сая мод" хөтөлбөр Дорноговь аймагт эхэллээ. Албаныхан Зүүнбаян-Таван толгой чиглэлийн 416 км төмөр замын дагуу ойн зурвасыг байгуулах нээлтийг энэ сарын 7-нд Зүүнбаян багт зохион байгуулжээ. Дорноговь аймгийн ЗДТГ-аас энэ онд "Ногоон Дорноговь" зорилтот хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулсан бөгөөд ногоон байгууламжийн хэмжээг 20 хувьд хүргэх зорилт тавьж хөтөлбөрийн хүрээнд өрх бүр таван мод тарих аяныг өрнүүлсэн байна. Одоогоор 1853 өрх, 135 аж ахуйн нэгж байгууллага 39 га талбайд 80.000 орчим мод тарьж ургуулаад байна.
Мөн “Ногоон Дорноговь” хөтөлбөрийн хүрээнд "Тохижилт-90", "Сайншанд-60" аяныг иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Дорноговь төгөл”-ийг байгуулж, 10.000 мод суулгасан аж. Мод тарих нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай аймгийн Засаг дарга О.Батжаргал, “Эрдэнэс таван толгой” ХК, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, цэргийн албан хаагчид оролцжээ.
| Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" төсөл Дорноговьд эхэллээ |
|
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |