• Өнөөдөр 2024-05-14

УОК-оос иргэдийн хариуцлагыг дээшлүүлж, халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй гэж үзжээ

УОК-ын нэгдсэн шуурхай штаб Эрүүл мэндийн яаманд ажиллав.
 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын онцгой комиссын нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ЭМЯ, НЭМГ, НОБГ-ын холбогдох албан хаагчдыг байлцуулан коронавирусийн халдвар (КОВИД-19)-ын  нөхцөл байдлыг талаар ярилцлаа.
 
Коронавирусийн халдвар (КОВИД-19)-ын тархалт нийтийн дунд тархсан үед хүн амын хөдөлгөөнийг бууруулах, дархлаа сэргээх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх, амны хаалтын хэрэглээг шинэ түвшинд хүргэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх замаар халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй гэж үзлээ.
 
ЭМЯ-наас Улсын онцгой комиссын нэгдсэн шуурхай штабын удирдлагуудтай долоо хоног бүр уулзаж, цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээгээ тодорхойлж ажиллахаар болов.

УОК-оос иргэдийн хариуцлагыг дээшлүүлж, халдварын тархалтыг бууруулах нь зүйтэй гэж үзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188