-Голомт банкны “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” бусад тэтгэлгээс юугаараа ялгаатай, ямар онцлогтой вэ?
-Голомт Банк үүсгэн байгуулагдаад 26 жил болж байна. Үүний 17 жилд нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг тасралтгүй зохион байгуулж байгаа нь гол онцлог юм. Бид жил бүр шилдэг 100 оюутанд тус бүр 1 сая төгрөгийн тэтгэлэг олгодог. 2003 оноос хойш нийт 1400 оюутанд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, боловсролд нь хөрөнгө оруулаад байна.
Голомт банк мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг олгодгоороо давуу талтай. Мөн зөвхөн мөнгөн урамшуулал олгоод зогсохгүй мэргэжлээрээ дадлага хийх, банкны “G student” клубээр дамжуулан оюутан залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх сургалт зохион байгуулах, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах, цаашлаад банк, санхүүгийн мэргэжлээр төгссөн оюутнуудад Голомт банканд тогтвортой ажиллах боломж олгодог. Нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарих болон сайн үйлсийн олон ажилд оюутнуудтай хамтарч ажилладаг. Энэ бүх үйл ажиллагаа дараагийн тэтгэлэг зарлах хүртэл бүтэн жил үргэлжилнэ. Үүнээс гадна хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад цагийн, цалинтай ажил хийх боломж олгож буй нь энэ жилийн бас нэг онцлог юм.
-Тэтгэлэг авахаас гадна цагийн ажил хийж санхүүгээ дэмжих, туршлага хуримтлуулах боломж олгож буй нь сайхан санагдлаа. Оюутан залуус долоо хоногт хэдэн цаг ажиллах боломжтой вэ?
-Оюутны 1 сая төгрөгийн тэтгэлгийг бид сар бүр хуваан олгодог. Үүн дээрээ нэмээд төгсөх дамжааны оюутнуудад хамгийн багадаа долоо хоногт 20 цаг ажиллах боломж олгож байгаа. Оюутнууд өөрсдөө хэд дэх өдөр, хэдий хугацаагаар, ямар мэргэжлээр ажиллах сонирхолтой байгаа тухай хүсэлтээ өгөөд ажиллаж болно. Бид банкны дотоод ажил гэхээс илүү оюутнуудыг өөрсдийг нь хөгжүүлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээ хийлгэх, төгсөж гараад шууд ажиллах дадлага, чадвар олгох зорилгоор дагалдуулж сургадаг.
-Уг хөтөлбөрт амжилттай хамрагдаж, одоо Голомт банканд ажиллаж буй хэдэн хүн байгаа нь сонирхолтой болов уу?
-Манай хөтөлбөрт хамрагдаж байсан 23 хүн одоо Голомт банканд ажиллаж байна. Манайд хэсэг ажиллаад гадагшаа сургуульд явсан залуус ч олон.
-Ямар шалгуур хангавал энэ хөтөлбөрт оролцож, дээрх боломжуудыг эдлэх нөхцөл бүрдэх бол?
-Хөтөлбөрт дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 3, 4 дүгээр дамжааны оюутнуудыг хамруулдаг. Бусад тэтгэлэгт голч оноо хардаг бол бид энэ онд ийм шалгуур тавихгүй, илүү хандлагад суурилсан сонгон шалгаруулалт хийнэ. Голомт банкны хамт олон уг тэтгэлэгт хөтөлбөрөөрөө дамжуулан залуу үеийн үзэл бодлыг сонсохыг зорьдог. Өмнө нь тодорхой сэдвийн хүрээнд уламжлалт байдлаар эсээ бичүүлж авдаг байсан бол энэ удаа залуу үеийн сэтгэлгээ, сонирхолд тохируулаад видео болон подкаст хэлбэрээр санаагаа илэрхийлэх боломж нэмж олгож байгаа. “We are GenZ” сэдвийн хүрээнд залуу үеийнхэн юу хүсдэг, юунд дуртай, ямар арга барилаар ажиллахыг мэдэхийг хүссэн. Зөвхөн сэдэв өгч, саналыг нь сонсоод орхих биш, эргээд бид тэднийг хэрхэн удирдах, хамтран ажиллах арга барилаа тодорхойлдог. Мөн энэ жилийн хөтөлбөрт оролцож шалгарсан 3 дугаар дамжааны оюутан дараа жил нь дахин өрсөлдөх боломжтой.
-Оюутан залууст хандаад юу хэлэх вэ?
-Олон байгууллагаас янз бүрийн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Манай банкны хөтөлбөрийн хувьд ганц удаа мөнгөн тэтгэлэг олгоод зогсох биш, оюутан залуус юу сурч, хэрхэн хөгжих хэрэгтэй, тэдний ямар ур чадварыг дэмжих, сул тал нь юу гэдгийг тодорхойлж, ажлын байран дээр гарахад нь бэлдэх зорилготойгоороо ялгаатай. Тиймээс оюутан залуус минь өөрсдийгөө гололгүйгээр манай хөтөлбөрт нээлттэй оролцоорой, тасралтгүй хөгжөөрэй гэж хэлье.

| Д.Оюу: Оюутнуудад төгсөөд шууд ажиллах дадлага, чадвар олгохыг бид зорьдог |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |