• Өнөөдөр 2024-04-26

Сүүлийн гурав хоногт зам тээврийн ослоор долоон хүн амиа алджээ

2021-06-21,   353

    2021 оны зургадугаар сарын 18,19,20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 747 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 506 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 10 хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон бол орон нутгийн замд зургаан хүн гэмтэж, зургаан хүний амь хохирсон осол бүртгэгдсэн байна. Тухайлбал:
 
Нийслэлд  
 
2021 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 15:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Кувейтийн ам орох замд суудлын автомашины жолооч цахилгааны шон мөргөж зорчигч гэмтсэн.
 
2021 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 15:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Нарны замд суудлын автомашины жолооч унадаг дугуйтай зорчигч мөргөж унадаг дугуйтай зорчигч гэмтсэн.
 
2021 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 18:00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг Зуслангийн замд том оврын жийп автомашины жолооч хоёр том оврын жийп автомашинтай мөргөлдөж найман настай хүүхэд гэмтсэн.  
 
2021 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг Хувьсгалчдын гудамжны замд том оврын жийп автомашины жолооч хоёр автомашинтай мөргөлдөж гурван хүн гэмтсэн.
 
2021 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 06:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг Чингисийн өргөн чөлөөний замд суудлын автомашины дугуй салж унаснаас нэг зорчигч нас барж, нэг зорчигч гэмтсэн.
 
Орон нутагт
 
2021 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 13:00 цагийн орчим Багануур дүүргийн нутагт суудлын автомашин онхолдож, жолооч амь хохирсон.
 
2021 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 07:00 цагийн орчим Булган аймаг Могод сумын нутагт ачааны автомашины жолооч нь явган зорчигч мөргөж, явган зорчигч амь хохирсон.
 
2021 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 20:00 цагийн орчим Өмнөговь аймаг Ханбогд сумын нутагт механизм онхолдож, жолооч амь хохирсон.
 
2021 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 02:00 цагийн орчим Төв аймаг Баян сумын нутагт  том оврын тээврийн хэрэгслийн араас суудлын автомашин мөргөж, жолооч зорчигч хоёр хүн гэмтсэн.
 
2021 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 21:00 цагийн орчим Увс аймаг Бөхмөрөн сумын нутагт   суудлын автомашин, мотоцикл хоёр мөргөлдөж, мотоциклын жолооч амь хохирсон
   
2021 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 22:00 цагийн орчим Ховд аймаг Буянт сумын нутагт суудлын автомашин онхолдож, жолооч амь хохирч, зорчигч хоёр хүн гэмтсэн.
 
2021 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагийн орчим Хэнтий аймаг Баян-Овоо сумын нутагт суудлын автомашин онхолдож, жолооч амь хохирсон.
 
Тээврийн цагдаагийн албанаас шөнийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэл хотын хэмжээнд “Согтуу” нэгдсэн арга хэмжээг 2021 оны зургадугаар сарын 17-19 өдрүүдэд зохион байгуулан ажиллаа. Арга хэмжээний хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 219 зөрчлийг илрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөнд оролцож явсан 129 зөрчлийг илрүүлж ажилласан байна.
 
Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 177, орон нутагт 132, улсын хэмжээнд нийт 309 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Жолооч та бүхэн Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай, хамгаалалтын хэрэгсэл тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөний аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөнд оролцох, Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд зорчих хэсгийг чөлөөлж зогсон ослын зогсолтын тэмдэг тэмдэглэгээг дүрэмд заасны дагуу байрлуулан өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган  зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 


Сүүлийн гурав хоногт зам тээврийн ослоор долоон хүн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188