Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн нь Монголын анхны тамирчин, Оюуны спортын олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч, дасгалжуулагчБ.Баасандоржтой ярилцлаа. Тэрбээр 30 мянган үгтэй бүтэн номыг 38 минутад уншсан буюу нэг минутад 815 үг уншиж, 90 хувь ойлгосон гэж үнэлүүлжээ.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Оюуны Олимп"-ын хурдан уншлагын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Хурдан уншлагын ДАШТ-д оролцсон Монголын анхны тамирчин болоод зогсохгүй, амжилт гаргасандаа баяртай байна. Оюуны спортын хурдан уншлагын төрөл Монголд сургалтаар ордог ч спортын түвшинд хөгжиж амжаагүй байгаа. 13 орны 47 тамирчинтай өрсөлдөж, минутад 815 үг уншиж, шалгалтаар 90 хувийг нь ойлгосноо баталснаар мөнгөн медаль хүртсэн.
-Огт уншиж үзээгүй номыг богино хугацаанд унших амаргүй байв уу, нийт хэдэн хуудас ном уншсан юм бэ?
-Урьд өмнө нь хэзээ ч олон нийтэд гараагүй зохиолыг шалгуулагчид уншдаг. Өөрөөр хэлбэл тус тэмцээнд зориулж шинээр зохиол бичдэг гэсэн үг л дээ. Үүнийгээ оролцогчдын улсынх нь хэлээр орчуулан хүргэдэг. Энэ жил анх удаа Монгол хэлээр орчуулсан, 160 хуудастай 31 мянга гаруй үгтэй байсан юм билээ. Латин хэл дээрээ бол 28 мянга гаруй үгтэй байсан ч манай хэлний үгийн сан баялаг учраас тэгж олон үгтэй болж орчуулагдсан байсан. Тэмцээн ер нь хоёр цагийн хугацаанд тус номыг уншиж дуусгаад, 30 минут 20 асуулт бүхий шалгалт өгч ойлголтоо шалгуулна. Тэгэхээр зүгээр хурдан уншаад өнгөрөх бус ойлгох шаардлагатай болж байгаа юм. Миний хувьд номыг 38 минутад бүрэн уншиж дуусгасан.
.jpg)
-Анх удаа Монгол хэлэнд хөврүүлсэн учраас утгын алдаатай зүйл байв уу?
-Би 32-35 минутад бүрэн уншиж дуусгана гэж төлөвлөсөн байсан. Гэхдээ оруулга ойлгомжгүй байсан учраас цаг их алдсан л даа. Ерөнхий утга байхаас өгүүлбэрийн бүтэц алдагдсан байсан. Сүүлийн 60 гаруй хуудас бүр илүү үг, үсгийн алдаатай байсан. Үүнээс гадна асуулт ч ойлгомжгүй байсан. Нэг асуултыг үнэхээр ойлгоогүй учраас “Би энэ асуултыг үнэхээр ойлгосонгүй” гэж бичээд өгсөн.
-Эх хэлээр маань алдаатай орчуулсан байгааг хараад эмзэглэсэн үү?
-Дэлхий нийтийн хэл биш учраас энэ төрлийн алдаа гарсан байх. Цөөнхийн хэл шүү дээ. Тэмцээнээ дуусгаж гарч ирчхээд тус тэмцээнийхээ төлөөлөгч нь болж, бусад тамирчдынхаа эрх ашгийг хангах үүднээс хяналт тавих хэрэгтэйг ойлгосон.
-Таны хувьд ой тогтоолтын спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ, яагаад энэ чиглэлээр суралцах болов?
-2009 онд ахынхаа санал болгосноор ой тогтоолтын сургалтад хамрагдаж эхэлсэн. Сургалтад сууж эхэлсэн эхний өдрөөс огт өөр ертөнцөд хөл тавьчихсан юм шиг санагдсан. Учир нь, цээжлэхийн сайхныг, түүнийгээ санах үеийн гоё мэдрэмжийг мэдэрсэн. Тэр цагаас хойш Оюун ухааны академитайгаа холбоотой байж багшилж, анхны өсвөрийн тамирчдыг бэлдсэн. Анх хүүхдүүдэд багшлахдаа эхлээд өөрөө тус тэмцээнүүдэд оролцож, өөрийгөө харуулах ёстой гэж бодсон. Гэхдээ өөрөө тэмцээнд бэлдэж, хүүхдүүдэд багшлахаар бидний амжилт, гүйцэтгэл 50 хувьтай л гаргахаар байсан учраас өөрийгөө хойш нь тавьж, хүүхдүүдээ заасаар байсан. Гэхдээ сэтгэлийн мухарт орохыг хүссэн тэмцээндээ энэ жил оролцож амжилт гаргалаа. Ингээд одохоор 10 гаруй жил оролцохыг хүсэж, мөрөөдсөн тэмцээндээ орсон байна.
-Ингэж олон жил сэтгэлдээ тээсэн тэмцээндээ амжилттай оролцсоны дараа, шагнал гаргаж байх үеийн мэдрэмж ямар байсан бэ. Тухайн үед юу бодогдов?
-Сэтгэл дүүрсэн мэдрэмж, “боллоо, болчихлоо” гэсэн бодол төрсөн. Тэмцээнд оролцох үеийн догдлол, сандрал байхгүй болчихсон байх гэж бодтол үгүй байсан. Өмнө нь тэмцээнд ороход авдаг байсан сандрал, догдлолоо мэдэрсэн. Амьдралдаа нэг сайхан дурсамж нэмсэн. Тэр дундаас хамгийн чухал нь гурван хүүхдэдээ үзүүлэх юмтай очиж, бахархал нь болсондоо баяртай байлаа.
.jpg)
-Ингэж богино хугацаанд уншсан номыг хэр хугацаанд санадаг вэ?
-Хангалттай урт хугацаанд санаж чадна. Миний хамгийн дуртай зүйл ном унших, хэдийгээр бусад номд дурлагчдаас хожуу ном унших дуртай болсон ч тун олон ном уншсан. Тэмцээндээ бэлдэхдээ би ном унших учраас бэлтгэлээ хийх хамгийн дуртай.
-Манай тамирчид ой тогтоолтын спортод гаргаж байгаа амжилтаараа дэлхийд гайхагдаж байна шүү дээ. Ийм амжилттай яваа шавь нараа харах үеийн багшид ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би багш болохгүй гэж боддог байлаа. Манай удамд багш мэргэжилтэй хүн олон бий. Эмээ дээрээ өссөн учраас багшийн ажлын хэцүү зүйлсийг олон харсан. Гэхдээ хийхгүй гэж бодсон зүйлээ хүн хийчихдэг шүү дээ. Одоо бол шавь нарынхаа амжилтаар л бахархаж амьдарч байна. Тавьсан зорилгодоо хүрч байгааг нь харахаар нүдэнд нулимс дүүрээд ирдэг. Гэхдээ миний хувьд баяртай мөчөөс нь илүүтэйгээр зорилгодоо хүрч адаагүй, хүссэн амжилтаа үзүүлээгүй тэр гунигтай мөчид нь хамт байж, түшиг нь байхыг хичээдэг.
-Танд одоо өөрийгөө сорихыг хүссэн тэмцээн байна уу?
-Оролцохыг хүссэн бүх тэмцээндээ оролцсон. Ой тогтоолтын тэмцээнд оролцох талаарх бодлоо орхисон. Гурван хүүхдэдээ цаг гаргахыг хүсэж байна. Үүнээс гадна тэмцээндээ оролцохын тулд бүтэн цагаар бэлтгэл хийх шаардлагатай болдог учраас энэ төрлийн тэмцээнд оролцохоо больсон.
| Б.БААСАНДОРЖ: ХУРДАН УНШЛАГЫН ДАШТ-Д МИНУТАД 815 ҮГ УНШСАН АМЖИЛТААРАА МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭЭД ИРЛЭЭ |
|
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК, “ЧАЛКО” КОМПАНИ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-11-05 17:30:17
Чойрын богд уулын амин сүнс бяцхан баатруудын цээжинд цохилно
2026-11-05 17:17:22
П.САЙНЗОРИГ: Ногдол ашгийг ойрын хугацаанд бэлэн мөнгөөр тараахыг дэмжихгүй
2026-11-05 16:42:57
Б.Содбилэг 100 буудалт даамын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-05 15:00:40
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
2026-11-05 14:54:01
Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршуулжээ
2026-11-05 13:36:58
Мөрдөн шалгах албаны дарга Н.Мишигдорж: Иргэд онлайнаар бараа захиалж, лайв сугалаанд оролцож залилах гэмт хэрэгт өртөж байна
2026-11-05 13:35:34
“Чингис хаан” нисэх буудал "STE AWARDS 2026" олон улсын шагнал хүртлээ
2026-11-05 13:29:03
Милан хотын үзэсгэлэнд Монголын үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгдлээ
2026-11-05 13:22:14
Канадад сураггүй болсон ээж, охин хоёрыг баавгай барьсан байжээ
2026-11-05 12:59:35
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграцийн бага хуралд оролцож байна
2026-11-05 12:56:30
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана
2026-11-05 12:33:41
Чингис хааны хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглох саналыг гишүүд дэмжлээ
2026-11-05 10:35:49
ШИНГЭЖ БУЙ НАРАН ЦААНА
2026-11-05 10:30:02
"МОНГОЛ ТУУРГАТАН" ТЕАТР БУРИАД УЛСАД ХАМТАРСАН ТОГЛОЛТ ХИЙЛЭЭ
2026-11-05 10:27:23
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
2026-11-05 10:26:15
2026-11-05 09:53:39
“Төв банкны алдагдал ба төсвийн дарамт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2026-11-05 09:09:39
Тусгай олимпын баг Зүүн Азийн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлжээ
2026-11-05 09:01:02
Б.Оргилмаа “ДАКАР-2026”-д гараандаа VI байрт шалгарлаа
2026-11-05 07:10:00
Ш.ХҮСЛЭН: “MISS INTERNATIONAL-2026” ТЭМЦЭЭНИЙ ТАЙЗНАА МОНГОЛ БҮСГҮЙН ГОО ҮЗЭСГЭЛЭН, ОЮУНЛАГ, ХҮЧИРХЭГ БАЙДЛЫГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
2026-11-05 07:00:52
СУРАГГҮЙ БОЛСОН ДУУЧИН Ц.АРИУНГООГИЙН ЭГЧ: ДҮҮ МИНЬ ГЭРИЙНХЭНДЭЭ ХЭЛЭЛГҮЙ УТСАА ОРХИЖ ГАРААД ЗУРГАА ХОНОЛОО
2026-11-05 07:00:05
НИЙСЛЭЛ ДЭХ Х.НЯМБААТАРЫН “ЦЭРГҮҮД” ХАЛААГАА ӨГЧ, МАН ДАХЬ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГАЧУУД БУТАРЧ ЭХЭЛЛЭЭ
2026-11-05 07:00:00
Б.ОЮУНБААТАР: БОДОЖ, МЭДЭРСНЭЭ БУСДАД ҮЗҮҮЛНЭ ГЭДЭГ Л НАЙРУУЛАГЧ БАЙХЫН САЙХАН НЬ
2026-11-05 07:00:00
ТҮҮХЭН АМЖИЛТ ЯАХ ВЭ, УЛААНБУУДАЙН ҮНЭ НАВС УНАЖ, ТАРИАЛАНЧДЫН АМЬДРАЛ ТАРТАГТАА ТУЛЖ БАЙНА, Ц.ИДЭРБАТ САЙД АА
2026-11-05 07:00:00
Н.БОЛОРТУЯА: ГАР БАРИЛДААНД ХҮЧНЭЭС ГАДНА ТЕХНИК ЧУХАЛ
2026-11-05 07:00:00
ЗАЛУУС “MONGOL24SHOP” САЙТААР ХАР ТАМХИ ЗАХИАЛЖ, ТАХЛЫН ХЭРЭГЛЭГЧ, ХОХИРОГЧ БОЛСООР БАЙГ УУ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
2026-11-05 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТЫН ЗӨВЛӨХ У.ЭНХТҮВШИН ЭХ ОРНООСОО УРВАСАН ГЭВ ҮҮ
2026-11-05 07:00:00
УЛААНБААТАРЧУУД ШҮЛХИЙТЭЙ МАХ ИДЭХ НЬ
2026-11-05 07:00:00
Гэрэл зурагчдын дуранд буусан "Гоо улирал"
2026-11-04 20:46:16
“Мөнгөн морь” хүүхдийн яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо
2026-11-04 17:54:11
Улирлын амралтаараа сургалт, дугуйланд явж өөрийгөө хөгжүүлэх сурагчид цөөнгүй байна
2026-11-04 17:43:43
Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийнхээ хүнд өвлүүлж болно
2026-11-04 16:12:00
EMART BUSINESS CLUB “HORECA MONGOLIA EXPO 2026” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОНО
2026-11-04 16:00:00
Турк Улстай инноваци, “STEM” хөгжүүлэлт дээр хамтарч ажиллагна
2026-11-04 15:12:09
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
2026-11-04 15:05:39
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо
2026-11-04 14:51:46
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид ногдуулсан 12 жилийн хорих ялыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр боллоо
2026-11-04 14:40:54
ИМАРТ ТҮР ХАМГААЛАХ БАЙРЫГ ТОХИЖУУЛЛАА
2026-11-04 14:00:00
Усны нөөцийг хэмнэсэн технологитой цахилгаан станц Монголд хоёр л байдаг
2026-11-04 13:55:04
Ц.САНДАГ-ОЧИР: Нөмрөгийн дархан цаазат газарт 468 мянган га шатсан
2026-11-04 13:53:17
УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв
2026-11-04 13:39:14
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Занданг ажлаас нь чөлөөллөө
2026-11-04 13:34:14
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ П.БАЯНБААТАР, Г.БАТХУЯГ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЮМ УУ, Л.ЦЭДЭВСҮРЭН ДАРГА АА
2026-11-04 12:56:57
Шадар сайд Т.ДОРЖХАНД: “Оюутолгой”-н ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараана" гэдэг популизмыг бид хаах хэрэгтэй
2026-11-04 12:48:42
Засгийн газрын хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөл бүхий 20 гаруй асуудлыг хэлэлцэж байна
2026-11-04 12:45:16
З.МЭНДСАЙХАН: Би Сангийн сайдын хувьд бэлэн мөнгө тараахгүй
2026-11-04 12:21:28
АВЛИГЫН ХЭРГЭЭР ЗУРГААН ХҮНД ЯЛ ОНООЖ, 163.5 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОЖЭЭ
2026-11-04 12:09:50
Б.ПҮРЭВДАГВА: 10 мянган айлын янданг буулгах ажил өрнүүлнэ
2026-11-04 11:38:54
АТГ: Хотын стандартын газар болон “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн
2026-11-04 11:33:31
Б.Дэлгэрсайхан сайд Бугат хотын вагоны үйлдвэртэй танилцлаа
2026-11-04 11:20:27
ОХУ-ын тал Украины хоргодох байр руу халдсаны улмаас 33 хүн амиа алджээ
2026-11-04 10:50:44
8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ
2026-11-04 10:46:13
"Болд нударга" клуб "Баянгол цом-2026"-гаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-11-04 10:46:02
“Бүс ба Зам” ногоон инновацын олон улсын хурал боллоо
2026-11-04 10:36:02
Б.Буянхишиг шатрын “U17”ангиллыг охидын дэлхийн аварга боллоо
2026-11-04 10:09:51
Эсрэг багийн хаалгачтай мөргөлдсөн хөл бөмбөгч эмнэлэгт ухаангүй байсаар амиа алджээ
2026-11-04 09:59:35
“Түмний Манлай” тэмцээнээс “Champions judo” клуб 2 алт, 2 хүрэл медаль хүртжээ
2026-11-04 08:44:01
Б. Хонгорзул дэлхий аваргад 214 кг өргөсөн амжилтаар 31-р байрт орлоо
2026-11-04 08:27:26
Шатрын олон улсын “Korea фестиваль-2026” тэмцээн эхэллээ
2026-11-04 07:20:00
Т.ТӨГСХҮЛЭНГИЙН ААВ Д.ТУНГАЛАГБААТАР: ХҮҮ МИНЬ “ТӨГС ҮҮРЭЭ” ГЭДГЭЭ ДАКАРЫН ТЭНГЭР ДООР БАТАЛЖ ЧАДЛАА
2026-11-04 07:18:31
Э.Энхмэнд “ДАКАР 2026” олимпын наадмын 100 метрийн зайд уралдлаа
2026-11-04 07:10:00
ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ БОЛОМЖТОЙ, БОЛОМЖГҮЙ
2026-11-04 07:00:00
С.АМАРЖАВХЛАН: ТЕХНОЛОГИ ХӨГЖИХ ТУСАМ ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ АРГА САЙЖРАХ ЁСТОЙ
2026-11-04 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ОГЦРУУЛЖ, ЗАСГИЙН ГАЗРАА ЭСЭРГҮҮЦСЭН ЕВРОПЫН ОЮУТНЫ ЖАГСААЛУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-04 07:00:00
АВЛИГЫН ХУУЛЬ АЛБАН ТУШААЛТНУУДАД СУЛДАЖ, АЛБА ХААГЧДАД ЧАНГАДАЖ БАЙНА
2026-11-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-04 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ -4 ГРАДУС БАЙНА
2026-11-04 07:00:00
С.ГАН-ЭРДЭНЭ: СҮҮЛИЙН ТОЙРГИЙН НҮҮДЭЛ УХААН, БЯД ШАЛГАСАН ТУЛААН БОЛСОН
2026-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |