Man on the moon X Uranus - Butterflies
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анхны уран бүтээлээ хэзээ гаргаж байсан бэ?
-Хамгийн анхны уран бүтээлээ 2018 оны гуравдугаар сард гаргаж байлаа. Дуучин “Rutuu”-тэй хамтран “Let me be” дууг гаргасан.
-Анхны уран бүтээлээ хүмүүст хүргэж байгаа шүү дээ, ямар мэдрэмж авч байв?
-Дуугаа цахим хуудаст оруулчихаад хамгийн эхэнд мэдэрсэн мэдрэмж нь сандрал байсан. Гэхдээ нэг тийм догдлолтой, ер нь олон л сэтгэл хөдлөл давхцаж байсан даа.
-Таны уран бүтээлээ гаргадаг нэр “Uranus”шүү дээ. Нэрнийхээ утгыг тайлбарлаж болох уу?
-Англиар "Тэнгэрийн ван" гарагийг "Uranus" гэж нэрлэдэг. Монголоор бол Уран ус гэсэн үг.
-Дуу хөгжим гэдэг таны хувьд юу вэ?
-Миний хувьд дуу хөгжим өнөөдрийн "Uranus"-ийг бүтээдэг юм шиг санагддаг.
-БНСУ-ын “AOMG” энтертайнментийн “Signhere” шоунд оролцож байсан шүү дээ. Таны оролцсон хэд дэх шоу нэвтрүүлэг байсан бэ?
-Солонгос Улсад ирээд оролцсон гурав дахь тэмцээн байсан. Анхны тэмцээндээ 17 настайдаа оролцсон. Тэр үед YG энтертайнментийн дуучин бэлдэх хаалттай шалгаруулалтад оролцож байлаа. Дараа нь “K-pop star” нэвтрүүлэгт орсон. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд шантралгүй зүтгэсэн хэрэг л дээ. Харин “AOMG” энтертайнментийг уран бүтээлч сонгон шалгаруулах тэмцээн зохиож байгааг инстаграмаас мэдсэн. Өөрөө ч тухайн компанийн уран бүтээлчдэд дуртай байсан учраас "Оролцоод үзье" гэж шийдээд орж байсан.
Uyanga Signhere AOMG of performance
-БНСУ-д болон Монгол Улсад таны дуунд дуртай хүн олон шүү дээ. Өөрийгөө олны танил болсныг анх хэрхэн мэдэрч байв?
- “AOMG” шоунд оролцсон дугаар олон нийтэд цацагдсаны дараа кафе ороод юм худалдан авч байтал нэг солонгос хүн над руу их удаан ширтсэн. Харц нь салахгүй байхыг анзаараад дотроо “Ямар сонин хүн бэ” гэж бодож байтал хажууд ирээд зогсчихсон. Тэгээд “Уянга аа мөн үү, өчигдөр нэвтрүүлгийг нь үзсэн цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье” гэж хэлсэн. Тэр үед хүмүүс намайг таньж эхэлж байгааг мэдэрсэн. Нэг тийм шинэ сонирхолтой мэдрэмж авч байсан даа.

-Анх БНСУ-ыг ямар зорилготой зорьж байсан бэ. Зорилго нь биелсэн болов уу?
-Солонгос Улсад 17 настай охин ирж байлаа. Тухайн үедээ их сургуульд сурч, үргэлжлүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байсан даа. Сурах гэж ирсэн хэрнээ мэргэжлээ баттай сонгоогүй байсан юм. Ямар ч байсан сурч төгсөнө, мөрөөдлөө биелүүлнэ гэсэн гэгээхэн мөрөөдөлтэй. Түүгээрээ далавч хийж явсан байх. Анх энэ улсад хөл тавихдаа хүсэж байсан зорилгодоо хүрчихсэн. Гэхдээ дараа дараагийн зорилго, мөрөөдөл гарч ирсээр байгаа.
-Гадаадад ажиллаж, амьдрах ямар байдаг вэ?
-Ер нь төсөөлсөн шиг амархан биш шүү. Бусад хүний хувьд ямар байдгийг сайн мэдэхгүй ч миний хувьд жаахан хэцүү байсан. Урт хугацааны турш эх орон, гэр бүлээсээ хол байх хамгийн хэцүү. Бусад саад бэрхшээлийг бол даваад гарч чаддаг юм шиг байна.
-Эх орноосоо өөр улсад амьдарч байгаа иргэд илүү биеэ дааж сурдаг гэдэг. Тэгвэл гадаадад амьдрахад дасахын тулд их зүйл туулдаг байх даа?
-Шийдвэрлэж чадахгүй асуудлууд ар араасаа гарч ирсээр л байдаг. Мэдээж өөрийн төрж өссөн улс биш учраас мэдэхгүй зүйл, ойлгохгүй соёлын ялгаа их бий. Миний хувьд хүүхэд байхдаа таван жил Солонгос Улсад амьдарсан учраас хэлний хувьд асуудал гараагүй. Гэхдээ тэр үед ээж, аавтайгаа хамт байсан учраас асуудал байгаагүй байх. Дараа нь ганцаараа ирж амьдрах үед л жинхэнэ асуудлууд гарсан. БНСУ-д ирээд гурван сар болж байхдаа найзыгаа дотуур байрандаа хонуулах гэж байгаад хамтдаа өрөөнөөсөө хөөгдөж байлаа. Орой болчихсон хаачихаа мэдэхгүй хоёр саун орж хонох талаар ярьж байхад нэг монгол эгч гэртээ хонуулж тусласан.
(1).jpg)
-Монгол Улсад таны уран бүтээлийг сонсох дуртай хүн олон бий. Тэр бүрийг эх орондоо байгаа гэр бүл, найзууд нь хэлдэг үү?
-Манай найзууд над руу дүрс бичлэг хийгээд их явуулдаг. Байнга “Миний найзын дуу явж байна. Ямар мундаг юм бэ” гэж сайшааж, урамшуулдаг.
-Гэр бүлийнх нь гишүүд хэрхэн хүлээж авдаг вэ?
-Манай удамд надаас өөр урлагийн хүн байхгүй. Тийм ч учраас бага байхад урлагийн хүн болно гэхэд тоодоггүй байсан.Нэг удаа нагац эгч минь "СУИС-д сурах юм уу" гэж асууж байсан. Урлагийн хүн болно гэж бодоогүй байх. Гэхдээ одоо бол хамгийн том дэмжигчид шүү дээ. Ер нь урлаг биш өөр юм хийнэ гэсэн ч дэмжих хүмүүс.
-Дууныхаа үгийг өөрөө зохиодог уу. Ямар орчинд зохиовол илүү тухтай байдаг вэ?
-Дууны үг, аялгуугаа өөрөө зохиодог. Аль болох сэтгэл санаагаа тайван байлгах хамгийн чухал гэж боддог. Тайван бус байхад анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Тиймээс ихэвчлэн нам гүм газар байхдаа дууны үг бичдэг. Бодолдоо бүрэн төвлөрсөн үед л надаас үг, ая, санаа гардаг.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Тун удахгүй шинэхэн уран бүтээл гарах болно. Уран бүтээл дээрээ шаргуу ажиллаж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.
-Баярлалаа.
Uranus (오양가) - Love me Hate me (Official M/V)
| ДУУЧИН URANUS: ДУУ, ХӨГЖИМ НАМАЙГ БҮТЭЭДЭГ |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
Морьт харваачид олон улсын тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртэв
2025-12-14 16:11:54
Грек-Ром бөхийн тамирчид Японыг зорилоо
2025-12-14 15:09:33
Волейболын “Бүх-Одод”-ын тоглолтод “POLARIS” тэргүүлэв
2025-12-14 14:56:55
Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ
2025-12-14 14:09:13
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-12-14 12:15:30
Богд Зонховын дүйчэн өдөр буюу Зулын 25 өнөөдөр тохиож байна
2025-12-14 12:10:42
Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайг тохижууллаа
2025-12-14 12:04:40
Хятадын Харбин хотод 19 метр өндөртэй цасан хүн барьж эхэллээ
2025-12-14 11:36:09
“Moon dance” хамтлаг латин бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-14 08:18:23
УИХ-ЫН ГИШҮҮН Л.МӨНХБААТАРЫН НАЙЗ, “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ЫН ДАРГА Г.БАТЧУЛУУНЫ ТЕНДЕРИЙН ТААГҮЙ БАРИМТУУД
2025-12-14 07:30:41
Г.Ган-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртэв
2025-12-14 07:00:00
Ц.ТУВААНЫ ТАВИУЛУУДААС ХЭД НЬ АТГ-ЫН ХААЛГА ТАТАХ ВЭ
2025-12-14 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-14 07:00:00
НЭРЭЭ СОЛИХООС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ “ХҮННҮ ХОТ”-ЫН ТӨСВӨӨР М.БАТБАЯР ТУЙЛЖ, 1.3 ТЭРБУМЫН ЗАРЦУУЛАЛТ ХИЙЖЭЭ
2025-12-14 07:00:00
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-14 07:00:00
О.САРАНХҮҮ: MOON DANCE ХАМТЛАГ МОНГОЛ ХҮНИЙ АВЬЯАС ЧАДВАРЫГ ДЭЛХИЙД ТАНИУЛАХ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛЛЭЭ
2025-12-14 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |