Дэлхий нийтэд тархаад буй цар тахлын улмаас хил хаагдаж, манай улсад зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээд буй. Үүний нэг нь өндөг юм. ОХУ хилээ хааснаас үүдэн өндөгний импорт хязгаарлагдаж, хэрэглэгчид өндөгний эрэлд гарч эхэлсэн. Манай улсын хувьд энэ төрлийн бизнес эрхэлдэг цөөхөн үйлдвэртэй. Тэдний төлөөлөл “Түмэн шувуут” ХХК-ийн захирал Ж.Болдтой хатуу хөл хорионы үед хэрэглэгчдийн хэрэгцээг хэрхэн хангаж буй талаар нь цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Хил хааснаас үүдэн манай улсад өндөгний хомсдол үүсэж эхэлсэн. Энэ үед танай компани үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг хангахын тулд хэрхэн ажиллаж байна вэ?
-Сайн байна уу. Хөл хорионы үед өндөгний нийлүүлэлтэд хомсдол үүсэж, иргэд нэлээд бухимдалтай байх шиг байна. Манай компанийн өндөгний үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа. Сард долоон сая орчим өндөг үйлдвэрлэж байна. Монголчуудын өндөгний хэрэглээний 50 орчим хувийг импортоор хангадаг. Тиймээс хил хааснаас үүдээд өндөгний импорт тасалдаж, зөвхөн дотоодын үйлдвэрлэл дээрээ тулгуурлан нийлүүлэлт хийж байгаа. Тиймээс эрэлт ихтэй, нийлүүлэлт багатай, хэрэглэгчдэд бухимдал үүсээд байна л даа.
-Хөл хорионы үед ажилчдаа хэрхэн хуваарилж ажиллаж байна вэ?
-Ажилчдын хувьд оффисын ажилчид маань зайнаас ажиллаж байна. Үйлдвэр дээр ажиллаж буй хүмүүс биечлэн ажиллахаас өөр аргагүй. Тиймээс үйлдвэрлэл, борлуулалт биечлэн ажиллахаас өөр аргагүй байдаг. Манай үйлдвэр “Шувуун Фабрик”-д хүний хөлөөс хол байдаг. Зарим ажилчид маань байрлаж ажиллана. Мөн шувууны байр тус тусдаа байдаг. Нэг байранд хамгийн ихдээ таван хүн ажилладаг. Нэг байранд ажиллаж буй хүмүүс өөр байрны ажилчидтай уулзах боломжгүйгээр үйлдвэрийн зохион байгуулалт хийгдсэн.

-Сард долоон сая өндөг үйлдвэрлэлээ гэхэд нийт хэрэглэгчдийн хэдэн хувийг хангана гэсэн үг вэ?
-Манай үйлдвэр нэг сард нийт хэрэглэгчдийн 30 орчим хувийг хангаж ажиллах хүчин чадалтай.
-Танай үйлдвэр тахианыхаа хүнс тэжээлийг өөрсдөө тарьж ургуулдаг гэж сонссон. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай “Түмэн шувуут” компани дэргэдээ тэжээлийн үйлдвэртэй. “Агро фит” нэртэй манай салбар бизнес л дээ. Тухайн үйлдвэртээ шувууныхаа хүнсийг ч үйлдвэрлэнэ. Мөн бусад малын тэжээлийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг байгаа.
Томоохон хэмжээний зардал өссөн учир арваннэгдүгээр сард бид өндөгний үнээ нэмэхээс өөр аргагүй болсон. Түүнээс хойш нэмээгүй.
- Танай компанид цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал бодит хохирол, эрсдэл учруулж байна уу?
-Коронавирусийн үед манай үйлдвэрлэл хэвийн ажиллаж байсан. Мөн хэрэглэгчдийн худалдан авалт буурсан үзүүлэлтгүй байгаа. Тиймээс манай үйлдвэрийн хувьд ажлын байр цомхотгох асуудал үүсээгүй. Одоогоор 200 гаруй хүн хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байна. Гэхдээ манай компаниас хамааралгүй бусад бэлтгэн нийлүүлэгч компаниуд тээвэрлэлт удаашрах, хүлээлт үүсэх зэрэг асуудал тулгарч, хомсдол үүсэж байсан. Манай үйлдвэрийн хувьд дотоодын улаан буудай сонгон авч тэжээл үйлдвэрлэдэг байсан. Гэтэл манай улс өнгөрсөн жил улаан буудайн хэрэгцээгээ дотооддоо хангаж чадаагүй, ургац алдсан учраас түүхий эдээ ОХУ-аас авсан. Томоохон хэмжээний зардал өссөн учир арваннэгдүгээр сард бид өндөгний үнээ нэмэхээс өөр аргагүй болсон. Түүнээс хойш нэмээгүй.

Манай үйлдвэр нэг сард нийт хэрэглэгчдийн 30 орчим хувийг хангах хүчин чадалтай
-Манай улсад өндөг, тахианы үйлдвэрлэл хөгжих боломж хэр байдаг вэ. Та 2025 онд өндөгний хэрэгцээгээ дотооддоо хангах бүрэн боломжтой хэмээн хэлж байсан шүү дээ?
-Дотоодынхоо хэрэгцээг ганцаараа бүрэн хангаж чадахгүй л дээ. 2025 он гэхэд “Түмэн шувуут-2” төслөө бүрэн хэрэгжүүлээд дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор манай компани 350 мянган шувуутай. “Түмэн шувуут-2” төслийг хэрэгжүүлснээр 700 мянган шувуутай болно. Ерөнхийдөө манай үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэж байгаа юм. Мөн өөр шувууны аж ахуй эрхэлдэг хүмүүс бизнесээ өргөжүүлээд явж байна. Үүн дээр нэг болзол маягийн юм бий. Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн салбараа өргөжүүлье гэсэн зорилт тавин ажиллаж байгаа. У.Хүрэлсүх ерөнхий сайдын үеэс санаачлан хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр өндөг бас хүнсний нэг шүү дээ.
-Үүнийг Засгийн газарт танилцуулсан уу?
-Бид үүнийг яриад л байгаа. Засгийн газар ч мөн ялгаагүй ярьж байгаа. Гэхдээ Засгийн газар яаж дэмжих вэ гэдэг гаргалгааг нь гаргаж чадахгүй байгаа юм. Бидэнд төрөөс ямар ч дэмжлэг хэрэггүй. Татаас, татварын хөнгөлөлт энэ тэрийг хүсэхгүй, ганцхан саяын хэлсэн бодлогыг л тодорхой болгоод өгмөөр байна. Бид мөнгийг бол олж чадна. Хамгийн гол нь мөнгөтэй байгаад бодлого нь тодорхой биш бол тэр бизнес цааш явдаггүй юм. Бодлого нь тодорхой, хийх юм нь тодорхой, үүнийгээ зөв голдиролд нь оруулаад өгвөл өөр ямар ч дэмжлэг хэрэггүй. Хөдөө орон нутагт гурван аймаг голдоо нэг шувууны аж ахуйтай байж болно шүү дээ. 21 аймагт иргэд өндөг хэрэглэдэг. ОХУ-аас Улаанбаатар хотод өндөг буугаад хаа байсан Увс, Хөвсгөл аймагт зөөвөрлөгдөн хэрэглэгчийн гар дээр очиж байна шүү дээ. Баруун гурван аймаг голдоо нэг шувууны үйлдвэртэй байх боломжтой шүү дээ. Түүнээс биш, “Түмэн шувуут” өндөгний зах зээлийг ганцаараа эзлэх гээд байгаа юм биш шүү дээ.
-Цаг үеийн мэдээлэл өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
Хөдөө орон нутагт гурван аймаг голдоо нэг шувууны аж ахуйтай байж болно шүү дээ
| Ж.БОЛД: Манай компани сард долоон сая өндөг зах зээлд нийлүүлж байна |
|
Б.Ганзориг уламжилт харвааны дэлхийн аварга болжээ
2026-11-03 07:20:00
Э.Энхмэнд "Дакар -2026" залуучуудын олимпын наадмын финалд шалгарлаа
2026-11-03 07:10:00
ХАЛХ НӨМРӨГИЙГ ТҮЙМЭРДЭХЭД ХАМТ ЯВСАН ХИЛИЙН БООМТЫН ЗАХИРГААНЫ ДАРГА АСАН Э.ГАНТУЛГА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-03 07:00:00
ОНЦГОЙНХНООС НУУСАН ОЮУТОЛГОЙН ОСЛООР КАНАД, АВСТРАЛИЙН ГУРВАН ИРГЭН ГЭМТЭЖ, 12 МОНГОЛ АЖИЛТАН ШОРООНД ДАРАГДАЖ, С.МӨНХСҮХ ОРДНООР ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХААР ГҮЙЖ ЭХЭЛЖЭЭ
2026-11-03 07:00:00
2026-11-03 07:00:00
МАН-ЫН ДАЙСАН, АХ НАРЫНХАА ШҮДНИЙ ӨВЧИН БОЛСОН Х.НЯМБААТАР
2026-11-03 07:00:00
Т.ЦЭНД-АЮУШ: ТЕАТР МӨНХИЙН ЛАБОРАТОРИ ХИЙЖ БОЛДОГ НЬ САЙХАН ЮМ ДАА
2026-11-03 07:00:00
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХ МАНДАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-11-03 07:00:00
БӨМБӨРЦӨГТ “ДАНСЛАГДСАН” ДЭЛХИЙН ХОС МЕДАЛЬТАН Э.ДАВААНАСАН
2026-11-03 07:00:00
Дарханы Дулааны станцын гэмтлийг засаж, хэвийн горимд шилжлээ
2026-11-02 16:49:19
"10 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН" ГЭХ ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДЭД ДАРГА ТЭРБУМЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ОРОН СУУЦТАЙ
2026-11-02 16:37:02
Бээжин хотын монголчууд наадмаа хийлээ
2026-11-02 16:11:18
Б.Бейсен таеквондо-гийн олон улсын хар бүс, “Хүндэт дан” хүртэв
2026-11-02 15:50:16
СХД-ИЙН ЗАСАГ ДАРГААР ТОМИЛОГДСОН Д.УНДАРМАА ГЭЖ ХЭН БЭ
2026-11-02 15:34:42
“Урланд ирсэн намар” үзэсгэлэнгийн нээлт болов
2026-11-02 15:20:41
Ц.Ууганбаяр фитнессийн дэлхийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ
2026-11-02 13:05:02
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Насантогтоход таван жилийн хорих ял оноожээ
2026-11-02 12:41:42
"СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД" СЕРБИ УЛСЫН БЕЛГРАД ХОТОД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-11-02 12:09:55
Шинжаанд 100 мВт-ын хүчин чадалтай нарны дулааны цахилгаан станц ашиглалтад орлоо
2026-11-02 11:51:35
2026-11-02 10:27:21
Б.Баасандорж “IFBB” дэлхийн аваргаас мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-11-02 10:04:48
"Өнчин цагаан ботго" хөгжимт жүжиг өнөөдөр Улаан-Үдэ хотод хөшгөө нээнэ
2026-11-02 10:04:12
Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-11-02 09:03:26
2026-11-02 08:00:00
Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой тулалдана
2026-11-02 07:50:00
Б.Мөнх-Учрал каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ
2026-11-02 07:40:00
Н.Болортуяа гар барилдааны дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-11-02 07:30:00
Б.Мөнх-Эрдэнэ дэлхийн аваргын V байрт шалгарав
2026-11-02 07:20:00
Т.Төгсхүслэн “ДАКАР-2026” залуучуудын олимпын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-11-02 07:15:00
О.Сүлдхүү дэлхийн аваргын V байрт орлоо
2026-11-02 07:10:00
ДЭЛХИЙН БӨХ Т.ТУЛГА ДАХИН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-11-02 07:00:00
ГУРВАН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ӨВЛИЙН ХУВЦАС БЭЛТГЭХЭД ДУНДЖААР 3–5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨСӨВ ШААРДЛАГАТАЙ
2026-11-02 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-11-02 07:00:00
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-11-02 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-11-02 07:00:00
ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
2026-11-02 07:00:00
ЖҮЖИГЧИН Ж.ДОРЛИГЖАВЫН ЭХНЭР Д.ИЧИНХОРЛОО: ХАНЬ МИНЬ “ХҮРГЭН” ЖҮЖГИЙН “БОЛДОГГҮЙ ТОГМИД”, “МӨНГӨН БУЙЛ” КИНОНЫ ГОЧОО ЗААНЫ ДҮРЭЭРЭЭ МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛД МӨНХӨРСӨН
2026-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |