-Сайн байна уу, та. Хавар, намрын улирал харшилтай хүмүүсийн хувьд сайхан гэхээсээ илүү харшил хөдөлгөдөг хүнд улирал болж байна. Тиймээс бид харшил үүсгэж буй ургамлыг хэрхэн цэвэрлэх хэрэгтэй вэ. Та судлаачийн хүний хувьд тодорхой тайлбарлаж өгөөч?
-Сайн байна уу. Хог ургамал болон ... модны үр гарах үеэр харшил нэмэгдэж байгаа нь ажиглагддаг. Хог ургамал буюу хөл газрын ургамлын тухайд, Таримал ургамлын талбайд тухайн таримал ургамалтай зэрэгцэн ургаж тариаланчдад хохирол, хөнөөл учруулдаг зэрлэг ургамлыг хөл газрын ургамал гэнэ. Доктор н.Цэрэнбалжидын судалгаагаар манай орны тариалангийн төв бүсэд 42 овгийн 164 төрөлд хамаарах 361 зүйлийн хөл газрын ургамал байдаг. Эндээс 150 зүйл хөл газрын ургамал элбэг тархалттай байна. Хээрийн бүсэд буюу нуга, бэлчээрт ургадаг модлог иштэй, мал огт иддэггүй буюу зарим зүйлийг мал маш муу иддэг ургамлыг бэлчээрийн хог ургамал гэнэ. Харин суурьшлын бүсэд бидний зэрлэг гэж ярьж буй хатсан ургамал байна. Эдгээрийг агар техник, механик, химийн аргаар цэвэрлэх хэрэгтэй.
-Дээрх аргыг аль илүү үр дүнтэй байдаг вэ?
-Механик арга буюу хог ургамлыг үндсээр нь дөнгөж ургаж байх үед нь хадаж, хайчилж, тастана. Үүний дараа хөрсийг сийрэгжүүлж янзлаад урт настай цэцэг, зүлэг, бутлаг ургамал тарих хэрэгтэй. Ингэснээр харшилтай иргэдийн тоо буурах боломжтой юм.Мөн хөл газрын ургамлын биологийн онцлогт тохируулан агротехникийн аргыг оновчтой сонгох шаардлагатай. Үүнд: Үрээр үрждэг ганц ба олон наст ургамлууд 3-5 см гүнээс ургамлын соёо ургах учраас тарилтын дараа борнойдох аргаар цагаан соёог нь хялбархан гэмтээн устгаж болдог. Үндсээр үржигч хог ургамал нь газрын гадаргын маш хуурай нөхцөлийг дааж тэсвэрлэх чадвараар муу учраас хөрсийг боловсруулбал үндэсний ихэнх хэсэг мөхдөг.
Химийн арга нь хөл газрын ургамалтай тэмцэхэд хэрэглэдэг химийн бодисыг гербицид гэнэ. Гербицидийг ургамалд үйлчлэх байдлаар нь нэлэнхүй ба сонгомол үйлчилгээтэй гэж 2 хуваана. Нэлэнхүй үйлчилгээтэй гербицид нь бүх төрлийн хөл газрын ургамлыг, сонгомол үйлчилгээтэй нь тодорхой төрлийн хөл газрын ургамлыг устгана. Гербицидийн тун, хэрэглэх хугацааг зөв тогтооход үр дүнд шууд нөлөөлнө. Гербицидийн тунг талбайн хөл газрын ургамлын тархалтын хэмжээ, голлох хөл газрын ургамлын төрөл, зүйл, хөгжлийн үе шат, цаг агаарын байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан тогтоодог.
Уул уурхайн үйл ажиллагааны дараа нөхөн сэргээж буй талбайн хог ургамлыг устгахад агротехникийн болон химийн аргыг хослуулан ашиглах нь тохиромжтой.Харин хот суурин, газрыг хөл газрын ургамлыг цэцэглэж, үрлэхээс өмнө хадах, зулгаах эсвэл гербицид ашиглан устгаж болно. Гербицид ашиглан устгах үед мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу гүйцэтгэх хэрэгтэй.Хотын ногоон байгууламжинд монос, голтбор, бүйлээс зэрэг сөөг, сөөглөг ургамлын голлон тариалж, тэдгээрийн хооронд олон наст өвслөг ургамлаар ногооруулах боломжтой.
(7).jpg)
-Заримд тохиолдолд хөрсөө янзалсан буцаж ургаад байх үе байдаг шүү дээ. Энэ талаар зөвлөгөө өгөөч?
-Хөл газрын ургамлын биологийн онцлог нь хүрээлэн буй орчны янз бүрийн нөхцөлд соёолж, ургах чадвартай. Үр нь урт, удаан хугацаанд соёолох чадвараа хадгалдаг. Хурдан ургах, нэг удаа олон үр өгөх чадвартай. Үрээр болон ургал эрхтэн, үндэсний тасархай, үржих чадвар өндөртэй. Ямар ч нөхцөлд амьдрах чадвартай тийм ургамал байдаг юм. Тэгэхээр олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хөрс эрүүлжинэ. Хог ургамлын үндэс газрын доор 50 орчим сантиметрын гүнд бий. Үүнийг л үндсээр нь цэвэрлэнэ гэсэн үг.
-Намрын улиралд модны цагаан бидний нэрлэдэг үр гарч харшил ихээр үүсгэдэг шүү дээ. Үүнийг зохицуулах арга бий юү?
-Бид анхнаасаа буруу Улиангар мод тарьсны сөрөг үр дагавар гэх үү дээ. Тухайн мод байгалийн онцлогоор цэцэглэж, үр нь гөвөгдөх ёстой. Үүний оронд мөнх ногоон гацуур, үрээ гөвдөггүй мод сонгох нь зөв. Тиймээс ургамал судлаачдаас зөвлөгөө мэдээлэл авч тарих хэрэгтэй. Хэрвээ мөнх ногоон гацуур тарьсан бол адаглаад утаа цэвэршүүлэх давуу талтай шүү дээ.
-Баярлалаа.
(5).jpg)
| УРГАМАЛ СУДЛААЧ С.ОЮУНСУВД: ХОГИЙН УРГАМЛЫГ ҮНДСЭЭР НЬ ТАСДАЖ АВААД, ОРОНД НЬ БУТЛАГ УРГАМАЛ ТАРЬСНААР ХӨРС ЭРҮҮЛЖИЖ, ХҮМҮҮСИЙН ХАРШИЛ БАГАСАХ БОЛОМЖТОЙ |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |