Шинжлэх ухааныг академийн Газар зүй, геологийн хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ц.Ганчөдөрөөс цөлжилт, газрын доройтлын өнөөгийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Монголын газар нутгийн хэдэн хувь нь цөлжсөн байна вэ. Тухайлбал ямар аймаг, сум цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд орсон байна вэ?
-Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн байна. Үүнээс 4.7 хувь нь нэн хүчтэй, 18.6 нь, 22.1 хувь нь дунд, 31.5 хувь нь сул зэрэглэлд хамрагдаж байна.Цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэлд Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Увс аймгийн Өмнөговь, Өлгий, Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Хэнтий аймгийн Мөрөн, Дорнод аймгийн Матад, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ, Дундговь аймгийн Гурвансайхан, Өндөршил, Өлзийт сумын ихэнх хэсэг, Дорноговь аймгийн Хатанбулаг, Замын Үүд сумдын урд хэсэг, Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай, Хүрмэн сумдын урд хэсэг, Мандал-Овоо, Булган сумдын зааг нутаг хамрагдаж байна. Засаг захиргааны нэгжийн хувьд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн газар нутгийн 50-70 хувь цөлжилт, газрын доройтолд өртсөн байна.
Цөлжилтийн хүчтэй зэрэглэлд, нэн хүчтэй зэрэглэл бүхий газруудын ойр орчмын нутгууд хамаарна. Харин цөлжилт дунд зэрэглэлтэй нутгуудад Их нууруудын хотгорын Бөөрөг дэл, Бор хяр, Монгол элсний район, Нууруудын хөндийн төв хэсэг болон цөлжилтийн нэн хүчтэй, хүчтэй зэрэглэл бүхий газруудын ойр орчмын нутгууд багтаж байгаа.

-Сүүлийн үеийн судалгаагаар цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэл бүхий газар нутаг нэмэгдсэн үү?
-2006-2010 онд нэн хүчтэй зэрэглэл бүхий газрууд шинээр голомтлон үүссэн байна. Ялангуяа Улаанбаатар хот орчим, Хөвсгөлийн баруун хэсэг, Орхон голын сав дагуу болон Дорнодын тал нутагт энэ байдал тод ажиглагдаж байгаа. Мөн Их Нууруудын хотгорын баруун хэсэг, Нууруудын хөндий дагуу нутагт 2006 оны үр дүнтэй харьцуулвал, 2010 онд цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэл буурч тархалт нутаг нь багассан байна. Цөлжилтийн үйл явц нь газар нутаг, цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдөх олон янзын хүчин зүйлээр тодорхойлогддог. Энд уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалтын хэлбэр зэрэг шууд хүчин зүйлс болон хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн, улс төрийн, олон улсын худалдааны зэрэг дам хүчин зүйлс багтана. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцид “Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа зэрэг олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газрын доройтол болох”-ыг цөлжилт гэнэ хэмээн тодорхойлсон байдаг. Монгол улс 1996 онд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцид нэгдэн орсноор цөлжилттэй тэмцэх ажлыг олон улсын хэмжээнд баримталж буй нийтлэг бодлого, чиглэл, зарчимд нийцүүлэн явуулж байгаа.

-Цөлжилт юунаас болж нэмэгддэг, бий болдог гэж үздэг вэ?
-Орчин үед цөлжилтийн асуудал нь байгалийн хязгаарлагдмал нөөцийг зохисгүй ашиглахаас үүдэлтэй гэж хэлж болно. Харин үүссэн нөхцөл байдал уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр улам даамжирах хандлагатай болдог.
Цөлжилт, газрын доройтолд нөлөөлөх хүчин зүйлсийн үнэлгээнээс харахад хүний хүчин зүйл давамгайлсан 20 хувь, хүний хүчин зүйл ба ус хавсарсан хоёр хувь, хүний хүчин зүйл ба салхи хавсарсан зургаан хувь, хүний хүчин зүйл ба ургамал нөмрөгийн өөрчлөлт хавсарсан хувь, ургамал нөмрөгийн өөрчлөлт давамгайлсан 14 хувь, ус давамгайлсан хоёр хувь, салхи давамгайлсан зургаан хувь, салхи ба ургамал нөмрөгийн өөрчлөлт хавсарсан 11 хувь, бүх хүчин зүйл хавсарсан дөрвөн хувь, цөлжилт илрээгүй буюу хүчин зүйлийн нөлөөгүй 17 хувь байна. Нутаг дэвсгэрийн хувьд говийн бүс нутагт салхины элэгдэл, зүүн бүсэд салхи, хүний үйл ажиллагаа хавсарсан, хангайн бүсэд хүний үйл ажиллагаа, Монгол Алтайд ургамал нөмрөгийн өөрчлөлтийн нөлөө давамгайлах хандлагтай байна.
-Цөлжилт нэмэгдсэнээр ургамал, амьтан ховордох асуудал гарч байгаа юу?
-Цөлжилтийн нэн хүчтэй зэрэглэл шилсэн аймаг, сумын нутагт ургадаг байсан эмийн болон нэн ховор ургамлын ургалт удаашрахаас гадна хоорондын зай холдож, сийрэгжиж, лууль, шарилж зэрэг хогон ургамал нэмэгдэж байгаа. Олон наст ургамал нэг наст ургамлаар солигдвол газрын хөрс доройтож байгааг илтгэдэг. Мөн тухайн бүсэд нутаг амьдардаг амьдад ховордож, дайчих асуудал эхнээсээ бий болж байгаа.
-Сүүлийн үед жижиг гол, мөрөн ширгэж, устаж байгаа. Энэ нь цөлжилттэй холбоотой юу?
-Жил бүр ширгэж байгаа булаг, шанд, гол, горхи нэмэгдэж байна. Энэ нь цөлжилтийн нэг хэлбэр мөн. Дэлхийн дулаарал эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед Монголын дулаарал хоёр хувь нэмэгдсэн байна.
-Цөлжилт сааруулах яаралтай арга хэмжээ авахгүй бол Монгол бүтнээрээ элсэн цөл болно гэх судалгаа гарсан байна лээ. Цөлжилттэй газрыг сэргээх, урьдчилан сэргийлэх боломж байдаг уу?
-Цөлжилтийн эсрэг өнөөдрөөс тэмцэхгүй бол нэлээд оройтож байна. Нэгэнт цөлжсөн газрын сэргээнэ гэдэг маш урт хугацааны ажил. Цөлжилт, газрын доройтлын эсрэг хийх том ажлуудын нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн болж байгаа. Газрын гүний ус ихээр ашиглах нь цөлжилт үүсэх нэг хүчин зүйл болж байна.
-Сүүлийн жилүүдэд ган, зуд ихтэй байлаа. Ялангуяа зуны улирал бороо хур багатай, хүйтэн болж байгаа цаг агаарын өөрчлөлтийг та хэрхэн тайлбарлах вэ?
-Уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой. Хуучин цагт зүсрээ бороо ордог байсан бол сүүлийн үед богино хугацаанд аадар бороо орж, хөрсөнд шингэхгүй үер болж байгаа. Хавар, намрын цочир хүйтрэл нэг болдог байсан бол одоо хоёр, гурав давтамжтай хүйтэрдэг болсон. Тухайлбал тавдугаар сарын 13-15-нд, зургадугаар сар, наймдугаар сард цочир хүйтэрдэг болсон. Зуны улиралд хүйтрэх нь тариаланчдад хүндрэлтэй болж байгаа. Гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа нь улиралд нөлөөлж байгаа.
| Ц.ГАНЧӨДӨР: ЕСӨН АЙМГИЙН 17 СУМ ЦӨЛЖИЛТИЙН НЭН ХҮЧТЭЙ ЗЭРЭГЛЭЛД ШИЛЖИЖ, ЭМИЙН УРГАМАЛ, АМЬТАД ХОВОРДСОН |
|
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |