Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хориог арванхоёрдугаар сарын 1 хүртэл сунгахаар болсон. Ингэснээр иргэд, бизнес эрхлэгчдийн орлого тасарч, амьжиргаагаа залгуулахад хүндрэл тулгарч буй юм. Мөн энэ нь улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас тодрууллаа.
-Хөл хорионы хатуу дэглэмийг 14 хоногоор сунгалаа. Энэ нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Хөл хорионы хатуу дэглэм бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болно. Тийм учраас байгаа боломжоороо жижиг, дунд, том гэлтгүй бизнес эрхлэгчдийг дэмжсэн арга хэмжээ авах хэрэгтэй байна. Санхүүгийн нөөц, боломж сайтай томоохон улс орнууд ийм үед иргэддээ мөнгөн тусламж, дэмжлэг үзүүлж байсан. Хэрэв болдогсон бол тийм арга хэмжээ авах нь чухал, хэрэгтэй болоод байна. Ажил олгогчид, иргэдэд коронавирусийн нөхцөл байдал хүндээр тусаж байсан бол одоо тэсэхэд бэрх болж эхэллээ. Тийм учраас цалин хөлс, эргэлтийн хөрөнгө гэх мэт тал дээр бизнес эрхлэгчдийг дэмжих шаардлага гарцаагүй байна. Дэмжлэг олгосноор цаашид суурь эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөө буюу ирээдүйд ирж болзошгүй цохилтыг саармагжуулах болов уу гэж харж байна. Харин эмзэг бүлгийн иргэд рүү чиглэсэн арга хэмжээг хангалттай авч чадаж байна. Тухайлбал, мөнгөн тусламж үзүүлж, хүнсээр хангаж байна. Гэтэл тодорхой бизнес эрхэлж, иргэдэд ажлын байр, цалин олгодог баялаг бүтээгчид рүү чиглэсэн дэмжлэг алга. Үүнийг хийж чадахгүй бол манай улсын эдийн засагт томоохон хохирол учирч болзошгүй байна.
-Энэ байдлыг ухаалгаар даван туулах гарц, шийдэл нь юу байх вэ?
-Хувиараа бизнес эрхлэгчдийг хөрөнгөөр дэмжиж чадвал ажилчид нь цалин, орлоготой залгаж, амьжиргаагаа хангах нөхцөл бүрдэнэ. Тодруулбал, мөнгө, эргэлтийн хөрөнгөөр дэмжихээс гадна нөгөөтэйгүүр зээлийг хойшлуулах, эргэн төлөлтийг царцаах байдлаар шийдэх нэг гарц байж болно. Гэхдээ энэ шийдлийн хүрээнд бид банкуудаа орхигдуулж болохгүй. Банкуудын төлбөрийн нөхцөлийг царцааж, мөнгөний орох урсгалыг хаасан үед гарах урсгал нь илүү нэмэгдэж, иргэд хуримтлал хийж эхэлдэг. Тийм учраас төвбанкны зүгээс банкуудыг эх үүсвэрээр хангах, зузаатгах хэрэгтэй. Ийм л сонин үетэй нүүр тулаад байна. Энэ үед төр өөрийнхөө үүргийг тодорхой хэмжээнд биелүүлэх хэрэгтэй. Биелүүлж ч байгаа. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Иргэдийн амь нас, аюулгүй байдлыг тодорхой хэмжээнд хангаж, эмзэг бүлгийн иргэдээ халамжаар дэмжиж байна. Харин хувиараа бизнес эрхлэгч, ажил олгогчид болон банкуудаа дэмжсэнээр цаашид тохиох эрсдлийг даван гарах боломжтой.
Манай улс одоогоор гадаадын тусламж, зээл авахаас өөр аргагүйд хүрээд байгаа
-Алтанбулаг болон ОХУ-тай хиллэдэг бусад авто замын боомтыг хаагаад байгаа. Энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх үү?
-Одоогоор бид экспортоо алдахгүй байхад голчлон анхаарах хэрэгтэй. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэх мэт экспортын чиглэлд онцгой анхаарч, коронавирусийн тархалтыг энэ чиглэлд алдахгүй байх хэрэгтэй. ОХУ-тай хиллэдэг боомтуудад эрсдэл үүссэн учир хойд хилийн боомт болох Алтанбулагийг хоёр сарын хугацаатайгаар хаагаад байна. Тэгэхээр хойд хөршөөс орж ирэх хүнсний бүтээгдэхүүний импорт харьцангуй суларна гэсэн үг. Энэ тохиолдолд өмнөд хөршөөс хүнсний бүтээгдэхүүнээ хангах, түүхий эдээ боломжит хэмжээгээрээ гаргахад илүү анхаарах шаардлагатай.
-Манай улс Дэлхийн банкнаас 50.6 сая ам.долларын зээл авахаар болсон. Эдийн засаг хүндрэлтэй үедээ өндөр хүүтэй зээл авах нь хэр оновчтой шийдвэр вэ?
-Манай улс одоогоор гадаадын тусламж, зээл авахаас өөр аргагүйд хүрээд байгаа. Цар тахлын өндөр эрсдэл тулгарч, бүх нийтийн хөл хорио тогтоогоод байгаа энэ үеийн хямралыг өр зээлгүйгээр давж гарч чадахгүй болов уу. Гадаад өр нэмэхгүй гэвэл иргэд, бизнес эрхлэгчдээ санхүүгийн хувьд элгээр нь хэвтүүлэхээс өөр аргагүйд хүрнэ. Хэрэв тэгвэл хохирол нь бүр том байх болно. Тийм учраас гадаад эх үүсвэрээс тодорхой хэмжээний тусламж, зээлийг урт хугацаатай ашиглах нь зүйтэй гэж бодож байна. Харин зээлийг зөв зарцуулж, аль болох боломжит хэмжээгээрээ зардал бага, урт хугацаатай зээлийн сонголтод анхаарах ёстой.
| Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Гадаад өр нэмэхгүй гэвэл иргэд, бизнес эрхлэгчдээ элгээр нь хэвтүүлэхээс өөр аргагүйд хүрнэ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |