2016, 2020 оны УИХ-ын сонгуульд АН төрд хяналт тавих боломжгүй ялагдал хүлээлээ. Өмнө нь ардчилсан хүчнүүд 1992, 2000 оны УИХ-ын сонгуульд ийм ялагдал хүлээж байсан. Өмнөх сонгуулиудын ялагдлаас ялгаатай нь энэ удаагийн ялагдал АН-ыг лидергүй бас намын байргүй болсон мэт харагдуулж байна. Харин энэ мөчид 2008 онд намын даргын суудлаа өгч, 2009 онд Ерөнхийлөгч болсноор намаасаа түтгэлзсэн Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргээсэн нь нийгмийн анхаарлын төвд байна. Тэрбээр Ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайд, МоАХ, АН-ын даргын алба хашсан нэгэн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа Шилэн дансны хууль батлуулж, УИХ-ын дэд дарга байхдаа өмч хувьчлалыг эрчимжүүлж, Ерөнхий сайд байхдаа тусгай зөвшөөрлүүдийг устгаж, татварыг хамгийн бага түвшинд буулгаж (дөрвөн арвын татварын хууль), төсвийн тэнцлийг ашигтай гаргаж байсан түүхтэй. Сонирхолтой нь, өчигдөрхөн АН-аас УИХ-д нэр дэвшиж явсан лидерүүд намдаа данстай эсэх нь олон нийтэд тодорхойгүй байна. Энэ цагт яагаад, юу хийх гэж намдаа эргэж иргэж ирсэн тухай нь Ц.Элбэгдоржтой ярилцлаа.
-Та байгуулсан намаасаа цөөнгүй жил хөндийрлөө. Намаа гаднаас нь харахад ямар сэтгэгдэл төрж байв?
-Гаднаас нь харах өөр юм байна. 2008 оны сонгуулийн дараа би намын даргын ажлаа өгсөн шүү дээ.
-Яагаад намын даргын ажлаа өгсөн юм бэ?
-Ганц л шалтгаан байсан. 2008 оны сонгуулийн дараа МАН АН-тай эвсэх санал тавьсан. Долдугаар сарын сарын 1-ний үйл явдлаас болж би эсрэг саналтай байсан. МАН 44 суудал авчихаад сөрөг хүчиндээ эвсэх санал тавьсан. Харин би АН хүчтэй сөрөг хүчин байх ёстой гэж үзэж байсан юм.
-Гэхдээ л эвссэн биз дээ?
-Тэгсэн. Гэхдээ манай намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаад хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргахаар нь би шууд намын даргын ажлаа өгсөн байхгүй юу. Тэгээд Алтанхуяг дарга болсон юм. Миний харснаар бол тэр үед АН-ын бүх шатны үйл ажиллагаа дүрэм журмаар явдаг байсан. Ерөнхий зөвлөлийн хурлаас эхлээд аль ч шатны сонгуульд нэр дэвших, тэр бүү хэл санхүүжилт нь хүртэл намын дүрмээр, нийтдээ 18 журмаар зохицуулагддаг байсан. Өнөөдөр харахад энэ нь манай намын давуу тал байсан юм байна.
-Тухайн үед өмнө нь МАН-тай бүдүүн бүлэг байгуулаад хашраагүй юм уу?
-Тийм юм ч байсан. Миний эсэргүүцсэн гол зүйл бол долдугаар сарын 1-ний үйл явдлыг шийдвэрлэх байсан. Манайхан албан тушаал гэхээр гүйлдээд орчихдог. Миний бодлоор бол тухайн үед хамтарсан Засгийн газарт ороод л намын дүрмээ уландаа гишгэсэн. Үүнээс болж л АН дампуурсан гэж боддог.
-Өнөөдөр яавал АН сэхэх бол?
-Эргүүлээд дүрмээр үйл ажиллагаа явуулдаг болох ёстой. Намд хувь хүний засаглал биш, дүрмийн засаглал хэрэгтэй. Дүрэм нь муу бол сайжруулах хэрэгтэй. Сайн дүрмээ дагаад хүн чангардаг байх ёстой. Түүнээс биш хэн нэгэн удирдагч нь өөртөө тааруулж дүрэм зохиогоод байх юм бол нам сэхэл авахгүй шүү дээ.
-Сэхэл авахуулахын тулд жирийн гишүүн биш, үгүй дээ л Үндэсний бодлогын хорооны гишүүн болох шаардлагатай байх даа?
-Гишүүнчлэлээ сэргээлээ. Хэрэв намын нөхөд маань дүрэм, журам боловсруулах ажилд оролцуулбал надад татгалзах зүйл алга.
-Олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа гэсэн. Олз омог их үү?
-Мөнгө ярьж байгаа бол тэндээс мөнгө олддоггүй юм. Харин мэдээлэл, туршлага гээд Монголд хэрэгтэй олон олз олж болдог. Ер нь миний бодож явдаг нэг зүйл Монголд улс төрийн намуудын хуулийг цоо шинээр боловсруулах. Орчин үеийн намын ойлголт өмнөхөөс тэс өөр болсон.
-Орчин цагийн нам зохион байгуулах мэдлэг, мэдээлэл танд байна уу?
-Байлгүй яах вэ. Би Ерөнхийлөгчөөсөө буугаад олон орноор явж, олон улсын байгууллагад сонгуульт ажилтнаар цөөнгүй оролцлоо. Би Харвардад суралцахдаа яг энэ улс төрийн намуудаар хичээллэж байсан. Дээр нь би энэ 30 жилийг өөрийн биеэр тууллаа. Сошиал болон гаднын хэвлэлүүдийг маш их үзэж, уншиж байгаа. Улс төрийг эрс өөрчлөх шаардлагатай.
-Манай улс төрийн тогтолцоо дампуурсан гэсэн үг үү?
-Шууд тэгж ойлгож болохгүй. Зөвхөн Монголд биш, дэлхий нийтээр улс төр асуудалд орсон. Яавал энэ байдлаас гарах вэ гэдгийн маш сайн харж байна. Тэр талаар олсон мэдлэг, мэдээллээ АН-тайгаа хуваалцахад бэлэн байна.
-АН-д дарга гишүүнээ урьдаггүй, гишүүн өөрөө гүйгээд очдоггүй том алдаа байх шиг байна. 1990 онд гишүүд, дарга нар огт танихгүй байж л хуран цугладаг байсан гэж ярьдаг.
-Үнэн л дээ. Зөвхөн манайд биш. Дэлхийн том намуудад ч тийм үзэгдэл газар авсан. Намын гишүүд нь намын үйл ажиллагаандаа идэвхитэй оролцох суваг нь ажиллахгүй байгаа юм. Гишүүдийн намын үйл ажиллагаанд оролцох сувгийг нэг хэсэг хүн эсвэл нэг хүн бариад суучихна.
-Тэр сувгийг нээх арга байна уу?
-Байна аа. Орчин цагийн техник, технологи. Энэ сошиал медиа гээд хязгааргүй, цензургүй орон зайг ашиглах хэрэгтэй. Фэйсбүүкийг ашиглаж болно л доо.
-Намайг намын гишүүн гэдгийг дэлхий мэдчихнэ шүү дээ.
-Харин тийм. Намын гишүүнчлэлийг шилэн болгох хэрэгтэй.
-Манай эхнэр МАН-ын гишүүн байвал яах вэ?
-Тэр тусмаа шилэн болох ёстой. Аймаг, нийслэл, сум, хороодын намын гишүүд овог, нэрээрээ, татвар, хураамж нь хүртэл шилэн байх нь зөв гэж боддог.
-Ашиг гарах болов уу?
-Ашиг биш. Нам төлөвших, дүрмээр амьдрах боломж гарна. Ямар нэгэн асуудал шийдэхэд сошиалаар баталгаажсан гишүүд оролцоно. Энэ нь орон зай, цаг хугацаанаас үл хамааран ямар ч асуудлыг хэлэлцэхэд гишүүд оролцох боломжтой болгож байгаа байхгүй юу.
-Сүүлийн үед олон намын гишүүний батлахтай иргэд олширч байгаа шүү дээ.
-Тийм юм байдаг л байх. Гэхдээ чи намд үзэл бодлоороо элссэн бол хэнээс айж, юунаас ичих гэж. Орчин цагт нэг ухаантай хүн сууж байгаад мундаг юм хийчихдэг цаг өнгөрсөн.
-Хэрэгжинэ гэдэгт итгэхэд бэрх юм?
-АН-ын үнэт зүйл бол гишүүд, иргэдийн оролцоо байсан. Үүний төлөө л тэмцэж ирсэн. Цаашид тэмцэх хэрэгтэй. Нийслэлд бүү хэл орон нутагт ч хурал хийхэд цаг хугацаа, зардал гээд ямар их асуудал байдаг билээ. Тэгвэл хэзээ ч, ямар ч асуудлыг нийт гишүүдээ оролцуулан шийдэх гарц бол нам цахим орчинд шилэн болох байхгүй юу. Хүсвэл хэрэгжих боломжтой л доо.
-Залуучууд МАН руу орох нь нэмэгдээд байгааг анзаарч байна уу?
-АН 1990 онд ямар ч эрх мэдэлгүй байсан. Талбай дээр 100 мянган хүн биднийг дэмжиж, цуглаж байсан. Тэр үед хэн ч хувийн ашиг харалгүйгээр нам байгуулж байсан. Харин өнөөдөр зарим залуус эрх барьж байгаа нам руу зүтгэх нь нэмэгдсэн. Ер нь эрх барьж байхад хүнд болгон эрх баригч намын дарга буруу юм хийсэн ч зөвтгөдөг юм. Харин унасан намын дарга зөв юм ярьсан ч буруутгадаг жишиг тогтсон.
-АН-ын лидерүүд намдаа үзэгдэхгүй байхад таныг юу нам руу чинь чирээд ирэв?
-Цагтаа хүмүүс надаас зугтаж байсан үе бий. Ялагдахаар тэгдэг юм. Гэхдээ үзэл бодолдоо үнэнч, ялагдсан ч тугаа барихад бэлэн олон хүмүүс байгаа. Нам дээрээ ирээгүй ч, бор гэртээ намаа дэмжиж байгаа жирийн гишүүд олон бий. Надад уг нь намгүйгээр хийгээд явах ажил олон байна. Гэтэл зүгээр хараад суугаад байж болохгүй юм байна. Зүгээр байлгах ч үгүй юм байна.
-Яг юу нь таныг зүгээр байлгахгүй байсан юм бэ?
-Улс орны тулгамдсан асуудлууд. Тиймээс л би намын гишүүнчлэлээ сэргээж, асуудалд оролцохоор шийдлээ.
-Хөдөө орон нутагт жирийн иргэд, АН-ын ууган гишүүд “Элбэгдорж амьд уу, яагаад сонгуульд оролцохгүй байна” гэж асуудаг гэсэн. Хөдөө уулзалт хийх боломж байхгүй юу?
-Уулзалт хийж болно л доо. Надад итгэж, гал, шуурган дунд яваад, итгэл алдраагүй хамтрагчдадаа би их баярладаг. Би сошиалаар дамжуулж ард иргэдтэйгээ холбоотой байхыг хичээдэг. Надтай холбогддог олон хүн сэтгэгдлээ ирүүлдэг, дэмждэг. Тэр халуун хайр гэмээр юм уу даа, сэтгэгдлүүд бас намайг нийгмийн амьдралд ороход нөлөөлсөн л дөө.
-Тэр халуун хайр чинь хөдөө сошиалгүй энгийн иргэдэд илүү байдаг юм биш үү?
-Харин тийм юм шиг байна. Би хөдөө явахдаа анзаарсан. Цөөхөн айлаар орж, хэдхэн хүнтэй уулзахад ч чин сэтгэлээсээ харьцаж байгаа нь анзаарагддаг. Тэдний үг яриа их дотно санагддаг.
-Худлаа ярьж, зусардахгүй байна уу?
-Тэдэнд тэгэх шаардлага байхгүй. Угаасаа тэд сураагүй байдаг юм билээ. Хөөрөг зөрүүлэх мөчдөө л анхны харсан сэтгэгдлээ илэрхийлдэг байхгүй юу. Жаахан санаагаар унасан партизанууд тааралдахаараа нүд нь гэрэлтээд явчихна.
-Тэдэнд ирээдүйд найдах юм байна уу?
-Юу ярьж байгаа юм. Өнөөдөртөө чийдэн бүүдгэрч байгаа мэт болоод байгаа юм. Тэдэнд жаахан урам өгөхөд л эрч хүч нь зангираад ирнэ. АН-ынхны гайхалтай давуу тал нь эрч хүч нь байнга ундарч байдагт байдаг юм. Туг өргөхөд л босоод ирдэг давуу талтай л даа, манай намынхан.
-Элбэгдорж намдаа ирнэ гэдэг муу дохио биш байх. Харин намаа тойрч давхиад байгаа бусад лидерүүдээ урих уу?
-Надад тийм үүрэг, эрх мэдэл байхгүй л дээ. Гэхдээ би намын гишүүнчлэлээ сэргээснээрээ юу харуулж байна вэ гэвэл “Хэрвээ улс төр, нийгмийн амьдрал идэвхитэй оролцохоор бол хуучин гэртээ ир. Бид шинэ гэр барих хэрэггүй” гэж хэлмээр байгаа юм.
-Таныг өөр намаас нэр дэвших тухай мэдээлэл гарч байсан.
-Надад Ерөнхийлөгчийн ажлаа өгснөөс хойш олон ТББ, нам, тэр бүү хэл шинэ нам байгуулах гэсэн олон хүн хандаж байсан. Би нэг зүтгэсэн юмандаа л тууштай хандах зарчим барьдаг. Бид цуглаж, нэгдээд улс орноо гуйлга гуйхгүйгээр хөгжүүлэх боломж байна.
-Бидэнд дангаараа хөгжих улс төр, эдийн засгийн боломж байгаа юм уу?
-Улс төрийн хувьд бидэнд гаднаас гуйгаад байх зүйл байхгүй. Хэрэв арван жилийн өмнөөс зөв бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол өнөөгийн арван тэрбум ам.долларын эдийн засгийг 20-30 тэрбумд хүргэх боломж байсан. Цаашлаад 50-д ч хүрнэ. Өнөөдөр манай эдийн засаг өөрийгөө иддэг эдийн засаг л болчихлоо.
Ц.Элбэгдорж: Шинэ гэр барих хэрэггүй, лидерүүд намдаа ир |
|
2025-03-31 20:54:09
2025-03-31 18:53:12
2025-03-31 18:34:30
2025-03-31 16:34:23
2025-03-31 16:11:03
2025-03-31 15:56:43
2025-03-31 14:49:38
2025-03-31 14:26:10
2025-03-31 14:19:41
2025-03-31 14:13:12
2025-03-31 13:58:40
2025-03-31 13:55:25
2025-03-31 13:36:36
2025-03-31 13:23:33
2025-03-31 12:56:49
2025-03-31 12:47:05
2025-03-31 12:40:00
2025-03-31 12:27:19
2025-03-31 12:15:20
2025-03-31 12:00:58
2025-03-31 12:00:00
2025-03-31 11:52:52
2025-03-31 11:03:43
2025-03-31 10:52:10
2025-03-31 10:24:18
2025-03-31 10:13:48
2025-03-31 10:08:15
2025-03-31 10:00:00
2025-03-31 09:52:02
2025-03-31 09:45:03
2025-03-31 08:57:45
2025-03-31 08:35:14
2025-03-31 08:27:32
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 07:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-31 06:00:00
2025-03-30 16:39:21
2025-03-30 16:32:40
2025-03-30 15:41:24
2025-03-30 14:55:33
2025-03-30 14:45:38
2025-03-30 13:34:33
2025-03-30 12:53:42
2025-03-30 11:09:50
2025-03-30 09:41:01
2025-03-30 09:26:36
2025-03-30 09:12:37
2025-03-30 09:06:33
2025-03-30 08:58:56
2025-03-30 08:54:45