Өдгөө П.Рэнцэндорж гуай 84, Б.Хандсүрэн гуай 76 настай. Тэд өөрсдийгөө “Би жинхэнэ буриад үндэстэн. Бидний хүүхэд нас Давааны ар гэж нутгийн олны нэрийддэг Эрин багийн Бага буланд өнгөрсөн. Бүр Бага-Илэнхэн-Айнекийн боомт орчимд. Тэнд бидний гэр бүл, найз нөхөд бүх зүйл байж, одоогоос 70-аад жилийн өмнө. Өдөр бүхэн нь яг тиймээрээ өнгөрөх юм шиг л санадаг байж” гээд өөрсдөө дарсан үхрийн нүдний чанамалыг саяхан барьж дууссан шинэхэн талхтай ширээнд тавьлаа.
Булган аймгийн Тэшиг сумын төвд амьдарч буй ийм нэгэн гэр бүлд түр саатлаа. Учир нь тэд тус сумтай хиллэдэг Буриад Улсын Закаменск мужийн нутаг дэвсгэрт хүүхэд ахуй цагтаа тоглож өссөн хоёр. Гэвч түр боомтыг хааснаар хилийн зурвасын цаана ах дүү, төрөл төрөгсөд нь үлдэж, өөрсдөө ч наана нь үлдсэн улс юм. Хилийн зурвас тогтоосон хэсэгт очиход сумын төвөөс ердөө 62 километр. Гэвч нэвтрэх боомтгүй учраас тэрүүхэнд амьдарч буй ах дүүсийнхээрээ очиж болохгүй. Очьё гэж зоривол хамгийн ойр боомт нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь шалган нэвтрүүлэх. Тэнд хүрэхэд талдаа 1300 километр. Ирэх очихын 2600 километр замыг туулах шаардлагатай. Амьдралын элдэв шалтгаан нөхцлийн улмаас хил хаасан цагаас хойш ах дүү, төрөл төрөгсөдтэйгээ уулзаж чадаагүй өдийг хүрсэн хүмүүс юм. Энэ тухай нь, тухайн үед юу болж өрнөсөн талаар сонирхож яваагаа дуулгахад Рэнцэндорж гуай “20-иод жил болчихов уу даа. Миний болоод хөгшний маань цөөнгүй ах дүү, хамаатан садан, найз нөхөд хилийн зурвасын цаана үлдсэн. Хил удахгүй хаагдана гэж дуулсан л даа. Гэвч гэр орноо төвхнүүлчихсэн, ажил алба нь тэндээ хүмүүс хамаг юмаа ачаад наашаа нүүлтэй нь биш. Хэдхэн километрийн зайтай л болохоос биш айлсаж амьдарч байлаа. Хэлэхэд ахар юм шиг хэрнээ 20 жил гэдэг бас урт хугацаа шүү. Намайг хүүхэд шигээ хайрлаж, өсгөж, хүмүүжүүлэлцсэн авга ах, аавын минь төрөл төрөгсөд цөм тэнд бий. Зарим нь бурхны таалал олсон биз ээ. Боломж бололцоо болвол хүрээд очих сэтгэл байна. Заримынх нь нэрийг мартсан байна. Цөөн хүний дүрийг маш муу санаж байна. Гэхдээ энэ боомтыг удахгүй сэргээнэ гэсэн” гэв. Харин Б.Хандсүрэн гуай “Миний ч бас аавын талын ахан дүүс тэнд үлдсэн. Ээжийн талаас ч цөөнгүй хүн тэнд бий. Хилээ батлан хамгаалах эрхийнхээ хүрээнд Буриад түмнийг хилийн зурвасаар хуваасан явдал юм л даа. Голын наана цаана тоглож ижилдсэн хоёрыг нэг л шөнө уулзаж чадахааргүй болгочихсон юм л даа, үнэндээ. Үүнд хүн бүхэн л анхандаа гомдолтой байлаа. Он цаг явах хэрээр мартагдаж байх шиг байна. Боомт хаагдсаны дараах жилүүдэд ахан дүүс, хань ижил, найз нөхдөө санаж бэтгэрсэн, уйлж, тэмүүлсэн хүн олон байсан. Тэдний тоонд манай гэр бүлийнхэн ч орно. Миний нэг сайн найз охин байсан юм. Түүний сэтгэлтэй залуу хилийн цаана үлдчихсэн. Сэлэнгээр дамжаад хоёр удаа ирсэн. Настай ээжийгээ асардаг байсан болохоор буцахаас өөр аргагүй байсан гэдэг. Тэгээд ирээгүй. Найз минь олон жил ганц бие явсны эцэст ханьтай болсон. Энэ мэт сэтгэл зүрх, ураг төрөл хилийн төмөр торны хоёр талаас бие бие рүүгээ тэмүүлсэн олон өрөвдмөөр түүх бий” гэлээ. Түүнээс “Тухайн үед хилийн боомт байсан газраас уулзах гэж зөрчил гаргаж байсан тохиолдол байдаг болов уу” гэж асуухад “Цөөнгүй гарсан. Тодорхой санаж байгаа зүйл алга” гэв.
Гурван жилийн өмнө 23-той Олег гэх залуу Б.Хандсүрэн гуайг хайсаар ирсэн гэнэ. Орж ирээд “Закаменск мужаас явна. Очир гэж танай ээжийн ах байдгийг санаж байна уу. Түүний хүү Цэрэнгийн хүү Олег байна. Та бүхнийг мэнд сайхан амьдарч байгааг мэдүүлэхээр намайг явууллаа” гэсээр ирсэн аж. Энэ тухай “Элэг дэвтэх шиг л болсон. Тэр хүүгээс тэнд амьдарч байгаа Буриад түмний аж амьдралын талаар хоёр өдөр яриулсан. Ах дүүс, хамаатан саднуудынхаа аж амьдрал, сайн сайхан явааг дуулсан. Олон хүн бурхан болсон байна. Үр хүүхдүүд нь ч олуулаа болсон байна лээ. Ээж минь амьд сэрүүн байсан ч болоосой гэж эрхгүй бодогдож байсан. Ээж ах дүүсээ үргэлж ярьдаг, санаж, бэтгэрдэг байсан. Миний төрсөн биш атлаа сэтгэлийн гүнд үргэлж хадаатай, ямар нэг юмаа хаа нэгтээ орхисон, гээсэн мэт амьдарч байхад ээжид минь ямар байдаг байсныг үгээр илэрхийлэх аргагүй байх. Ээж ахыгаа, тоглож өссөн нөхдөө зүүдэллээ гэж бараг өглөө бүр ярьдаг байсан байх. Бид хамтдаа гурван орой зул хөгжөөсөн. Тэр хүү дахиж бүр олуулаа ирнэ гээд явсан” хэмээв. Тэшиг сумын төв болон ойролцоо амьдарч байсан буриад үндэстнүүд тэр гурван өдөр тэднийхээр бараг бүгд ирсэн гэнэ. Ах, дүүсээ сураглаж, бараг бүгд захиа дайж явуулсан гэнэ.
“2600 километр тийм урт зам уу гэвэл биш. Харин настай бид хоёрт уртдаад байна. Бид дөрвөн хүү, нэг охинтой. Хүүхдүүд биднийг Закаменск үзүүлнэ гэж байсан” хэмээн ярив.
П.Рэнцэндорж гуай насаараа математик, физикийн багш хийхээс гадна Тэшиг, Хутаг, Сэлэнгэ сумын дунд сургуулиудад 18 жил захирлын албан тушаал хашсан аж. Харин Б.Хандсүрэн гуай 25 жил тасралтгүй бага эмчээр сумдын эмнэлэгт ажилласан байна. Биднийг ийн ярьж суутал гаднаас шатар барьсан хүү ороод ирэв. Өвлийн жаварт хацар нь улайж, даарсан хүү шатраа ширээн дээр тавингаа “Аав бэлтгэлээ базаа гэсэн. Орой ирж авна гэнэ ээ” гэв. Зургаан настай Б.Төгөлдөр хүүд П.Рэнцэндорж гуай сар гаруйхны өмнөөс шатрын нүүдэл заасан гэнэ. Харин Б.Төгөлдөр улсын шатрын аварга шалгаруулах “Цодгор хүү” тэмцээнд явахаар аймгаасаа шалгарсан учраас бэлтгэлээ базаахаар ирсэн аж. Энэ талаар П.Рэнцэндорж гуай “Хэд хэдэн хүүхдэд ойр зуурын нүүдэл заасан ухаантай. Бүгд л аймаг, улсад дээгүүр байр эзэллээ гээд гүйгээд ирдэг юм. Энэ хүү маш богино хугацаанд сайжирч, маргааш улсын аварга шалгаруулах тэмцээнд явах гэж байна” гээд цаад өрөө рүү хүүг дагуулан оров. Тэднийг ийн орсны дараа Б.Хандсүрэн гуай “Энэ хэдийгээ тэмцээнд явчихаар нь сууж чадахгүй догдолдог юм байж бас нэрэлхэнгүй ярьж байна аа. Манай зээ охин бас шатар тоглоно. Өчигдөр алтан медаль авлаа гэж ээж нь ярьж байсан. Өвгөний хөл өнөөдөр газар хүрээгүй байх” гээд инээв. Тэрбээр биднийг явахаар гарахад “Хилийн зурвасаар биднийг ахан дүүс, ойр дотно хүмүүсээс минь тусгаарласан ч сэтгэл зүрх нь дандаа хамт, зүүд нойрондоо үргэлж цуг байдаг юм байна. Ирэх зун бид хоёр Алтанбулагийн боомтоор Закаменскт очно гэж ярьж байгаа. Олегийн өгсөн утасны дугааруудыг маш сайн хадгалсан” гэсээр үлдэв.
| ХИЛИЙН ЗУРВАСЫН НААНА ЦААНА |
|
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
Цоохор ирвэсийг хамтарч хамгаална
2025-12-05 16:47:45
Ирэх долоо хоногт 1-5 дугаар ангийн хичээл танхимаар орно
2025-12-05 16:28:02
Шинэ жилийн уур амьсгал авчрах арван кино
2025-12-05 16:17:12
Хүн мөргөж осол гаргаад, хэргийн газраас зугтжээ
2025-12-05 15:21:19
E-Geree систем “Maker in China 2025” олон улсын инноваци, стартапын тэмцээнээс "Excellence Award" хүртлээ
2025-12-05 15:10:56
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг
2025-12-05 14:37:22
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө тулалдана
2025-12-05 14:31:37
АНУ-д тэтгэлгээр сурч байсан оюутан хүчингийн хэргээр 25 жилийн хорих ялтай хэрэгт шалгагдаж байна
2025-12-05 14:14:08
“Уулын эзэн”-ий хамгаалалд хамтдаа
2025-12-05 13:34:49
УИХ-ын 27 гишүүн томилолттой, 13 гишүүн чөлөөтэй байна
2025-12-05 11:16:05
Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэлжээ
2025-12-05 11:05:12
Хөвсгөл нуур, Туул,Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон тохиолдсон байна
2025-12-05 10:29:30
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
2025-12-05 09:48:23
Б.Нарантуяа, Г.Ган-Орхон нар Африк тивээс мөнгө, хүрэл медаль хүртэв
2025-12-05 08:05:51
Ү.Мягмардулам, Л.Буйр нар “IFBB”-гийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2025-12-05 07:10:00
Согтуудаа хамтран амьдрагчийнхаа гуянд олон удаа хутгалж, хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ
2025-12-05 07:00:35
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ 30-УУЛАА БИШ 126-УУЛАА ХЭЛЭЛЦЬЕ, УИХ-ЫН ГИШҮҮДЭЭ
2025-12-05 07:00:00
НАМАР БОЛООД НАВЧИСЫГ МЭДРЭГЧ ЭНХЭЭГИЙН ПАГМАА
2025-12-05 07:00:00
Ц.БОЛОР-ЭРДЭНЭ: ӨВЛИЙН ХҮЙТЭНД НҮЦГЭН ШАХУУ ХҮҮХДҮҮД ОРЖ ИРЖ БАЙГААГ ХАРААД БҮГДИЙГ ҮНЭГҮЙ ӨГДӨГ ДЭЛГҮҮР НЭЭСЭНДЭЭ БАЯРЛАДАГ
2025-12-05 07:00:00
2025-12-05 07:00:00
УЛС ТӨРИЙН ӨВ ЗАЛГАМЖЛАГЧ
2025-12-05 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |