Үндэсний хэв шинжийг агуулсан сюрреализм. Урт хөлтэй тэмээ, янгирын толгой, хадны сүг зураг, тамганы хээ, нүүдэл, элс, урт нарийнхан судлууд, тод өнгө бол Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмэдийн бусдаас ялгардаг зургийн элементүүд юм. Тэрбээр бэлгэдэл дүрсүүдээр дамжуулан маш үзэмжтэй, гайхалтай ертөнцийг бидний өмнө нээдэг. Түүний бас нэг илэрхийлэл бол бүсгүй хүн. Бүсгүй хүний бие галбир, гоо үзэмжийг тодотгож, байгаль дэлхийтэй хослуулсан зургууд нь туйлын сонирхолтой, гайхамшигтай юм. Тухайлбал, Хавар болж цөн түрэхэд "Тамирын гол бүсгүйн дүрээр тодорно”, “Тэргэл сартай шөнө”, “Орхон” зэрэг зураг нь гол ус заавал хамт дүрслэгддэг. Ийм төрлийн зургуудад нь цайвар ягаан, усан цэнхэр өнгө зонхилох агаад нууцлаг, хараа булаам мэдрэмж төрүүлэх аж. Түүний анхны үзэсгэлэн 1986 онд Урчуудын эвлэлийн уран бүтээлчидтэй хамтарч Югослав Улсад гарснаас хойш гадаадын 10 гаруй улсад хамтарсан болон бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Харин Монголд анх 1989 онд бие даасан үзэсгэлэнгээ гаргасан байдаг. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.
-Сайн байна уу, та. Хөл хорионы үед зураг зураад завгүй сууна уу?
-Сайн. Сайн байна уу. Хөл хорионы үед телевиз, ном үзэж, харж байна. Одоо тэмээний зураг зураад л сууж байна даа.

-Та Улаанбаатар хотод төрсөн юм билээ. Таны хүүхэд нас хэрхэн өнгөрсөн талаар яриагаа эхлүүлье?
-Миний ээж 1958 онд 18 настайдаа намайг төрүүлж, 21 настайдаа бурхан болсон юм. Түүнээс хойш ээжийнхээ аав, ээж дээр өсөж, хүн болсон. Зургаан настайдаа цэцэрлэгт явж байлаа. Хүүхэд бүрийн зурдаг нас шүү дээ.
Тэр үед би ачааны машин зурсан юм. Тэгсэн багш маань “Ямар гоё зурдаг хүүхэд вэ” гэж надад хэлэхээр нь үгэнд нь итгээд зурдаг болсон доо. Өвөө, эмээ минь миний зурах дуртайг мэдчихээд хүүхдийн Пионерын ордны зургийн дугуйланд 4-8 дугаар анги хүртэл явуулсан. Тухайн үед би байлдаантай кино үзэх дуртай байлаа. Тэгээд үзсэн киноныхоо үйл явдлыг ярьж зурдаг болсон юм.
Наймдугаар анги төгсөх жил радиогоор “Наймдугаар анги төгссөн хүүхдүүдийг Дүрслэх урлагийн зургийн дунд сургуульд авна” гэж зарлав. Тэгээд Дүрслэх урлагийн дунд сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцэж, театрын тайз, чимэглэлийн ангид орсон. Тэгээд амжилттай суралцаж гуравдугаар курсээс Сүхбаатарын нэрэмжит 360 мянган төгрөгийн цалинтай оюутан болж байв. Тэр цалин миний амьдралд их хэрэг болж, хэрэгцээгээ хангаж байсан. Өвөө, эмээ 2-3 үнээгээ сааж, сүүний мөнгөөр нь талхаа авдаг байсан үе л дээ. Тэгээд Дүрслэх урлагийн сургуулиа онц төгсөж, ЗХУ-ын сургуульд суралцаж, уран зурагтай танилцаж, тосон будгаар зурах арга техник зуралцсан. Ийм л түүхтэй нэгэн.
.jpg)
-Зураач хүний зурах хүслийг олон зүйл бадраадаг байх. Та юунаас санаа, сэдэл авч бүтээл болгодог вэ?
-Би 1989 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийн захирал байхдаа Японы Улсын зургийн сургуультай хамтран ажилласан юм. Японы багш нар манай улсад ирэхээр нь Орхоны хүрхэрээ үзэхээр явсан.
Орхоны хүрхрээг хараад миний сэтгэл хөдөлж, түүний хоёр салаалж доошоо цутгаж байгаа нь эмэгтэй хүний хоёр хуваасан гэзэг шиг санагдаж, гэзэгнээс нь ус урсаж буй эмэгтэй хүн болгон зурж, “Орхон” хэмээх нэр өгч байсан юм. Түүнээс хойш байгальд дуртай болж Архангай аймгийн Чулуут голын хадны зургуудыг үзэж эхэлсэн. Хадны зураг гэдэг амьгүй зураг гэсэн үг. Гэхдээ надад амьтай зураг шиг санагддаг.
Түүнийг үзэх бүрт өөрийгөө илэрхийлж буй эрчим хүч мэдрэгдэж байсан учир би түүнд татагдсан. Хадны зургийг дурайж зурах биш дүрсийн илэрхийллийг ашиглаж зурдаг болсон. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хадны зургийг дуурайж зурах биш, хадны зураг байна гэж санагдуулахаар зурдаг болсон. Монгол зураг бол хадны зургаас эхтэй юм байна гэж ойлгосон.

-Энэ ойлголт таны зурах мэдрэмж, арга барилыг өөрчилсөн гэж үү?
-Би өөрөө бодож, төсөөлж зурдаггүй юм байна. Далд ертөнцөөс надад зуруулъя гэх санаа өгч, би хөгжүүлж зурдаг юм байна гэдгийг ойлгосон. Түүнийг бэлгэдлийн арга буюу монгол уран зураг гэж нэрлэдэг болсон. Өмнө нь зургийн сургуульд байхад дандаа сэдвийн дагуу аливааг харж, дуурайж зурдаг байлаа. Зориуд засаж, сайжруулж, бодож, төсөөлж зурсан зураг бол дизайн урлал гэдгийг ойлгосон доо. Урлаг гэдэг бол хүний бодож зурсан зүйл биш, зураачид ирсэн далд ертөнцийн санааг хэлдэг.
-Зураач, зохиолчид онгод орохоор сайхан бүтээл гаргадаг гэж ярьдаг шүү дээ. Энэ үнэн болов уу?
-Онгод гэдэг далд ертөнцөөс ирж буй мэдээлэл. Бидний биед авьяас, чадалтай хүний сүнс орж байна гэсэн үг. Надад бусдаас өөр санагдсан зүйл зурах сэдэл төрүүлдэг. Тэрхүү мэдрэмжийг бие, сэтгэлээрээ бүрэн мэдэрч, илэрхийлж маш сайн, тансаг бүтээл болдог. Аливааг бүрэн мэдрэхийн тулд би нүцгэн зурах дуртай. Өнгө, будгаар санаагаа бүрэн илэрхийлж чаддаг.
.jpg)
-Таныг бүтээлдээ нэр өгөхдөө судраас харж өгдөг тухай уншсан. Энэ талаар ярьж өгөөч?
-Би хуучин зургандаа бодож, бодож нэр өгдөг байсан. Сүүлдээ зургандаа нэр өгөхдөө далд ертөнцөд өөрт нь даалгаж, өөрөөр нь нэр өгүүлдэг болсон. Тэгэхийн тулд бэлгэдлийн чанартай зургандаа санскрит, төвд хэлний толь бичгээс 1000 орчим нэр бичиж, түүн дээрээ тоо тавьж шидэт дүүжингийн заасан нэрийг нь өгдөг болсон. Тухайн нэр нь далд утгаараа зурагтай маш сайн таардаг.
-Байгальтай танилцаж, хадны сүг зураг үзэж явахад юу таны сэтгэлийг татсан бэ?
-Би гүн ухааны далд зүйл их сонирхдог. Орчин үеийн зураачдын зурсан зургаас сэдэл авч зурж болно. Би ээжгүй өссөн болохоор эмэгтэй хүний бие, царай, гоо сайхныг шингээсэн, илэрхийлсэн зураг зурах дуртай. Эмэгтэй хүний байгаль дэлхийтэй холбож, баяжуулдаг. Миний зурсан 10 мянган зургийн тал нь эмэгтэй хүнтэй холбоотой.

-Та ямар зургаар Төрийн соёрхолт зураач болсон бэ. Тухайн зургийг зурахад ямар мэдрэмж төрсөн бол гэдэг нь сонирхол татаж байна?
-Би 1995 онд “Мөнх тэнгэрийн эвийн чуулган” хэмээх Чингис хааны зураг зурсан. Тэр үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Соёлын яамны сайд байсан юм. Тэгээд 1995 оныг соёлын жил болж, уралдаан зарлаж шилдэг бүтээлүүдийг шалгаруулав. Тэр үед урлаг судлаач Дашбалдан ах миний зургийг үзээд чиний зурганд “Мөнх тэнгэрийн эвийн чуулган” гэх нэр өгнө гэж нэр өгч байлаа. Тэгээд 1996 онд тухайн зургаараа Төрийн соёрхолт шагнал хүртсэн юм.
-Зураач хүний сэтгэлгээ энгийн хүнийхээс өөр байдаг байх. Урлаг хүний амьдралд хэрхэн нөлөөлж, хүмүүжүүлдэг юм бол?
-Уран зургийн тухай хүмүүсийн хэлсэн олон тодорхойлолт байдаг. Тухайлбал, урлаг судлаач Дашбалдан ах хэлэхдээ “Ариун сэтгэлтэй байж зураг зурна” шүү гэж хэлдэг байсан юм. Тэр үг надад үнэн санагддаг. Сайн, сайхныг бодож зурж байвал сэтгэлээр дамжин зурганд шингэдэг. Дээр үед бурхны зургийг эхний зургийг дурайлгаж зурдаг байсан учир эерэг энерги бага шингэдэг. Тэгэхээр нь бурхны номоор сайн энергитэй бурхны зураг болгохын тулд шүншиглэж, аравнайлж, зургийг улаанаар хүрээлж, цус гүйлгэж амьд болголоо гэж үздэг байсан юм билээ. Амьд болголоо гэдэг нь хүнтэй харьцах далд эрчим хүч шингэсэн гэсэн үг. Мундаг бурхан зурдаг зураачид заавал шүншиглэх шаардлагагүй. Орчин үеийн зураач нартай адил шүншиглэх хэрэггүй, сайхан сэтгэл шингэсэн байхад болдог гэсэн үг.
-Сэтгэл шингэсэн амьд зураг гэдгийг яаж мэдэх боломжтой вэ. Энэ талаар судалгаа байдаг уу?
-Сэтгэл шингэсэн амьд зургийг дэлхийн олон эрдэмтэн баталсан. Оросын зураачийн зурганд судалгаа хийхийн тулд гэрт нь байсан зургуудыг эмнэлэгт авчирч, ижил өвчтэй хоёр хүнийг хоёр өрөөнд оруулж нэг өрөөнд нь тус зургийг өлгөсөн байсан гэсэн. Тэгээд яг ижил эмчилгээ хийхэд зураг байсан өрөөний өвчтөн маш хурдан эдгэрч байсан учир эерэг энергитэй зураг гэдгийг Америкийн эрдэмтэд баталж байсан юм. Мөн Голландын эрдэмтэд нэгэн уйлж байгаа хүүхдийн зургийг хаана ч аваачиж тавьсан гал түймэр гардаг байсан гэнэ. Яагаад гэвэл зураач нь уйлж байгаа хүүхдийг зурахын тулд “Галаар чамайг шатаалаа шүү” хэмээн айлгаж, уйлуулж байгаад зурсан байгаа юм.
.jpg)

-Та их шүтлэгтэй хүн юм шиг байна?
-Би хуучин шүтлэггүй байсан. Тийм учраас хөдөө явахдаа ан хийж, загас барьдаг байв. 1997 оны намар хадны зураг сонирхож яваад Архангай аймгийн Чулуутын хавцлаас унаж, сар гаруй ухаангүй эмнэлэгт байсан юм. Тэр үед “Чи бол хэн ч биш. Намайг амьд байлгах уу, үгүй юу, юу хийлгэх вэ” гэдгийг далд ертөнц мэддэг юм байна гэх ойлголт төрсөн. Онгод тэнгэр, бурхан гэдэг бол далдын эрчим хүч байдаг гэдгийг ойлгосон. Бурхан гэдэг орон зайн энерги учраас би итгэдэг. Тэрхүү энергийн санг зөв ашиглавал хүч чадал бий.
-Таны чин сэтгэлийн хүслийн хариуд бурхнаас буюу далд ертөнцөөс уран зураг бэлэглэдэг гэж ойлгож болох уу?
-Хүн сэтгэлээсээ хүсэж чадвал түүнд хариу ирдэг. Эрдэмтэд эрдэм шинжилгээний томоохон нээлт хийдэг. Тэр нь зөвхөн оюун ухаанаараа бүтээсэн зүйл биш. Хүссэн учраас санаа нь онгодоор орж ирдэг.
.jpg)
-Та хүний дотоод сэтгэлийг уран зурагт хэрхэн буулгадаг вэ?
-Хүний дотоод сэтгэлийг зургаар илэрхийлж болдог. Гэхдээ хүний дотоод сэтгэлийн 8000 зан чанар, хүсэл тэмүүлэл байдаг. Түүнийг зурагт буулгаж барахгүй. Би зураг зурахдаа аз жаргалтай байдаг учир цаг хугацаа өнгөрч буйг ч мэдэрдэггүй. Өлсөж цангахаа ч мэдэхгүй зурдаг. Яг л тоглоомд донтсон хүүхэд шиг болчихдог юм.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Саруул сайхныг хүсье.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

| Төрийн соёрхолт зураач Ц.ЦЭГМЭД: Урлаг бол бодож зурсан бүтээл биш, зураачид ирсэн далд ертөнцийн санааг хэлдэг |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |