БОАЖ-ын сайд, УИХ-ын гишүүд, хууль хяналтынхан Орхон голын эхэнд зөвлөгөөн хийж, алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох талаар хуралдаж, сайд, дарга нар сэтгүүлчдэд ярилцлага өгдгөөрөө өгч байв. Тэгсэн сэтгүүлчид дундуур нэлээд өндөр настай болов уу гэмээр өвгөн дуу хураагч барин зүтгэж байхад нь түүнийг анх харав. Албаны хүмүүсийн гурван ч удаагийн ярилцлагыг хамт авлаа. Бүр сайд дарга нараас асуулт асуугаад, заримд нь мад тавиад байх юм. Түүнийг малчин эсвэл энгийн нэгэн өвөө явж байна гэж баргийн хүн харахаар. Дарга нарыг улайтал ам асууж дууссаных нь дараа түүнтэй танилцахаар шуудхан очлоо. Цэнхэр сумын Засаг даргын яриаг хураасан эсэхээ нягтлан дуу хураагуураа чихэндээ наан зогсох түүнээс “Та сэтгүүлч үү” гэхэд инээвхийлж зогсонгоо өнөөхөө өвөртлөөд “Тийм ээ, би сэтгүүлч” гээд цааш эргэв. Түүний араас үг сүггүй дагасан намайг “Юм асуух гээ юү хүүхээд” гэснээр бид танилцаж, албаныхнаас холдож, хэсэг ярьж суулаа.
Мэргэшиж байж сэтгүүлчид хүч жинхэнэ утгаараа нэгдэнэ, үнэний дуу хоолой болно

Тэрбээр сэтгүүлч болсон тухайгаа “Би уг нь хөдөө аж ахуйн мэргэжил эзэмшсэн, атар газар ажиллах учиртай хүн байсан юм. Намын дээд сургуульд сурч байхдаа шүлэг, жижиг өгүүллэг гэх мэт найруулан бичих жаахан авъяасаа дарж чадалгүй төв, орон нутгийн сонинд хэвлүүлчихдэг байлаа. Тэгсэн Намын төв хорооноос Өвөрхангай аймгийн төв сонины эрхлэгчээр томилчихдог юм байна. Би эхэндээ ажилдаа дургүй гэж жигтэйхэн байлаа. Харин одоо бол салахаа больсон. Орон тооны бус сэтгүүлчээр 1960-аад оны эхнээс, орон тооны сэтгүүлчээр сүүлийн 34 жил ажиллаж байна” гэлээ. Аймгийн сонины эрхлэгчээр 11 жил ажиллаж, дараа нь аймгийнхаа Хэвлэлийн хүрээлэнгийн дарга, сэтгүүлчдийн байгууллагаа удирдаж явсан тэрбээр одоо нутагтаа “Ноён уул” нэртэй радио FM ажиллуулдаг гэнэ. Энэ тухайгаа “Манай радио 15 дахь жилдээ ажиллаж байна. Радиодоо гурвуулаа, ихэнхдээ хоёулаа ажилладаг. Манай радио хотын зарим FM-ээс олон байнгын сонсогчтой байх шүү. Өнгөрсөн хугацаанд аймагт хэд хэдэн FM байгуулагдаж байсан. Бүгд зогссон. Би л дуртайгаараа ингээд явж байх шиг байна” гэв.
Түүнээс “Тантай хамт ажиллаж байгаа сэтгүүлч таниас залуу л байж таарна. Энэ хол газар нөгөө сэтгүүлчээ явуулахгүй. Өөрөө гүйгээд ядрахгүй байна уу” гэхэд “Сэтгүүлч хөлөөрөө хоолоо олж иддэг гэж дуулаагүй юү, хүүхээд. Орхон голын бохирдол хэрээс хэтрээд байсан юм. Дарга нар ирж, газар дээр нь танилцана гэхээр нь нэгнийх нь машинд суучихсан. Нэгдүгээрт, газар дээр нь очиж үзэх, хоёрдугаарт, сайд, дарга нар юу гэхийг нь чихээрээ сонсох хэрэгтэй байсан юм. Манай радио үйл явдлыг болж өгвөл газар дээрээс нь, ард иргэдийн саналтайгаар хүргэхийг хичээдэг. Сонсогчид маань ч үүнийг хүсдэг” гэв.
Түүнээс “Манайд ахмад сэтгүүлч олон бий. Гэхдээ тань шиг диктафон бариад, үйл явдал сурвалжлаад явж байгаа ахмад сэтгүүлчтэй би Монголдоо лав өмнө нь таараагүй. Та мэргэжилдээ хэтэрхий дуртайнх уу, эсвэл танд зүгээр л зугаатай эсвэл хийж болох ажил чинь үү” гэхэд “Энэ миний насаараа хийсэн ажил. Цаашдаа ч энийгээ л хийнэ. Залуу хүн л мэдээ бичиж, сурвалжлага хийнэ гэж заагаагүй биз дээ” гэв.
-Таныг яриа, тодруулга авъя гээд орохоор хүмүүс хэрхэн хүлээж авах вэ?
-Сэтгүүлч орж ирж байна л гэж боддог байлгүй дээ. Зарим нь хүндлээд сүйд болж байдаг л юм. Би ажлаа хийж байгаа болохоор хүмүүсийн хандлагыг тэр бүр анзаараад байдаггүй.
-Та гаднын орнууд руу томилолтоор хамгийн сүүлд хэзээ явсан бэ?
-Залуудаа томилолтоор цөөнгүй явсан шүү. Хэд хэдэн орноор явчихсан. Одоо бол нутагтаа л сурвалжлагчаа хийж байна.
-Та өнгөрсөн хугацаанд бичсэн, сурвалжилсан тэмдэглэл, нийтлэлүүдээсээ хамгийн сайн болсон гэж бодож явдгаа хэлж өгөөч. Та сэтгүүл зүйн ямар төрлөөр илүүтэй бичсэн бэ?
-Сайн, муу болсныг уншигч, сонсогчид мэдэх биз. Надад тэр энэ гээд оноогоод хэлчихээр юм алга. Бүгд л миний оюун ухаан, сэтгэлээс гарсан. Залуу байхад бүгд гологддог байсан. Одоо бол юухан хээхэн нь ч үнэ цэнтэй, алийг нь ч уншсан тэр үеийн амьдрал үзэгддэг болж. Нийгэм, улс төр, байгаль орчин, хүмүүсийн аж амьдрал, эмэгтэйчүүд, эрчүүдийн талаар илүүтэй бичиж. Гэхдээ бичээгүй төрөл үлдээгүй байх. Ажиллаагүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үлдээгүй гэхээр би бүгдийг нь оролдсон бололтой. Тэгсэн ч одоо хүртэл сурвалжлагчаараа л ажиллаж байна даа.
-Та сэтгүүлчдийн бичлэгийн уралдаан, тэмцээнд бичсэн материал, нэвтрүүлгээ явуулж байна уу?
-Явуулна аа. Овоо юм дуулгаад л байдгийг бодоход би цаг үеэсээ хоцрогдчихоогүй гэсэн үг. Хамгийн сүүлд Хүний эрхийн комиссоос зохион байгуулсан нэг бичлэгийн уралдаанд хоёрдугаар байрт шалгарсан байна лээ. Залуудаа бол өч төчнөөн л юманд оролцож, өөрийгөө сэтгүүлч болчихсон гэж онгирч явлаа. Би одоо ч суралцсаар л байна. Залуусаас сурах юм их байна шүү.
-Өвөрхангайд хэчнээн сэтгүүлч ажиллаж байна вэ?
-Орон тооны бүртгэлтэй 30-аад сэтгүүлч бий. Үүнээс 20 гаруйхан нь байнга ажиллаж байна. Миний үгийг залуу сэтгүүлчид аваад байх шиг байдаг юм. Настай гэж хүндэлдэг ч юм уу, ер нь л үгнээс гарахгүй шүү.
-Өвөрхангай аймаг олон телевиз, сонинтой юу?
-Нэлээд юм бий. Би нэг хэсэг Өвөрхангай аймагт хэчнээн ч радио, сонин, телевиз, сайт нээж болно. Боломж байвал нээгээд байх хэрэгтэй. Чадах нь үлдэнэ гэдэг байлаа. Харин одоо бол бүгд нэгдэх хэрэгтэй. Хэт олуулаа болохоор үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Бие биенээсээ хуулах, дууриах явдал бүр гаарчихлаа. Сэтгүүлч нь ч өсөхгүй, сайжрахгүй шүү дээ. Бүгд нэг дороо ирэхгүй ч хэвлэл мэдээллийн төрлөөрөө хуваагдаад сэдвээ хуваагаад авчих хэрэгтэй. Ингэж байж сэтгүүлч мэргэшинэ, бие биенээсээ хуулахаа болино, нэгэн хэв загварт баригдахаа болино. Ингэж мэргэшиж байж сэтгүүлчид хүч жинхэнэ утгаараа нэгдэнэ, үнэний дуу хоолой болно.
-Та сэтгүүлчдийг ер нь ямар байгаасай гэж боддог вэ. Одоо бидэнд юу дутагдаж байна вэ?
Бидний яриа энд хүрээд өндөрлөсөн юм. Энэхүү бичвэрийг бичиж дуусахын өмнөхөн түүнтэй утсаар холбогдоход “Сайн явж хүрсэн үү, хүүхээд. Манай аймагт байгаль орчны чиглэлийн хоёр ч сургалт болж байна. Аль алинд нь хамрагдаад явж байна. Ирэх өдрүүд ч завгүй өнгөрөх бололтой” гэлээ.
Сэтгүүлч хүн зайлшгүй улс төр, хууль эрх зүй, эдийн засаг, урлаг соёлын гээд бүх талын анхан шатны мэдлэгтэй байх ёстой. Тэр дундаа түүхийн мэдлэг хамгийн чухал. Түүх, түүх, түүх. Өөр юу ч биднийг зөв зам руу хөтлөхгүй. Дээр нь сэтгэлгээ сайтай, юуг ч сэтгэх чадвартай байх ёстой. Эдгээрийн өмнө сэтгэл гэдэг айхтар юм бий дээ
2016 он
| СЭТГҮҮЛЧ ӨВӨӨ |
|
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |