Дуучин Уранзаяагийн аав аймгийн алдарт уяач Д.Бадарчтай ярилцлаа.
-Сайхан өвөлжиж байна уу, та. Танай нутгаар өвөлжилт хэр байна вэ?
-Сайхан өвөлжиж байна. Одоогийн байдлаар манай нутгаар цас багатай, дулаахан сайхан өвөл болж байна. Тэнгэр хангай тогтуун сайхан байх ч малчин хүний жаргал шүү дээ.
-Та эцэг, эхээс 14-үүлээ юм билээ. Танай удамд солгой хоолойтой, дуулдаггүй хүн байдаггүй гэж сонссон. Та бүхэнд заяасан дуучин удам хэнээс өвлөгдсөн гэж ярьдаг вэ?
-Би айлын зургаа дахь хүүхэд. Манай ах, эгч, дүү тэдний хүүхдүүд бүгд сайхан дуулдаг. Манайханд дуулдаггүй хүн байхгүй гэхэд болно. Миний аав уртын дуу, богины дууг их сайхан дуулдаг байсан. Жил бүр Тэс сумынхаа баяр наадмыг уртын дуугаар эхлүүлж, хурдан морь, бөхийн цол дууддаг авьяаслаг нэгэн байсан. Мөн өвөө минь сайхан хөөмийлдөг хүн байсан юм билээ. Харин эмээ минь ноёны дуучин байсан гэдэг шүү. Тэгэхээр бидэнд өвлөгдсөн дууч удам өвөө, эмээгээс минь эхлэлтэй гэж боддог.

-Одоогоор танай ураг удмаас хэчнээн мэргэжлийн дуучин төрсөн байна вэ?
-Миний төрсөн дүү СТА Бурмаа, ахын охин О.Гансувд, олон түмэнд Булдруу нэрээр алдаршсан А.Өсөх-Ирээдүй, түүний эгч А.Түмэнхишиг, О.Даян гээд 10 гаруй дүү минь мэргэжлийн дуучин болсон. Зарим нь СУИС-д сурч байгаа. Бүгд л Тэсийн голоос угшилтай, Тэсийн голын хөвөөгөөр тоглож, наадаж өссөн хүмүүс шүү дээ. Мөн Цагаан овоо гээд бидний шүтэж, тахидаг хайрхан байдаг юм. Тэгэхээр Тэсийн гол, Цагаан овоо хайрхан минь биднийг дуучин болгож, үргэлж ивээлдээ багтаадаг гэдэгт итгэдэг юм. Бидэнд үед дамжин ирсэн дуучин удам нутаг генээс гадна нутаг, устай минь салшгүй холбоотой гэж боддог. Би дүү нараараа, хүүхдүүдээрээ маш их бахархдаг. Мөн азийн аварга хөөмийч Д.Сундуй, үеэл болох Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Б.Батмэнд, Б.Батбаяр, Б.Батболд гээд удмын дуучин олон бий.
-Та мэргэжлийн дуучин болсон дүү нараасаа дутахааргүй сайхан дуулдаг юм билээ. Багаасаа л дуулах сонирхолтой байсан уу?
-Би гэрийнхнээсээ урлагийн наадмаас анхны медаль авсан хүн нь. Тийм болохоор аав минь их бэлэгшээдэг байсан юм. Би уг нь хөөмийлдөг байсан юм. Сүүлдээ дуулах сонирхолтой болсон. Манайхан багаасаа л тал талд малын бэлчээрт дуулж өссөн хүмүүс. Магадгүй бидний сайхан удмаас гадна малын бэлчээр ч дуучин болгосон байж мэднэ.
-Та ямар дуунд илүү дуртай вэ. Уяач болохоороо морины дуунд дуртай болов уу гэж бодож байна?
-Би “Егзөр хээр” дуунд дуртай. Дуулахад хүртэл их сайхан хийморь сэргээд л ирдэг юм. Мөн МУГЖ С.Жавхлан, МУГЖ Л.Болдбаатар, МУГЖ Г.Батбаяр нарын дууг сонсох дуртай. Тэдний дууг дагаж дуулдаг.
-Та охиндоо болон дүү нартаа дуулах тухай зөвлөгөө өгдөг үү?
-Мэргэжлийн дуучин биш учраас зөвлөгөө өгөх гэхээсээ илүү дуучин хүн ямар байх ёстой тухай хэдэн үг хэлдэг. Тухайлбал, нутгийн аялгагүй, үгээ цэвэр тод хэлж дуулах ёстой гэх мэт хувь хүнд нь чиглэсэн зөвлөгөө өгөхийг хичээдэг.
-Та охиноо дуучин болно гэхэд нь хэрхэн хүлээж авсан бэ. Танайд охиноос нь өөр дуулдаг хүүхэд бий юү?
-Би дөрвөн хүүхэдтэй. Уранзаяа миний ганц охин. Гурван эрэгтэй дүүтэй. Бага хүү минь уртын дуу сайхан дуулдаг. Кино урлагийн дээд сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн. Удахгүй уртын дуучин болохоор дахин сурахаар төлөвлөж байгаа. Миний охин гурван настай байхаасаа дуулж, олны хайр хүндэтгэлийг хүлээж эхэлсэн. Тэр цагаас нь ээж бид хоёр нь их дэмжиж, урлагийн уралдаан тэмцээн бүрд оруулж, охиноо их дэмждэг байсан. Мөн СУИС-д шалгалт өгөхөөс нь өмнө Жавзмаа багшид шавь оруулж, сургалтад хамруулдаг байлаа. Охин минь дээд, доод өнгө ялгалгүй сайхан дуулдаг юм. Манай эхнэрийн удамд ч дуулдаг хүмүүс бий. Тийм учраас бид охиноо дуучин болоход нь их дуртай хүлээж авсан. Уранзаяа багадаа дуучин юм уу, жүжигчин болно гэж ярьдаг байсан. Түүний мөрөөдөл биелсэн.
-Танай удмаас олон сайхан дуучин төрж байгаа. Одоо ч ах, эгч шигээ дуучин болно гэсэн хүүхдүүд олон байгаа биз дээ?
-Харин тийм ээ. Дүү нар бүгдээрээ шахуу дуучин болно гэцгээдэг юм. Одоо дуучин болоогүй, болж амжаагүй байгаа дүү нар минь бүгд ЕБС-ийн хүүхдүүд байгаа юм. Том болоод дуучин болно гээд л сургуулийнхаа урлагийн үзлэгээр дуулдаг сурагтай. Манайхан тэдэнд гоц, сайхан авьяастай л биш бол дуулдаг байсан ч өөр мэргэжилтэй бол гэцгээдэг юм. Одоо ах, эгч нарыгаа залгамжлаад хэчнээн дуучин төрөхийг мэдэхгүй байна. Ямартай ч манай дууч удам тасрахгүй гэдэгт итгэлтэй, бардам болсон. Бид чинь дуу хуурын авшигтай, өндөр их хувь заяатай хүмүүс юм.
-Нэг ч солгой хоолойтой хүнгүй ураг удмын найр ямар болдог бол. Найран дээр "тэр гоё дуулдаг, энэ илүү дуулдаг" гэх яриа гардаг уу?
-Манайхны найр, наадам их сайхан өргөн дэлгэр болдог. Бид нэг дор цугларч, уулзалдахаараа бөөн баяр болж, нийлж хэд сайхан дуулж авцгаагаад л салцгаадаг. Хүргэн, бэрүүд минь хүртэл дуучин хүмүүс байдаг болохоор их сайхан. Бид найр хөгжөөж, багачуудаа дуулуулдаг юм. Энэ нь хүүхдүүдээ дуунд дуртай, хайртай болгоход нөлөөлдөг болов уу гэж боддог. Бас тэр сайхан дуулдаг, энэ сайхан дуулдаг гэх яриа бидний дунд гардаг. Манайхан намайг ураг удам дотроосоо илүү сайхан дуулдаг нь гэж ярьдаг юм. Аав минь тэгж ярьдаг байсан болохоор дүү нарт минь хоногшиж үлдсэн байх.
-Аав нь дуулдаг, хөөмийлдөг байсан болохоор хүүхдүүддээ юу захидаг байв?
-Аав минь “Та нар сайхан дуулдаг юм чинь хүүхдүүдээс чинь дуучид төрөх байх. Манайх дээрээсээ л дуулах, дуучин болох удамтай. Тэгэхээр хүүхдүүд минь хоолойгоо сайн гамнаж байгаарай. Хөдөө хээр хамаагүй битгий хашхирч, дуулж бай” гэдэг байсан.
-О.Гансувд дуучны аав Олзод гуай таны ах шүү дээ. Охиныхоо тоглолтоор “Найрсаг байгаарай” дууг дуулж, үзэгчдийн хайртай дуучдын нэг болж чадсан. Та хоёр хамт дуулж ойролцоо өссөн үү?
-Тийм ээ миний дээд талын ах. Ах минь их сайхан дуулдаг, гитар тоглодог. Бид 14-өөс 11-үүлээ үлдсэн байна. Хүмүүс Олзод ахыг минь андахгүй сайн таньдаг болсон байна лээ.

-Та Тэс сумын уугуул шүү дээ. Хэзээнээс Улаангомд ажиллаж, амьдрахаар болсон бэ?
-Би Улаангом суманд зураг зүй, технологийн багшаар таван жил ажилласан. Тэгээд хувиараа гар урлал хийдэг болсон. Одоо ч чөлөө заваараа хазаар, ногтноос эхлүүлээд ойр зуурын юм хйидэг. Энэ бүхэн ааваас минь өвлөгдсөн. Аав миний гэрийн мод, унь, тооно хийдэг байсан. Манай эхнэр ЗӨСҮТ-д 10-аад жил ажилласан. Тус хугацаанд манайх сумын төв дээр амьдардаг байсан юм. Хожуу хөдөө гарч, малаа өөрсдөө өсгөж, үржүүлсэн. Өмнө нь дүү нар дээр мал минь байдаг байсан. Би саяхан аймгийн сайн малчин болсон.
-Та хэдэн жил морь уяж байна вэ. Морио хэрхэн шинждэг вэ?
-Аав минь морь уядаг байсан болохоор морь унаж сурсан цагаасаа л моринд хайртай болсон. Цэргээс ирээд морь уяж эхэлсэн. Мориныхоо ерөнхий шинж, биеийн галбирыг нь шинжиж, сойдог. Тэгээд удам сайтай нутгаас буюу Сүхбаатар, Хэнтий аймгаас азарга авч, цусыг нь сэлбэдэг. Жил бүр зургаан насны морь уядаг юм.
-Та таван хошуу малаас ихэвчлэн адуу өсгөж байна уу?
-Би 200-аад адуутай. Морь уяж, сойдоггүй юм аа гэхэд өсгөж, үржүүлэхэд сайхан амьтан шүү дээ.
-Ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
.jpg)
| ДУУЧИН УРАНЗАЯАГИЙН ААВ Д.БАДАРЧ: ТЭСИЙН ГОЛЫН ХӨВӨӨНД ДУУЛАХ ХУВЬТАЙ ТӨРСӨН МАНАЙ УДМААС 10 ГАРУЙ МЭРГЭЖЛИЙН ДУУЧИН ТӨРСӨН |
|
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |