 
 
Тэдний хаалгыг зөөлөн тогшив. Хүлээхийн завдалгүй Б.Рагчаа гуай үүдээ нээж “Сайн байна уу, хүүхдүүд минь. Алив ор, ор” хэмээн уриалгахан угтлаа. Тэрбээр 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин. Мөн цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хошууч цолтой бэлтгэлээр халагджээ. Түүний хүү бидэнд цай аягалж өгөхөд Б.Рагчаа гуай “Манай хүүхэд ханиад хүрээд хариу алга” гэтэл эргэн тойрон залуу хүн байсангүй. Түүн рүү хартал “Энэ ээ, манай том хүү байгаа юм. Дөнгөж 77 хүрч байж өвчин хэлээд байх юм” хэмээв. Өдгөө 98 насыг зооглож буй тэрбээр 80 шүргэсэн хүүгээ “Залуу хүн байж ханиад хүрлээ” хэмээн зэмлэж буй нь энэ аж. Бидний яриа ийн үргэлжлэв.
-Өдий насны өндөрлөгт нутгаа санаж, хүүхэд шиг нялхардаг гэж олон хүн ярьдаг. Та нутгаа үгүйлэх юм уу?
-Одоо санахаас цаашгүй ээ. Нутаг яваагүй удаж байна. Хонины бэлчээрт чулуун гэр барьж, модон сэлэм эргүүлсэн хүүхэд нас минь Ховд аймгийн Цэцэг суманд өнгөрсөн. Одоо яръя гэхээр тэр үеийг сайн санаж өгөхгүй юм. Ямартай ч 1923 онд төрсөн гэдэг.
-Таны залуу нас дайны жилүүдэд дарийн утаан дунд өнгөрсөн байх аа?
-20 настайдаа цэрэгт явсан. Тэр үед цэргийн албанд давхар мэргэжил олгодог байлаа. Би эмнэлгийн эрүүл ахуйн зааварлагч мэргэжлийн үнэмлэхтэй халагдсан. Тэгээд 1945 онд дайн болсон юм. Хорь гаруйхан настай хүү Танкийн хороонд зүтгэж байлаа. Дайн гэдэг хэцүү, яриад байх эд биш. Ямар ч байсан япончууд бууж өгтөл бид хувцас тайлж үзээгүй. Манай цуваа Долнуур чиглэлээр Цахрын говь руу явж байсан юм. Замдаа хээр хоног төөрүүлэхээр болоход машин, техникээ орхиод, хэдэн тийш, ганц нэгээрээ явж унтана.
	
Талын нэг тарж унтахгүй бол бөөнөөрөө байхад бөмбөгдчихнө гэж айж байгаа нь тэр. Хоноглох хонхор хайж, хад бараадаж явахад дайсны онгоц дээгүүр шунгинаж л байна. Бартаатай газар юм харагдахгүй, хүн үзэгдэхгүй хэрнээ буу, тэсрэх бөмбөгийн дуу тасрахгүй. Японы онгоц шөнийн гэрэлтэй. Түүгээрээ гэрэлтүүлж, гэрэлд орж ирсэн бүхнийг буудаж орхино. Манай танкийн цувааг явж байхад далавчаа буудуулж сүйрсэн Зөвлөлтийн онгоц таарсан юм. Ээ бурхан минь, шүүрэн шанага шиг болчихсон байж билээ. Ер нь япончууд нарийн аргатай башир улс. Ус хордуулна. Тэр байтугай, лам дээл өмсөн, орхимж нөмөрч, овоо тахих нэрийдлээр тагнуул хийдэг байсан. Дундаа ганцхан өвөрмонгол суулгасан япончуудыг бид нар барьж, “амьд хэл” олзолж байлаа.
-Дайчин нөхрөө дурсах, дайны цаг үеийг зүүдлэх гээд сэтгэлд зовиур их байдаг уу?
-Дайнаас ирээд хэсэг хугацаанд нойргүй хоносон. Хэдийгээр тэргүүн шугаманд биш ч, хол замд цуваагаар явж, нөхдөө алдаж байсан болохоор нүдэнд харагдаад хэцүү. Тэгсхийгээд удалгүй мартсан. Харин 90 нас гарснаас хойш дайны тухай сэдэвтэй бүхнийг телевиз, радиогоор харж чадахаа байлаа. Дууг нь хаагаад, унтраачихдаг юм. Залуу нас, зориг тэвчээр бүхнээ зольж, дайнд оролцсон ахмад дайчдаа энэ засаг, төр харж үзэж, гялайлгасан. Энэ байрыг надад 2011 онд өгсөн. Төрийнхөө буянд дулаан сууна даа.
-Дайны хар утаа арилж, энх тайван цаг ирэхэд та нутаг буцсан уу?
-Би ер нь нутагтаа тогтоогүй хүн. Дайнаас буцаж ирээд Цэцэг сумын сургуульд аж ахуйчаар хоёр жил ажилласан. Тэгээд Говь-Алтай аймгийн Тонхил сум руу шилжсэн. Нэг л мэдэх нь ээ тэнд ажилд орчихсон байлаа. Уг нь би эмнэлгийн салбарт мэргэжлээрээ ажиллахыг хүссэн ч сумын клубын дарга болсон юм. Тухайн үед байсан орон тоо нь тэр. Бас болоогүй ээ, нам засгийн бодлого, үүрэг даалгавраар томилогдсон юм шүү.
-Клубын даргын ажил их биз?
-Одоо бодоход их л завгүй байж. Өглөөнөөс орой хүртэл хийгээд л байна, барагдана гэж үгүй. Голцуу багуудаар явна. Залуу байсан болохоор тэр үү, тийм ч их зүдэрч байсангүй. Энэ ажлаа мөн л удаан хийж чадаагүй. Учир нь Тонхил суманд эмнэлэг байгуулж, мэргэжилтэй хүн хайж байсан юм. Өөрийн сурч мэдсэн, бага зэрэг туршлага хуримтлуулсан ажлаа хийсэн нь дээр гэж бодоод сувилагч болов. Дуртай юм болохоор 1954 он хүртэл ажилласан санагдаж байна.
-Тэгэхээр 1954 оноос хойш сэргийлэгч болсон байх нь ээ?
-Үгүй ээ. Хожим хотод ирээд сэргийлэгч болсон. Тухайн үед сонгууль болсон юм. Засаг захиргааны нэгж бүрт сонгууль болж, тэр дунд миний нэрийг дэвшүүлчихэж. Сувилагчаас сумын депатут болж, сонгууль удирдаж хэсэг мандав. Мөн л хоёр жил хэртэй ажиллаж байхад тухайн үеийн удирдлагууд “Аймгийн намын хороонд ирж ажилла” гээд машин явуулсан байсан. Нам, засгийн даалгавар болохоор үг дуугүй л гэрээ ачиж аваад хөдөлсөн. Аймгийн төвд очоод шинээр байгуулагдсан Архивын газрын даргаар ажиллалаа. Том хүү маань сургуульд орох болоод, эхнэр маань бие сулхан, арга буюу хот бараадсан даа.
-Улаанбаатарт ажил хийхгүй л бол амьдрахад хэцүү байсан байх. Цагдаагийн байгууллагад хэрхэн орсон бэ?
-Уг нь хотод орж ирээд, Улсын архивын ерөнхий газарт ажилд орсон юм. Гэтэл гэр бүлийн хүний бие муудаад асрах хэрэгтэй боллоо. Хэсэг хугацаанд эхнэрээ сахиж, хань минь ч овоо тэнхэрсэн дээ. Одоо яадаг билээ, яаж ажил олох вэ гэж явтал нэг танил маань тус болсон юм. Аймгийн захиргаанаас ажлын тодорхойлолт авчирсан болохоор Цагдаагийн ерөнхий газрын даргатай уулзаж, ажилд орох хүсэлтэйгээ хэллээ. За байз 1959 оны сүүлчээр юм уу даа. Амгаланд байсан Цагдаагийн V ангид ахлагч цолтой, паспортын байцаагч болсон юм. Шинэ дүрэмт хувцсаа хүлээж аваад их догдолж билээ. Ингэж л цагдаагийн албатай анх танилцсан даа.
-Үүнээс хойш тасралтгүй цагдаагийн байгууллагад ажилласан уу?
-Тэгсэн. Ажилдаа гаршаад дөрвөн жил болж байхад дахиад буурь сэлгэх болов. Төмөр замд шинэ анги байгуулагдаж, би сэргийлэн хамгаалах байцаагчаар шилжсэн юм. Дөрвөн замаас баруун тийших газар нутгийг хариуцна. 1965 онд нийслэл хот дөрвөн том районтой болж өөрчлөгдсөн. Манай байгууллага хүн хүч, хамрах хүрээний хувьд томорч, Октябрийн районыг хариуцах болов. Толгойтоос Төмөр зам хүртэлх газар нутаг, хүн амыг хариуцна. Мөн л хоёр жил ажиллаад, Налайх руу явсан.
	
-Цагаан зээр шиг л нүүжээ. Та өөрөө тогтворгүй хүн үү эсвэл нутаг сэлгэж, ажил солих шалтгаан байв уу?
-Бидний үеийн хүмүүс ажил голно гэж мэдэхгүй. Хаана очно, тэр газраа идээшнэ. Гэр бүлийн хүн маань бие муутай. Амьдралын эрхэнд ханийгаа сахиж ажилгүй болдог, тэнхрээд ирэхээр нь ажилд ордог байлаа. Эзэмшсэн мэргэжил, хийе гэсэн хүсэл байсан болохоор аль ч газар яваад очсон намайг ажилд авдаг байсан даа, хөөрхий.
-Ахлагчаас хошууч болтлоо дэвшинэ гэдэг олон хэргийн ард гарсны үнэлэмж байх. Хэрэг илрүүлсэн дурсамжаа хуваалцаач?
-Ц.Содном гэж их сайн цагдаа байсан юм. Тэр бид хоёр анх “Хөршийн холбоо”-г санаачилсан. Нэг үе хүмүүс “Гэрээс юм алга боллоо, хулгайч олширлоо” гээд шуугив. Орон байрны хулгай газар авсан үе. Бид хоёр шонгийн модонд хүн багтахаар том шувууны үүр өлгөчихөв. Ээлжээр дотор нь сууж, ажиглалт хийнэ. Нэг өдөр намайг сууж байхад айлын хашаа давуулаад хоёр шуудай шидчихэв. Яг хулгайч болж таарлаа шүү. Үсэрч буугаад очих замыг нь тосоод хүлээж байтал өнөөх урт гарт гарч ирлээ. Дэлсэж унагаад л, гавлаад явчихсан. Барьсан хулгайчаа хөтлөөд ажил руугаа ороход хамар шархирч, цээж огшоод л ирсэн дээ. Тэр үед хөл Цэнд, хавирга Шийрэв, долон Гончиг зэрэг цуутай хүнд гарууд байсан юм.
-Энэ насны өндөрлөгт ижий, ааваа их дурсана биз?
-Тэгэлгүй яах вэ, хүү минь. Ээжийг нас барахад аав минь таван өнчин хүүхэдтэй үлдсэн. Хоёр нь хүү, бусад нь охин. Энэ насанд аав, ээжээ санаж, ах дүүгүй ганцаар бэтгэрч суувал амархан явчих байх. Би чинь дүү нар, хүүхдүүдтэйгээ өтөлж байгаа хүн. Хамгийн бага дүү маань 86 настай, Говь-Алтай аймагт суудаг. Хань бид хоёр долоон хүүхэд гаргаж, нэгийг нь алдсан. Том хүү маань энэ жил 77 нас хүрч байна. Бид хоёр гадаа суувал хүмүүс “Үеийн хоёр хөгшин хуучилж сууна” гэж харах байх шүү. Хүүхдүүд бүгдээрээ тэтгэврийн улс. Миний гурван охины нэг нь 70 хүрч, нөгөө хоёр нь 60 гарч явна.
-Нэгэн зууныг элээсэн таны үнэт сургаал уншигчдад маань хэрэгтэй байх. Та юу гэж захимаар байна?
-Хамгийн чухал нь үнэнч, шударга байх юм. Худалч хүн хаана ч явахгүй. Тэгэхээр аливаад үнэнч хандаж байгаарай. Мөн эх орноо гэсэн чин сэтгэлтэй байх хэрэгтэй шүү. Талцаж, эв эвдрэхгүй улсынхаа төлөө зүтгээрэй гэж хэлье дээ.
2020 оны нэгдүгээр сарын 21
| Ахмад дайчин Б.РАГЧАА: Япончууд лам дээл өмсөн, орхимж нөмөрч, овоо тахих нэрийдлээр тагнуул хийдэг байсан |  | 
 ХӨВСГӨЛ АЙМАГТ 18 УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ
			                  
             
                ХӨВСГӨЛ АЙМАГТ 18 УДААГИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЭЛ БҮРТГЭГДЖЭЭ 
                
            
             2025-10-31 15:52:29
 ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТСАНД ИРСЭН ДУУДЛАГЫН ДАГУУ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА
			                  
             
                ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН 108 УТСАНД ИРСЭН ДУУДЛАГЫН ДАГУУ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА 
                
            
             2025-10-31 15:38:58
 НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
			                  
             
                НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААН БОЛЛОО 
                
            
             2025-10-31 15:30:36
 Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болно
			                  
             
                Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн болно 
                
            
             2025-10-31 15:25:22
 Баянхошуу, Тахилт, Алтан-Овоо, Улаанчулуут, Баруун салаа зэрэг алслагдсан хороодод дулаан автобусны буудал байршууллаа
			                  
             
                Баянхошуу, Тахилт, Алтан-Овоо, Улаанчулуут, Баруун салаа зэрэг алслагдсан хороодод дулаан автобусны буудал байршууллаа 
                
            
             2025-10-31 15:16:25
 Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн эмч нарын ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ
			                  
             
                Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн эмч нарын ажил хаялтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ  
                
            
             2025-10-31 15:09:30
 Жүдогийн “Гранд мастeр”-ын ДАШТ-д өрсөлдөх тамирчид Францыг зорилоо
			                  
             
                Жүдогийн “Гранд мастeр”-ын ДАШТ-д өрсөлдөх тамирчид Францыг зорилоо 
                
            
             2025-10-31 14:16:44
 Гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо
			                  
             
                Гамшгийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр мэдээлэл солилцлоо 
                
            
             2025-10-31 14:00:33
 Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов
			                  
             
                Утсаар ярьсан болон хүнээ буулгасан жолооч нарт торгуулийн арга хэмжээ тооцов 
                
            
             2025-10-31 13:54:04
2025-10-31 13:47:48
 Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
			                  
             
                Төрийн үйлчилгээний цахим шилжилтийн хэрэгжилтэд үнэлгээ хийнэ 
                
            
             2025-10-31 13:42:19
 Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа
			                  
             
                Улаанбаатар хот АНУ-ын Солт Лэйк хоттой санамж бичиг байгууллаа 
                
            
             2025-10-31 13:23:00
 Эрүүгийн хоёр хэргийн таван объектод нэгжлэг хийжээ
			                  
             
                Эрүүгийн хоёр хэргийн таван объектод нэгжлэг хийжээ 
                
            
             2025-10-31 13:00:56
 Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 45 хувьтай үргэлжилж байна
			                  
             
                Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 45 хувьтай үргэлжилж байна 
                
            
             2025-10-31 12:50:06
 Агаарын чанарыг сайжруулах чиглэлд БНСУ-ын талтай санамж бичиг байгууллаа
			                  
             
                Агаарын чанарыг сайжруулах чиглэлд БНСУ-ын талтай санамж бичиг байгууллаа 
                
            
             2025-10-31 12:37:08
 Хилийн боомтуудын арван нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь
			                  
             
                Хилийн боомтуудын арван нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь 
                
            
             2025-10-31 12:28:12
 ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажил хаялтад оролцохгүй
			                  
             
                ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажил хаялтад оролцохгүй 
                
            
             2025-10-31 12:13:48
 Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна
			                  
             
                Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож байна 
                
            
             2025-10-31 11:57:03
 ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ
			                  
             
                ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЪЯ  
                
            
             2025-10-31 11:24:24
 Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна
			                  
             
                Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 10 МВт-ын нарны цахилгаан станц барих судалгааны ажил үргэлжилж байна 
                
            
             2025-10-31 11:07:28
 “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав
			                  
             
                “Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурагч элсүүлэх журам”-ыг хянаж, хүчингүй болгуулав 
                
            
             2025-10-31 11:00:31
 Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав
			                  
             
                Гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгав 
                
            
             2025-10-31 10:57:50
 Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13548 боллоо
			                  
             
                Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13548 боллоо 
                
            
             2025-10-31 10:43:39
 Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа
			                  
             
                Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа 
                
            
             2025-10-31 10:38:07
 “БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
			                  
             
                “БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ 
                
            
             2025-10-31 10:37:10
 "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
			                  
             
                "Оюутолгой" төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо 
                
            
             2025-10-31 10:16:40
 Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ
			                  
             
                Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.2 магнитуд хүчтэй газар хөдөлжээ 
                
            
             2025-10-31 09:59:32
 АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал
			                  
             
                АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 
                
            
             2025-10-31 09:56:21
 Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ
			                  
             
                Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 
                
            
             2025-10-31 09:54:46
2025-10-31 09:48:10
 Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
			                  
             
                Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 
                
            
             2025-10-31 09:39:38
 Азийн наадмаас жюү жицү-гийн төрөлд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртэв
			                  
             
                Азийн наадмаас жюү жицү-гийн төрөлд О.Живамэдмаань мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-10-31 08:36:46
 Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ
			                  
             
                Азийн залуучуудын наадмаас жүдочид 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-10-31 08:31:13
 ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ ШҮҮГЭЭНД НУУСАН ХЭРГИЙН МӨРӨӨР
			                  
             
                 ХАМТРАН АМЬДРАГЧАА ХӨНӨӨЖ, ЦОГЦСЫГ НЬ ШҮҮГЭЭНД НУУСАН ХЭРГИЙН МӨРӨӨР 
                
            
             2025-10-31 07:00:42
 Д.БАТБАЯР: БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДАЛ ДЭЭР ТӨСӨВ ГАЦАЖ, ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМНЫ АЖЛЫГ ТӨСВИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ХИЙЖ БАЙНА
			                  
             
                Д.БАТБАЯР: БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ АСУУДАЛ ДЭЭР ТӨСӨВ ГАЦАЖ, ЗАСГИЙН ГАЗАР, САНГИЙН ЯАМНЫ АЖЛЫГ ТӨСВИЙН АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮД ХИЙЖ БАЙНА 
                
            
             2025-10-31 07:00:00
 ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР ЭМНЭЛЭГТЭЭ 33 САЯЫН PRUIS АВЧ ӨГЧИХӨӨД, ӨӨРТӨӨ 600 САЯАР ХОЁР LC300 АВЧЭЭ
			                  
             
                ЗАМЫН-ҮҮД СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.АНХБАЯР ЭМНЭЛЭГТЭЭ 33 САЯЫН PRUIS АВЧ ӨГЧИХӨӨД, ӨӨРТӨӨ 600 САЯАР ХОЁР LC300 АВЧЭЭ 
                
            
             2025-10-31 07:00:00
 БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
			                  
             
                БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ 
                
            
             2025-10-31 07:00:00
 Г.ШИЖИРБОЛД: “СЕВИЛИЙН ҮСЧИН” ДУУРИЙН АЛЬМАВИВА ГҮНГИЙН АЛИА ХОШИН, АЛИВААГ ХӨНГӨНӨӨР ХҮЛЭЭН АВДАГ ЧАНАР НАДТАЙ ТӨСТЭЙ
			                  
             
                Г.ШИЖИРБОЛД: “СЕВИЛИЙН ҮСЧИН” ДУУРИЙН АЛЬМАВИВА ГҮНГИЙН АЛИА ХОШИН, АЛИВААГ ХӨНГӨНӨӨР ХҮЛЭЭН АВДАГ ЧАНАР НАДТАЙ ТӨСТЭЙ 
                
            
             2025-10-31 07:00:00
 М.МӨНХЖАРГАЛ: Дэлхий аварга цолыг Монголын таеквондогчдоос хамгийн анх хүртэж байлаа
			                  
             
                М.МӨНХЖАРГАЛ: Дэлхий аварга цолыг Монголын таеквондогчдоос хамгийн анх хүртэж байлаа 
                
            
             2025-10-31 07:00:00
 S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ
			                  
             
                S&P АГЕНТЛАГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТӨСВИЙН БОДЛОГЫГ ЭЕРГЭЭР ҮНЭЛЖ, ТОГТВОРТОЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ  
                
            
             2025-10-30 18:31:49
2025-10-30 16:02:28
 С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй
			                  
             
                С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3,5 сая болгох хэлэлцээрээ албан ёсоор баталгаажуулж явах хэрэгтэй 
                
            
             2025-10-30 13:45:35
 Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ
			                  
             
                Массажны газар нэрийн дор 14–15 настай охидыг ажиллуулж, биеэ үнэлэхийг зуучилсан байж болзошгүй үйлдлийг шалгаж эхэлжээ 
                
            
             2025-10-30 12:43:11
 Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ
			                  
             
                Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээ 
                
            
             2025-10-30 11:27:11
 УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ
			                  
             
                УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчид прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ  
                
            
             2025-10-30 11:03:12
 Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна
			                  
             
                Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна 
                
            
             2025-10-30 11:02:51
2025-10-30 11:00:00
 Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно
			                  
             
                Х.Нямбаатар: Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно 
                
            
             2025-10-30 10:06:48
 Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой
			                  
             
                Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой 
                
            
             2025-10-30 09:52:40
 Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ
			                  
             
                Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг саатуулжээ 
                
            
             2025-10-30 09:45:14
 ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ
			                  
             
                ЭНЭ ӨДӨР “ДАРЬЯ БЛОДИД” ХЭМЭЭХ М.НОМИН-ЭРДЭНЭ МЭНДЭЛЖЭЭ  
                
            
             2025-10-30 09:05:59
 СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР
			                  
             
                СЭТГЭЛД ДОТНО ДУУ ХООЛОЙН ЭЗЭН МУГЖ Ө.НАРАНБААТАР 
                
            
             2025-10-30 08:56:05
 Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа
			                  
             
                Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Мөнхжин хүрэл медаль авлаа 
                
            
             2025-10-30 08:52:34
 Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв
			                  
             
                Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Буянтогтох мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-10-30 08:43:12
 Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ
			                  
             
                Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Алтан-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-10-30 08:34:37
 Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв
			                  
             
                Азийн “Бахрейн-2025” наадмаас Б.Хулан мөнгө, Э.Тэмүгэн хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-10-30 08:26:19
 Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар  “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана
			                  
             
                Б.Алтан-Эрдэнэ, Б.Мөнхжин нар  “БАХРЕЙН 2025” -ын хүрэл медалийн төлөө барилдана 
                
            
             2025-10-30 07:30:00
 Б.Буянтогтох  “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно
			                  
             
                Б.Буянтогтох  “БАХРЕЙН 2025” -ын алтан медалийн төлөө барилдах болно 
                
            
             2025-10-30 07:20:00
 Б.Хулан  “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана
			                  
             
                Б.Хулан  “БАХРЕЙН 2025” наадмын алтан медалийн төлөө барилдана 
                
            
             2025-10-30 07:10:00
 УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ
			                  
             
                УИХ-ЫН ДАРГАД Л.ЭНХ-АМГАЛАНГ ЗҮТГҮҮЛСЭН Ч АН-Д ӨГӨХӨӨР ТОХИРОЛЦОЖ, Н.УЧРАЛЫГ МАН-ЫН ХОС ДАРГЫН НЭГ БОЛГОЖ, Х.ГАНХУЯГ, Д.ЦОГТБААТАР НАР ЗАСАГТ ОРНО ГЭВ ҮҮ 
                
            
             2025-10-30 07:00:25
 МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”,  “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
			                  
             
                МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”,  “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ 
                
            
             2025-10-30 07:00:00
 ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
			                  
             
                ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА 
                
            
             2025-10-30 07:00:00
 ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД
			                  
             
                ТАНИЛЦ: МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙН АНХААРЛЫН ТӨВД АВААЧСАН PHYSICAL: ASIA ШОУНЫ ОРОЛЦОГЧИД 
                
            
             2025-10-30 07:00:00
 Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР
			                  
             
                Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР 
                
            
             2025-10-30 07:00:00
 Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа
			                  
             
                Б.ОТГОНБАЯР: Найз маань "Таеквондод яв, өндөр болно" гэхээр нь сонирхон хичээллэж байлаа 
                
            
             2025-10-30 07:00:00
 ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
			                  
             
                ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ 
                
            
             2025-10-30 06:00:00
 ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА
			                  
             
                ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 1 ХЭМ ДУЛААН БАЙНА 
                
            
             2025-10-30 06:00:00
 
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                      
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |