Дугуйн ОУХМ Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq 2025”-ын эхний гараанд түрүүлж, “Шар цамц” өмсөж эхэллээ. Олон улсын дугуйн холбооны 2.2 ангиллын “Tour of Bostonliq 2025” гурван өдрийн уралдаан Узбекистанд эхэллээ. Б.Тэгшбаяр өчигдөр Газалкентад болсон эхний гараа буюу ганцаарчилсан цуваа гараатай 30 км-ийн уралдаанд уралдав.
Тус уралдаанд Монгол Улсын үндэсний шигшээ баг, Тайландын “Roojai insurance“ багийн гишүүн, “Алдар” спортын хорооны тамирчин, ОУХМ Батсайханы Тэгшбаяр 0:35:34 цагийн амжилтаар /Дундаж хурд 50.609/ түрүүлж, тэмцээнийг тэргүүлж явна. Манай тамирчин өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлэхдээ эхний гарааг мөн авч байсан бөгөөд энэ удаад цагаа хоёр минут гаруйгаар ахиулж, бэлтгэл сайтай байгаагаа харуулав.
Арабын нэгдсэн Эмиратын “UAE Ministry of Defence Cycling Team” багаас уралдсан ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ /Catco racing team/ түрүүлсэн тамирчнаас 2:59 минутын алдагдалтай /46.693/ 15 дугаар байрт оров. Тэмцээний хоёр, гурав дахь дахь гараанд тамирчид бөөн гараанд уралдаж, аваргаа тодруулна.
| Б.Тэгшбаяр “Tour of Bostonliq 2025”-ын эхний гараанд түрүүлж, “Шар цамц” өмсөж эхэллээ |
|
2026-09-15 16:58:01
НАМРЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ 15 ШҮЛЭГ
2026-09-15 15:18:12
“Явуулын оффис” Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна
2026-09-15 13:32:57
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-15 10:57:01
Боксын үндэсний шигшээ баг Хятадад бэлтгэл хийж эхэллээ
2026-09-15 07:24:32
Монголын баг, тамирчид Нагояа хотод очлоо
2026-09-15 07:15:38
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-09-15 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-15 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл бие эрхтний хүч сайжирна
2026-09-15 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |