Хөл бөмбөгчин Г.Төгөлдөр "Арвис" клубийн хамтаар Монголын өсвөр үеийн цөөнгүй тэмцээнд амжилттай оролцож байсан билээ. Тэрбээр гэр бүлийн хамт Чех Улсыг зорьсон юм. Одоо Гантогтохын Төгөлдөр Чехийн "Ческе Будеёвице" клубт харьяалагдаж байна. Тэрбээр 20 настай. Түүнтэй "Ческе Будеёвице" клуб анхны мэргэжлийн гэрээг байгуулсан талаар мэдээллээ. Г.Төгөлдөр анх 2020 онд Чехэд хөл тавьж, орон нутгийн "Табор" клубт тоглож эхэлсэн бөгөөд 2022 онд "Ческе Будеёвице" түүний авьяас чадварыг анзаарч, өөрсдийн академид авсан байна.
Шинэ орчин, хэлний бэрхшээл гээд багагүй саад тулгарсан ч Г.Төгөлдөр Чехийн 19 насны лигт анхны улиралдаа гурван гоол оруулсан. Харин дараагийн улиралд нь 14 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтад гуравт бичигдэн, баг нь 5-р байрт бичигдсэн билээ. 2023 оны арваннэгдүгээр сард Чехийн дээд лигт ("Спарта Прага", "Славиа Прага", "Виктори Плзень" зэрэг томчууд тоглодог) анхны тоглолтдоо оролцсон.
2024 оны хавар Монгол улсын Үндэсний шигшээ багт анх удаа дуудагдаж, Танзани, Азербайжаны эсрэг тоглосон. Өнгөрсөн оны тавдугаар сараас хойш талбайд гараагүй байгаа. Г.Төгөлдөр энэ улирлын эхэнд үндсэн багийн хамт бэлтгэл хийж байгаад гэмтсэн бөгөөд тун удахгүй дээд лигийн үлдсэн тоглолтуудад оролцох боломжтой.
| Г.Төгөлдөр Чехийн хөл бөмбөгийн дээд лигийн клубтэй гэрээ байгуулжээ |
|
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |