“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг алт, хоёр мөнгөн медальтайгаар 168 орноос 41 дүгээр байрт бичигдлээ. Пара байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрөлд спортын мастер Д.Сэлэнгээ Словений тамирчин Зива Лавринийг ялж хагас шигшээд шалгарсан.
Спортын мастер Д.Сэлэнгээ хүрэл медалийн төлөөх харваанд Италийн тамирчин Элизабетта Минод ялагдал хүлээн, дөрөвдүгээр байрт орлоо. Д.Сэлэнгээ паралимпын наадмын эхний өрсөлдөөндөө гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Украины тамирчин Анна Виктория Шевченког 6:2 харьцаагаар ялснаар шөвгийн 8-д шалгарсан.
Ингээд хагас шигшээд БНХАУ-ын тамирчин Ву Чун Янтай ширүүн өрсөлдөөн үзүүлж, 6:4 онооны харьцаагаар ялагдан, хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм. Сонирхуулахад, паралимпын байт харвааны урьдчилсан харваанд эхний дөрвөөр шалгарсан шилдэг дөрвөн харваач дөрвүүлээ өнөөдөр хагас шигшээд үлдсэн байв. Манай тамирчин урьдчилсан харваанд гуравдугаар байраар шалгарсан билээ.
| Д.Сэлэнгээ “Парис-2024” паралимпын наадамд дөрөвдүгээр байрт орлоо |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |