Монголын жүдо бөхийн холбооны 2020-2024 оны тайлангийн хурал болж байна. Энэ үеэр Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч , МУГТ, МУГД Халиуны Болдбаатар ҮШБ-ийн ахлах дасгалжуулагчийн албаа өгөхөөр өргөдөл гаргажээ. Шалтгаан нь "Токио-2020", "Парис-2024" олимпоос аварга төрүүлж чадаагүй явдал аж. Тэрбээр 2019 оны есдүгээр сарын 16-ны өдөр ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямаас албыг нь хүлээж авч байжээ. Түүний удирдлагаар энэ хугацаанд ҮШБ-ийнхан олимпоос дөрөв, ДАШТ-ээс есөн медаль хүртсэн байна.
Олимп:
"Токио-2020": С.Моллай 81 кг-д мөнгө.
М.Уранцэцэг 48 кг-д хүрэл.
Ц.Цогтбаатар 73 кг-д хүрэл медаль хүртжээ.
"Парис-2024": Б.Баасанхүү 48 кг-д мөнгө.
ДАШТ:
"Будапешт-2021" ДАШТ: М.Уранцэцэг 48 кг-д хүрэл.
Ё.Басхүү 66 кг-д хүрэл.
"Ташкент-2022" ДАШТ : Ц.Цогтбаатар 73 кг-д алт.
Э.Ариунболд 60 кг-д мөнгө.
Л.Энхрийлэн 57 кг-д хүрэл.
"Доха-2023" ДАШТ:
Л.Энхрийлэн 57 кг-д хүрэл.
Ё.Басхүү 66 кг-д хүрэл.
"Абу-Даби-2024" ДАШТ:
Б.Баасанхүү 48 кг-д алт
Л.Анхзаяа 73 кг-д хүрэл хүртсэн амжилтыг тус тус үзүүлсэн байна.
| Жүдо бөхийн ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар өргөдлөө өглөө |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |