“Парис 2024" зуны паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид амжилттай өрсөлдөж байна. Өчигдөр Монголын үндэсний паралимпын хорооноос баг тамрирчдад хүндэтгэл үзүүллээ. Тус хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү паралимпын наадамд амжилттай оролцож анхны эмэгтэй аварга болсон ОУХМ У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ, ОУХМ Ц.Баттулга, Пара таэквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, пара хөнгөн атлетикийн дасгалжуулагч Д.Махашири нарыг мөнгөн шагналаар шагналаа.
Мөн Монгол Улсын баг тамирчдынхаа салхийг хагалсан усанд сэлэлтийн 50 метрийн чөлөөлт сэлэлтийн зайд уралдсан Х.Номуун, дасгалжуулагч З.Сувд нарыг онцолж мөнгөн шагналаар урамшуулав.
Энэ үеэр Монгол Улсын багийн ахлагч, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Азийн паралимпын хорооны тэмцээн, наадам, спортын хөгжлийн хорооны дарга Н.Оюунбат медаль хүртсэн тамирчдад паралимпын наадмын медальтны энгэрийн тэмдэг болон медалийн гэр, паралимпын наадмын зурагт хуудсыг гардуулан өглөө.
| Паралимпын тамирчид, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлэв |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |