Паралимпоос Монголын анхны эмэгтэй алтан медальтан төрлөө. Баруун нутгийн даруухан охин Парисын олимпын тэнгэрт тугаа мандууллаа. Бахархахгүй байхын аргагүй агшин байлаа. Ялалтаа мэдээд баярлан унахад чинь, итгэж чадахгүй нүүрээ дараад уйлахад чинь хэн бүхэн даган уйлж, давхин босож өөрөөр чинь бахархсан шүү. Хэчнээн эгэл, төчнөөн даруухан чиний тэр агуу мөчийг, тэсгэлгүй уйлаад “дүүлэн ниссэн”-ийг чинь одоо ч давтан үзэх бүрд бахархал, хайрын гал цээжнээ дүрэлзэн асаж, хэчнээн өдөр дотроо тээн явахаа ч тооцоолж мэдэхгүй сууна. Бахархал ийн нэгээр нэмэгдэж, бахархахгүй байхын аргагүй амжилтыг чи бүтээж чадлаа. Алс хязгаарт суугаа аав, ээж, ахан дүүс чинь өдийд нэг дороо цуглачихсан баярлаж, хэмжээлшгүй ихээр сэтгэл нь тэнийж суугаа нь лавтай. Энхрий жаахан охиноо эх дэлхийн дэвжээнээ хараад тоймгүй их баярлаж, бахархаад ч ханахгүй суугаа.
Баярлалаа, энэ мөчийг бидэнд болоод өөртөө өгсөнд. Талархлаа, энэ хүртэл хичээж, зүтгэж, тууштай байж чадсанд чинь. Уналт, босолт, шантрал, шаналалын ард амжилт ийм бахдам, баярлам, хөөрөм байдгийг харуулж чадлаа. Хүн хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн тулд хичээж, өөрийгөө бэлтгэж, эцсээ хүртэл шантралгүй тэмцэхэд ямар байдгийг харууллаа. Анх Таеквондогоор хичээллэж эхлэхдээ олимпын дэвжээн дээр ялалт байгуулж, дэлхийн кино од Жэки Чанаас медалиа гардаж авна чинээ зүүдлээ ч үгүй явсан байх. Баяр хүргэе ээ, бахархалт охин минь, олимпын дэвжээнээ тугаа өргөн дүүлэн ниссэн шиг ээ үргэлж хөөрөн баярлаж, жигүүрлэн нисээрэй. Чамаар эх орон, ээж, аав, элгэн садан, энэ дэлхийн хүн бүхэн бахархаж байна. Амжилтанд хүрэхээр тэмүүлж, тэмцэж, зорьж яваа хэн бүхэн чамаас үлгэр авч, урам орж байна.



| БАЯР ХҮРГЭЕ ЭЭ, БАХАРХАЛТ ОХИН МИНЬ |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |