Түүнийг өөртэйгээ л илүүтэй "тулалдаж", өнөөдрийн олон амжилтыг гаргасан байх гэж боддог юм. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул тэрбээр багадаа сэтгэлээр унасан үедээ гүүрэн дээр суугаад хөлөө унжуулчихдаг байсан гэдэг. Тэгээд өөрт тавгүй санагдсан бүхнийг голын урсгалд нэг нэгээр нь урсгаж, салхи салхилаад л босоод явахад сэтгэл нь сэргэчихдэг тухай ярьсан байдаг. Ингэж өөрийгөө тайвшруулж, анагааж сурсан болохоор сэтгэлзүйн хувьд хэдийнэ өөрийгөө бэлдчихдэг тамирчин тэр аж.

"Тулаан эхлээд нэг хоёр цохилт өнгөрсний дараа тайвширч, тулаандаа, тэр цаг мөчдөө очдог" гэсэн. Энэ бол Монголын UFC-ийн анхны тамирчин Д.Батгэрэл. Аав, ээж хоёр нь хилчин хүмүүс учир Эрдэнэцагаан сумынхаа Чоно голын хил дээр өссөн байна. Сумандаа наймдугаар ангиа төгсөөд, аймгийн төвийн Нэгдүгээр арван жилийн сургуульд нэг улирал хичээллэж, дараа нь нийслэлийн Хоёрдугаар сургуульд шилжин ирж, төгсжээ. Арван жилээ төгссөний дараахан Тагнуулын сургуульд орох гэж хоёр жил хүлээсэн боловч элсэлт аваагүй тул Шихихутаг хууль зүйн их сургуульд Бизнесийн эрх зүйч мэргэжлийг эзэмшсэн байдаг. Тэрбээр холимог тулаанчийн замналаа 2011 онд эхлүүлсэн бөгөөд Хятадын “Legend Fighting Championship” Монголын “MGL-1 Fighting Championship” Ranik ‘Ultimate Fighting Federation’ зэрэг холбоонд тулалдаж байжээ. Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо / MGL-1 Fighting Championship”-д таван тулаан хийж 66 кг болон кик боксын 65 кг жинд аварга цолыг хүртсэн билээ.


| ӨӨРТЭЙГЭЭ "ТУЛАЛДАГЧ" |
|
Бельги Улс Монголчуудын визийн нөхцөлийг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлнэ
2026-08-29 11:21:06
Тавантолгойн метан хийн төсөл 2027 онд бүтээн байгуулалт нь эхэлнэ
2026-08-29 08:19:08
Монголын иогчдын холбооны 25 гишүүн Энэтхэг Улсыг зорин мордлоо
2026-08-29 08:11:19
"Хилчин" спорт хорооны түүхт 80 жилийн ойд Б.Түмэндэмбэрэл начин түрүүллээ
2026-08-29 07:54:59
“ЦАЙНЫ ЗАМ” олон улсын форумд “Талын Монгол” брэнд амжилттай хэлэлцээр хийлээ
2026-08-29 07:50:00
Элчин сайд ноён Атул Малхари Готсурве, Монголын иогийн багш нартай уулзав
2026-08-29 07:40:00
“ШАМБАЛА 2056 ТӨСӨЛ”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-08-29 07:30:00
“COP17”-гоос аялал жуулчлал, үйлчилгээний салбарт 5.4 тэрбумын орлого бүрджээ
2026-08-29 07:20:00
Ч.Дагийсүрэн, Өмнөд Солонгосын Сон Ён Жэг боолтоор яллаа
2026-08-29 07:15:00
Кот д’Ивуар болон Буркина Фасо Улсын сайд нарыг хүлээн авч уулзав
2026-08-29 07:10:00
Монгол Улсын баг, Вьетнамын багийг 98:64-өөр хожлоо
2026-08-29 07:05:00
2026-2028 онд хэрэгжүүлэх салбарын хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулав
2026-08-29 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин ирнэ
2026-08-29 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |