ЖҮДО БӨХИЙН ДҮРМИЙГ ӨӨРЧИЛСӨН ОЛИМПЫН АВАРГА
Би Бразилд болох дэлхийн аваргын тэмцээнд оролцох жүдочдоос ярилцлага авах гэж 2007 онд очиж байсан билээ. Жүдочид “Цагаан хэл ам хүрчихнэ” гээд надад ярилцлага өгөхөөс татгалзсан юм. Гэтэл “Хилчин” спорт хорооны дасгалжуулагч Лувсанпүрэв “Тэмцээн ойртсон ийм үед наад гавьяатууд чинь яриа өгөхгүй. Харин энэ жилийн дэлхийн аваргаас медаль хүртэж магадгүй. Нэг сайн шинэ залуу жүдоч бий. Чи тэрнээс яриа аваач” гэж санал болгож билээ. Н.Түвшинбаяр бид хоёрын танилцсан түүх тэр байв. Би ч ярилцлагаа авсан. Н.Түвшинбаяр тэр жилийн дэлхийн аваргад амжилттай барилдаж “Медалийн оосроос атгаад алдан” шагналт тавдугаар байрт шалгарсан юм.
.jpg)
Н.Түвшинбаяр аваргатай анх уулзахдаа хүнд жингийн бөх юм чинь их том биетэй, өндөр залуу байхаар төсөөлж байж билээ. Гэтэл дунд зэргийн нуруутай залуу байдаг байгаа. Би өөрийн мэдэлгүй. “Чиний жин 100 кг-д хүрэх юм уу” гээд хэлчихэж билээ. Харин тэрбээр хүмүүс “ Өө энэ Түвшинбаяр чинь ийм жаахан хүүхэд байсан юм уу” гэдэг шүү. Миний хувьд “Өрсөлдөгч бөхчүүдээ том, жижгээр нь ялгаж, дүгнээд байдаггүй. Ялалт авахын төлөө л хичээж барилддаг” хэмээн хариулж билээ.
Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Түвшинбаяр аварга Булганы Д.Эрдэнэ-Очир багшийн шавь. Их спортод хожуу оройтож 2001 онд хөл тавьж самбо, жүдогийн секцэнд орсон гэдэг. Гэсэн хэдий ч секцэнд ороод гурван сарын дараа тэмцээнд орсон байдаг. Анх оролцсон тэмцээн нь Эрдэнэт хотод жил бүр явагддаг МУГТ, Атлантын олимпийн хүрэл медальт Д.Нармандахын нэрэмжит тэмцээн байсан аж. Тус тэмцээнээс анхны медалиа хүртэж байжээ. Үүний дараа Н.Түвшинбаяр 2004 онд анх удаа хилийн дээс алхан Чиндаогийн “Гран при” тэмцээнд оролцож тив, дэлхийн дэвжээнд хөл тавин гарах эхэллээ тавьсан гэдэг. Чиндаогийн “Гран при”-гийн алтан медалийн төлөөх барилдаанд гараа бэртээж жүдогийн дэвжээнээс жил гаран завсарлага авч хөндийрчээ.

Тэр бэртэл гэмтэл түүнд маш их хүнд цохилт, сургамж болж үлдсэн гэсэн. Хурдан эдгэрч эргээд татами гарч барилдах юмсан гэдэг хүсэл тэмүүлэл нь Н.Түвшинбаярыг татами руу татаж байжээ. Өрсөлдөгч гадаадын өндөр зэрэглэлийн бөхчүүдийн бэлтгэлээс 365 хоногоор хоцорно гэдэг түүний амжилтад сөргөөр нөлөөлөх том хүчин зүйл байж. Бүтэн жил Н.Түвшинбаяр эмчилгээ хийлгэж “Аварга” БТДС-ийн багш МУГТ Х.Болдбаатар, ОУХМ Д.Маралгэрэл нарын удирдлага дор хааяа зөөлөн гүйлт, хөнгөн бэлтгэл хийдэг байж. Жүдогийн тэмцээн үзэж, хичээлдээ явахаас өөр хийсэн зүйлгүй байсааар тэр энэ урт хугацааг ардаа үдсэн байна. Жилийн дараа Н.Түвшинбаяр дэвжээндээ эргэн гарчээ. Тэр хэзээ ч “Дийлэхгүй байх. Хожигдох болов уу” гэсэн элдэв, янзын бодолгүйгээр татамид гардаг нэгэн. Зөвхөн ялалтын төлөө гэсэн чанга хатуу шаардлагыг өөртөө тавьдаг гэсэн.
2-1
Кувейтэд болсон Ази тивийн аваргын тэмцээний алтан медалийн төлөө Японы бөх Анайтай барилдсан аж. Түүнд хожигдон АТАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ “ Боломжийг би өөрөө л ашиглаж чадсангүй. Японы бөх Анай техник сайтай. Уран барилдаантай. Өсөж яваа шилдэг залуу бөх байна. Манай жингийн гол өрсөлдөгч болон гарч ирлээ. Цаашдаа Анайтай олон тэмцээнд таарч барилдах байх гэж бодож байна” хэмээн ярьж байлаа. Үнэхээр түүний бодол зөв байсныг цаг хугацаа өнөөдөр харуулж байгаа. Монголчууд бидний 44 жил хүлээсэн олимпын алтан медалийг жүдочин Н.Түвшинбаяр, боксчин Э.Бадар-Ууган нар ихэрлүүлэн Бээжингийн олимпоос авчирсан.
.jpg)
Олимпын аварга Н.Түвшинбаярын гайхамшигтай бяр, чадал, уран мэхэнд эргэлзсэн гадаадын хэвлэл мэдээллийнхэн түүнийг сэргээш хэрэглэсэн хэмээн эрээ цээргүй гүтгэн бичиж, нийтэлж байлаа. Азербайжаны “Azeri sport. com” сайт, Казахстаны зарим нэг сонин, хэвлэл, Японы “Асахи” телевизээр ийм утгатай мэдээлэл цацагдаж байв. Манай олимпын аварга маань түүнд огтхонч эмзэглэсэнгүй. “Надад сэргээшийн талаар санаа зовох зүйл алга. Яагаад гэхээр би түүнийг хэрэглээгүй нь үнэн. Баталгаат шинжилгээний лаборторын дүгнэлтээр допинг илэрээгүй. Энэ яах вэ. Зүгээр л цуу яриа. Олимпын наадамд тамирчдаа илгээсэн бүх улсын ард түмэн өөрийн орны тамирчнаа олимпын аварга болохыг сэтгэл догдлон хүлээж, найдаж байсан нь мэдээжийн хэрэг. Хэний ч санаанд оромгүй. Монголын бөх олимпын аварга болсон болохоор гайхаж эргэлзэх, бухимдах сэтгэл төрсөн байх. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг биз дээ” хэмээн ухаалаг хариулт өгч байв.
Мөн түүнчлэн тэрбээр цааш ярихдаа “Олимпод түрүүлэх юмсан гэсэн бодол надад байлгүй яах вэ. Гэхдээ яг тэр үед олимпын аварга болчихно гэж зүүдлээч үгүй. Афины олимпын аварга, 2003, 2005 оны дэлхийн аварга. “Чингис Трофи”-ийн эзэн японы алдарт бөх Кейжи Сүзүкиг ялсны дараа медальд хүрч болох юм байна гэсэн өөртөө итгэх итгэлийн оч харвасан” гэж билээ. Үнэхээр алдарт Сүзүкиг давхар хамах мэхээр минут 26 секунтийн хугацаанд “Ипон” үнэлгээгээр цэвэр буулган японы жүдо бөх сонирхогчдыг шоконд оруулж, Бээжингийн олимпод том сенсаци тарьсан үйл явдал дэгдээсэн билээ.

Н.Түвшинбаярын дараа дараагийн тойргийн барилдаан болгон чухал хариуцлага шаардаж байв. Тийм ч учраас сайн барилдаж олон ялалт авч олимпийн медальд хүрэхийн төлөө хичээж зүтгэсэн. Элдэв юм бодолгүй тайван байх. Зөвхөн барилдаандаа анхаарлаа хандуулахыг багш, дасгалжуулагчид нь түүнд зөвлөж байжээ. Олимпын дэвжээнд гарах бүрд жүдогийн танхим дүүрэн шахуу монголын хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг Н.Түвшинбаярт улам их эрч хүч, сэтгэлийн урам дэм хайрлаж байсан гэдэг. Түүнтэй Бээжингийн олимпын татамид таарч барилдсан бөхчүүд урьд өмнө олимп, дэлхийн аваргаас медаль хүртчихсэн дэлхийн шилдэг жүдочид байлаа. Н.Түвшинбаяр зөвхөн анхаарлаа барилдаандаа төвлөрүүлэхийг хичээж байжээ. Тэрбээр “Надад ялалт бүхэн чухал. Нэг ялалт авсаны дараа бага зэрэг сэтгэл тайвширч амарна. Гэвч дараагийн барилдаан ахин хариуцлага шаардан хүлээж байсан” гэж дурсан өгүүлсэн нь бий.
Олимпын аваргын төлөө Казахстаны бөх Асхат Зиткиевичтэй хамаг хүчээ шавхан барилдсан. Монгол хүн бүхэн тэр барилдааныг амьсгал түгжин, анхаарлаа хандуулан үзсэн билээ. Хожим Н.Түвшинбаяр аварга тэр барилдааны талаар ярихдаа “Цаг дуусах мөчид ялалт авсан гэдэгтэй нэг л итгэж өгөхгүй байсан. Юу болоод өнгөрчихвөө гэмээр л байлаа. Дэвжээнээс хэрхэн яаж бууснаа ч мэдээгүй. Дараа нь бичлэг үзээд мэдсэн. Ёстой хөл газар хүрэхгүй хагартлаа баярласан шүү. Медалийн тавцанд гарч алтан медалиа зүүгээд, төрийн далбаагаа мандуулж, сүлд дууллаа эгшиглүүлсний дараа л сэтгэл амарсан даа” хэмээн ярьж билээ.
Бээжингийн олимпын наадмын дараагаас эхлэн Японы жүдогийн мэргэжилтэн багш, дасгалжуулагчид удаа дараа “IJF” Олон улсын жүдо бөхийн холбоонд гомдол хүсэлт гаргаж байж жүдо бөхийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Тэд хамгийн түрүүнд Монгол бөхчүүдийн гол төлөв хийдэг давхар хамах, гар ачих, тойгдох, хонгодох, тахимдах, суйлах, өмсөх зэрэг мэхийг хориглохыг хүсэж байлаа. Энэ бүхэн мэдээж японы алдарт бөх “амьд домог” болсон Кейжи Сүзүкиг олимпын наадам дээр Н.Түвшинбаяр аварга давхар хамах мэхээр цэвэр ялсантай холбоотой байсан юм. Ер нь Монголын жүдочдын хийдэг “Монгол барилдаан”-ын мэхийг дэлхийн бусад орны жүдочид сайн эзэмшсэн болохоор японы жүдочид олимп, дэлхийн аваргын тэмцээнд төдийлөн амжилт гаргаж чадахгүй болсон байв.

Одоо харин сонгодог жүдо хэмээх шинэ дүрмээр барилдах болсоноос хойш япон бөхчүүдийн ноёрхол эргэн сэргэсэн гэж хэлж болно. Монгол жүдочдын хийдэг үндэсний бөхийн мэхүүдийг хориглосон хэдий ч манай бөхчүүд тив, дэлхийд амжилт гаргаж л байгаа. Япончуудын Лондонгийн олимпын наадамд итгэл найдвар хүлээлгэж буй дэлхийн аварга Анайг 2011 онд манай залуу бөх Б.Тэмүүлэн, олимпын аварга Н.Түвшинбаяр нар тус бүр нэг, нэг удаа ялсан юм. Лондонгийн олимп хаяанд иржээ. Жүдо бөхийн дүрмийг өөрчлөн шинэчлэх шалтгаан болсон олимпын аварга Н.Түвшинбаяр “Лондон 2012” олимпын наадамд өвдөгний чагтан холбоосоо тасалсан хэдий мөнгөн медаль хүртэж, олимпын хос медальтан болж, улмаар жин өгсөн ДАШТ-ээс +100 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн түүхийг бүтээсэн юм.
| МОНГОЛЧУУД ОЛИМПЫН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ӨДӨР |
|
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан бага насны хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна
2026-09-23 16:52:53
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
2026-09-23 15:19:20
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
2026-09-23 14:48:03
Манай дугуйн баг бөөн гараатай уралдаанд IV байрт орлоо
2026-09-23 13:48:17
Дуучин Н.Ундрал "Сайхан ч юм даа" тоглолтоо хийнэ
2026-09-23 13:47:48
Доналд Трамп: Иран хэлэлцээр байгуулахгүй гэвэл бид устгаж чадна
2026-09-23 13:26:40
Өвөр Монголын соёлын өдрүүд Улаанбаатарт эхэллээ
2026-09-23 12:58:25
“Автомашингүй өдөр-2026” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн үеэрх нийтийн тээврийн маршрут, замын хөдөлгөөний зохицуулалт, зохион байгуулалт
2026-09-23 12:11:26
“Дүнжингаравын газны дэлбэрэлт”-ийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-нд болно
2026-09-23 09:55:12
Хепатит дельта вирусийн халдварыг хянах судалгааны төсөлд хамтран ажиллана
2026-09-23 09:43:03
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: ЦАСТ УУЛЫН ХЯРААС ХОЁР МЯНГАН САРЛАГАА ДҮҮГҮҮРИЙН ЧУЛУУ ИСГЭРҮҮЛЭН БУУЛГАХ ЯМАР САЙХАН БАЙДАГ ГЭЖ САНАНА
2026-09-23 09:00:00
Хүүхдийн спортын ХII наадмаас охид, хөвгүүдийн баг хүрэл медаль хүртэв
2026-09-23 08:14:48
“Хятадын кино долоо хоног” эхэллээ
2026-09-23 08:10:35
2026-09-23 07:44:46
2026-09-23 07:25:12
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81-р чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
2026-09-23 07:10:34
"АЙЧИ НАГОЯА-2026" сагсчид шигшээ наймд шалгарлаа
2026-09-23 07:03:39
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-09-23 07:01:00
УВС АЙМГИЙН МАЛЧИН Н.ТЭГШЭЭ: ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР МОСКВАД ХОРИГДОЖ БАЙГАА ХҮҮТЭЙГЭЭ УУЛЗАХ ГЭЖ ОЧСОН Ч УТАСНЫ НААНА, ЦААНААС ЮУ Ч ЯРЬЖ ЧАДААГҮЙ
2026-09-23 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-09-23 07:00:00
Л.ЭНХ-АМГАЛАН: ГОВИЙН БОР ТОЛГОД ДУНДАА ХЭДЭН ЯНГИРАА УСЛААД ЗОГСОХ ШИГ ЖАРГАЛ АЛГА ДАА, ДҮҮ МИНЬ
2026-09-23 07:00:00
THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
2026-09-23 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-09-23 07:00:00
Х.ЧИЛААЖАВ: "Хурд"-ын "Аавдаа би хайртай" дуу амьд байдгийн шалтгаан нь би аавыгаа бодож шүлгийг нь бичсэнд байдаг болов уу
2026-09-23 07:00:00
Б.Шинэчимэг алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо
2026-09-23 06:52:11
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-23 06:00:00
ӨРНИЙ ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-23 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-23 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |