“Парис 2024” олимпын наадмыг Монгол Улсын баг тамирчид жүдо бөхийн ганц мөнгөн медалийн амжилтаар өндөрлүүлж байна. Монголын тамирчид энэ удаагийн Парисын олимпод маш сайн оролцсон. Манай шилдэг тамирчдад юу дутагдаж, медалийн оосроос атгаад хоосон хоцров. Тэдэнд ур чадвар, туршлага дутаагүй. Харин техник гүйцэтгэл, хурд, тэсрэлт, цагийн хуваарилалт, хамгаалалтын арга барил, техник, тактикийн барилдаан үнэхээр дутагдсан. Энэ нь 1950-1960-аад оны бэлтгэл, сургуулилалтын арга барилаасаа манай дасгалжуулагчид одоо хүртэл салаагүй байгаатай холбоотой.

Яг үнэндээ манай бөхчүүд байгалиас заяасан өөрсдийн ур чадвараар л барилдах шиг боллоо. Гадны орны олимп, дэлхийн аваргаас ямар ч медальгүй 20-23 насны залуу тамирчид барилдаад медаль хүртээд байна. Тэдэнд тэмцээний туршлага, энэ тэр ерөөсөө хэрэггүй харагдсан. Тэдний мэхний гүйцэтгэл, сэтгэл зүй, цагийн хуваарилалт, хамгаалалт, эцсийн мөч хүртэл тэмцэх чадвар гайхамшигтай байлаа. Үүнийг тэдэнд дасгалжуулагчид нь суулгаж өгдөг. Бөхийн спорт өндөр хөгжөөгүй Африк, Латин Америкийн ядуу, буурай орнуудын бөхчүүд хүртэл илт сайжирч олимпоос медаль хүртэж байх юм.
Бидэнд Япон, Хятад, Энэтхэгийн түвшинд чөлөөт бөхийн спортын сургалтаа хүргэх шаардлага, шинэчлэлт өөрчлөлт хэрэгтэй байна. Япончуудын судалгаа өндөр, тамирчдынх нь ур чадвар, сэтгэл зүй маш өндөр байх юм. Харин Хятад, Энэтхэгийн эмэгтэйчүүдийн бяр, хүч, ажиллах чадвар гойд сайн байна. Гэхдээ ахуй хангамж, бэлтгэл, сургуулилалт сайтай Хятадын жүдо, чөлөөт бөхийн эрэтэй тамирчид яагаад эмэгтэйчүүдийнхээ хэмжээнд хүрч барилдаггүй вэ. Эрчүүдэд нь байгалийн өгөгдөл тааруу байгаатай холбоотой байж магадгүй юм. Хятадууд ур чадвартай дасгалжуулагчдын хүчээр эрэгтэй бөхчүүдээ богино хугацаанд дэлхийд гаргаад ирнэ. Түрүүчээсээ олимп, ДАШТ-ий медалийн төлөө барилдаж, медаль хүртээд эхэлсэн байгаа.
Манай бөхчүүд 1970, 1980-иад оны үед Хятад, Энэтхэгийн бөхчүүдтэй таарч барилдвал баярладаг байсан тэр цаг үе өнөөдөр өөрчлөгдсөн байна. Хятад, Энэтхэгчүүд дэлхийн шилдэг дасгалжуулагчдыг урьж ажиллуулан тамирчдынхаа ур чадварыг сайжруулжээ. Монголын буудлага спортын Үндэсний шигшээ багийн сонгон шалгууралтаас хасагдсан МУГТ Д.Мөнхбаяр, Энэтхэгийн буудлага спортын түүхийг бичиж, олимпын медальтан төрүүлж байна. Гэтэл бид “Тамын тогооны үлгэр” шигээ хуучин бахь байдгаараа хэрэлдэж, маргалдаж, хэдэн тамирчин, дасгалжуулагч нараа ад шоо үзэн муулсан хэвээр. Тамирчдыг амжилт гаргахаар нь тэнгэрт тултал магтаад, алдаа, оноо гаргахаар нь адлаж, муулдаг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Одоо бураатанг хайх биш. Алдаагаа засах, бэлтгэл, сургуулилалтаа шинжлэх ухааны үндэслэлтэй хийх хэрэгтэй болов уу. Социалист нийгмийн үеийн ачаалал өндөртэй, тамирчдыг ядаргаанд ортол, ядарч сульдтал нь, сэргэлт авч чадахгүй болтол нь бэлтгэл хийлгэдэг хуучин арга барилаа өөрчлөх нь чухал байх.

Манай тамирчдад ур чадвар байна. Харин бэлтгэл, сургуулилалт, судалгаа дэлхийн түвшинөөс хоцрогдоод байгаа юм биш үү. Спортын мэргэжлийн багш, дасгалжуулагчдыг бэлтгэн гаргаж байгаа биеийн тамирын дээд сургуулиудын сургалт маш муу байна. Биеийн тамирын дээд сургуулиуд олон төрлийн хичээл, онолоор дасгалжуулагчдыг бэлддэг хуучин арга барилаасаа салаагүй байгаа. Спорт холбоод бодлогоор гадны спортын шинжлэх ухаан хөгжсөн улс орнуудад мэргэжлийн өндөр ур чадвартай дасгалжуулагчдыг бэлтгэн гаргах шаардлага бий. Төр засаг спортод анхаарал хандуулж, төсөв, хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүллээ гэдэг. Гэтэл спортын салбарын төсөв нэмэхээр БТСУХ, МҮОХ салбар, хэлтэсийн мэргэжилтэн, дарга нарынхаа орон тоог нэмэгдүүлчихдэг. Үндэсний шигшээ багт очих төсөв нь багасдаг.
Олимпын “Топ-4” спортын төрөл гээд жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагын спортыг анхаарал хандуулж, бусад төрлийн спортыг зөнд нь хаяж, орхигдуулсаар ирсэн. Монгол Улсад биеийн тамир спортын салбар хөгжөөд 100 жил боллоо гээд хөөрцөглөөд байх юм. Гэтэл зургаан спортын төрлийн тамирчдаа ч олимп, дэлхийн түвшин хүртэл бэлдэж чадахгүй хэвээр л байна. Сагсан бөмбөгийн 3х3-ыг төрөлд жаахан сэтгэл гарган анхаарсан бол олимпоос медаль хүртэх боломж харагдаж л байна. Манай багт удаа дараа 2-3 удаа хожигдож байсан Францын баг олимпоос медаль хүртэж л байх юм.
“Парис 2024” олимпод эрхээ авч оролцсон манай улсын жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, дугуй, байт харваа, марафон гүйлтийн тамирчид үнэхээр сайн байлаа. Тэд өөрсдийн боломж, нөөцийг бүрэн шавхан өрсөлдсөн. Одоо тэднийгээ буруутган, муулж, шүүмжлэх шаардлагагүй. Харин “Рио 2016”, “Токио 2020” олимпын наадмаас сургамж авч ажилдаа өөрчлөлт шинэчлэлт хийгээгүй БТСУХ, МҮОХ-д хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдрөөс дараагийн 2028 олимпын шинэ цикл эхэлж байгаа. Өнгөрсөн “Парис 2024” олимпын цикл шиг урсгалаараа явмааргүй байна.
| “ПАРИС 2024” ОЛИМПООС ГАНЦ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ, БУРУУТАН ХЭН БЭ |
|
НОМЫН БАЯРААР ЗААВАЛ АВАХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
2026-09-14 16:26:02
“Би Сэргийлэгч-2026” өртөөчилсөн сургалт хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна
2026-09-14 15:23:46
Эрдэнэбүрэнд байгуулах хиймэл нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэжээ
2026-09-14 15:08:43
Байгаль орчноо цэвэрлэх “World Cleanup Day” хөдөлгөөнд 10 мянга гаруй залуу нэгдэнэ
2026-09-14 14:09:09
НАТО ОХУ-ын усан доорх шилэн кабелийг хорлон сүйтгэх ажиллагааг зогсоолоо
2026-09-14 13:48:21
А.Намсаманд: Дарга нарын шаардсан зарим томилгоог хийхгүй байхаар хэлэх хэлэхгүй үгээр хэлж, сүрдүүлдэг
2026-09-14 13:47:09
Шахмал түлш борлуулах 446 цэг маргаашаас ажиллаж эхэлнэ
2026-09-14 13:19:22
Монголын шигшээ баг Самаркандад шатрын дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
2026-09-14 13:05:50
“НЭР ҮГҮЙ САЛХИ” ДУУ ОРЧООН ҮНДЭСТНИЙ НУТГААСАА ХАГАЦСАН ӨНЧРӨЛИЙН ТҮҮХЭЭС БҮТЖЭЭ
2026-09-14 12:43:32
Нийт нутгийн 50 гаруй хувьд бэлчээрийн ургамлын ургалт сайн байна
2026-09-14 12:37:49
Эрхүү хотын захиргаанаас гадаадын иргэдийг цэрэг дайчлагад зуучилсан этгээдийг 18 мянган ам.доллараар шагнахаа зарлалаа
2026-09-14 11:33:23
Яруу найрагч Б.Ууганбаяр хоёр дахь шүлгийн түүвэр "Давс хийгээд усны шүлгүүд" -ээ хэвлүүлжээ
2026-09-14 10:26:49
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
2026-09-14 09:24:08
УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУНЫ ЯДУУ ХОМ, ЭГЭЛ “ИМИЖ”-ИЙН ЦААДАХ ҮНЭН
2026-09-14 09:00:00
САЙД С.АМАРСАЙХАНЫ ТӨРИЙН ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛАНД ЭЗЭН СУУЖ, УУЛ УУРХАЙГААР ХӨЛЖСӨН БҮРЭН БАРИМТ
2026-09-14 08:00:00
ЭРЭЭНИЙ ЯГААНЫ ГУДАМЖ “НАМАЙГ АВААЧ” ГЭЖ ШАЛАХ МОНГОЛ ОХИДООР ДҮҮРЧЭЭ
2026-09-14 07:28:08
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2026-09-14 07:00:00
Дархад өв тээгч С.ХҮРЛЭЭ: 60 гарчихаад Соёлын тэргүүний ажилтан болно гэж зүүдлээ ч үгүй явсан даа
2026-09-14 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд мал баялаг төгөлдөр болно
2026-09-14 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-14 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна
2026-09-14 06:00:00
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЧИД БАЛБЫН ЛИГИЙН ТҮҮХЭН ДЭХ АНХНЫ АВАРГУУД БОЛЖЭЭ
2026-09-13 14:45:46
БНМАУ-ын Баатар Б.Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнууллаа
2026-09-13 14:20:12
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖЭЭ
2026-09-13 14:11:41
ОБЕГ, НҮБ-тай хамтран “Олон улсын хүмүүнлэгийн ажиллагааны зохицуулалт” сургагч багш бэлтгэжээ
2026-09-13 13:02:32
Г.ХАШБААТАРЫН "БОХИР ГОО ЗҮЙ" ЁГТЛОЛ & ЕГӨӨДЛИЙН ШҮЛГҮҮД НОМООС ОНЦЛОХ ШҮЛГҮҮД
2026-09-13 12:52:25
ШИНЭ НОМ: Зохиолч Г.Хашбаатар "ДАСАЛ ШУНАЛ" өгүүллэгүүд
2026-09-13 12:18:29
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |