Монгол Улсад төдийлөн сайн дэлгэрч амжаагүй цахим спортыг хөгжүүлэхийг зорьж, амжилттай ажиллаж яваа бүсгүй С.Хулантай ярилцлаа. Тэрбээр 30 сая төгрөгийн шагналын сантай оюутны цахим спортын лигийг амжилттай зохион байгуулаад буй билээ.
-Анх хэрхэн цахим спортод татагдаж, хэзээнээс энэ төрөлд сонирхолтой болсон бэ?
-Бага байхад манайх видео тоглоомын газар ажиллуулдаг байв. Ер нь багаасаа л sega, mega, playstation тоглож, видео тоглоомд сонирхолтой, дуртай байлаа. Ерөнхий боловсролын сургуульд байхдаа ангийнхаа хөвгүүдтэй нийлж, компьютер тоглоом тоглодог эршүүд охин байсан(инээв). Өнгөрсөн гуравдугаар сард анх stream хийж үзсэн. Түүний дараа Монгол Улс цахим спортын хөгжлөөрөө сул байгааг анзаарсан. Streamer-үүд нь ч, тоглогчид нь ч нэгэн хэвийн байх ёстой гэдэг бодлыг өөрчилж, илүү өөр түвшинд аваачиж, хөгжүүлэхийг хүссэн.
-Зохион байгуулж буй “Монголын цахим спортын оюутны лиг”-ийнхээ талаар ярихгүй юу. Яагаад оюутны лиг зохиох болов?
-Дэлхийн бүх улс мэргэжлийн, оюутны гэх мэт төрөл бүрийн лигтэй. Түүнийг спорт гэдэг утгаар улсаас нь дэмжиж, санхүүжүүлж байдаг. Гэтэл Монголд үгүй. Нэг удаагийн тэмцээн, эсвэл аль нэг газрын нэрэмжит сурталчилгааны арга хэмжээ болоод өнгөрдөг. Мөн энэ төрөлд сонирхолтой залуус чөлөөт цагаа өнгөрөөх, тоглох, тэднийг дэмжих газар байдаггүй. Монгол дахь цахим спортын газрууд нь ердөө л тоглоомын газрын дүр төрхтэй байна. Тиймээс цахим спортыг сууриас нь зөв тавих ёстой. Тэрхүү суурь нь оюутан залуучууд гэж үзэн тэднийг дэмжих, энэ спортыг хөгжүүлэх зорилгоор лиг эхлүүлээд байна. Энэ лигээс мэргэжлийн баг, тамирчид ч гарч болно шүү дээ. Одоогоор энэхүү лигээ амжилттай дуусгаад, дараа нь илүү өргөжүүлж, олон төрлийг нэмэхээр төлөвлөөд буй.

-Хүмүүс цахим спорт, видео тоглоомонд сөрөг хандлагатай байдаг. Энэ ажлыг хийхэд шүүмжлэл хэр зэрэг авч байна вэ?
-Видео тоглоом Монголд орж ирэхдээ л хэт ихээр донтож тоглох гэх мэт буруу, сөрөг хандлагатай орж ирсэн. Спортоор хичээллэж, дасгал хийхэд булчин ядарна. Уг ядралтаас үүдэн булчингийн ачаалал ихэсч дахин хийж чадахааргүй болдог. Харин оюуны спорт гэгдэх цахим тоглоомыг тоглоход тархи ачаалж, ядарсан ч булчин шиг зогсолтод орохгүй. Тархи хэзээ ч зогсохгүй учир цааш үргэжлүүлсээр байх юм. Улмаар хэтрүүлэн хэрэглэснээр унаж татдаг, хий юм хардаг болдог. Анх Монголд цахим тоглоом дэлгэрч байх үед хүүхэд, залуучуудад зааж зөвлөх хүн байгаагүй. Хэн ч хориглоогүй атлаа дараа нь хүүхэд маань ийм боллоо, ядраад уналаа гээд л асуудлууд ар араасаа гарч ирсэн. Нэг талаараа тухайн үед хүүхдээ анхаарч, зааж зөвлөөгүй, хориглоогүй эцэг, эхчүүдийн буруу. Улсаас нь ч төдийлөн анхаараагүй. Бусад оронд видео тоглоомыг хэтрүүлж хэрэглэхгүй байх талаас заавар зөвлөгөө өгч, эцэг, эх нар нь хүүхдүүдтэйгээ ярилцаж, багаас нь зөв дадал суулгадаг. Тийм ч учраас спорт болтол нь хөгжүүлж чадсан болов уу. Харин бидний зүгээс одоогийн зохион байгуулж буй лигээрээ дамжуулан тэрхүү сөрөг хандлагыг бага ч болов өөрчлөх зорилготой.
-Энэ спортын төрлийг сонирхож, тоглодог хүмүүсийн олонх нь эрэгтэй. Харин эмэгтэй хүний нүдээр энэ спорт ямар харагддаг вэ?
-Эрчүүд сайн, шилдэг гэдэг нь маргаангүй. Сонирхдог, тоглодог, stream хийдэг эмэгтэй олон байдаг ч эрэгтэйчүүдийн түвшин хүртэл тоглож чаддаггүй. Байгалиасаа эрэгтэй нь эмэгтэйгээсээ хүчтэй байдаг болохоор ч тэр юм болов уу энэ төрөлд хүртэл үргэлж мэдрэгдэж байдаг. Би энэ спортод маш их хайртай ч мэргэжлийн тамирчин болж чадахгүй. Харин энэхүү хайртай, дуртай спортынхоо нэг хэсэг болж үлдэхийн тулд үүнийг одоо байгаа түвшнээс нь өөр газарт хүргэж, хөгжүүлье гэж бодсон.
-“Мэргэжлийн тоглогч болж чадахгүй” гэлээ. Бууж өгсөн хэрэг үү?
-Ер нь хүний хамгийн идэвхтэй, хүчтэй байдаг үе 20 гаруй нас бололтой. Харин тэр үедээ би цахим спортын талаар тийм ч сайн мэдлэггүй, тоглоод л явж байсан. Одоо бол яаж ч хичээсэн мэргэжлийн тоглогч болж чадахгүй. Миний нас ч явж байна. Гарны хурд, хариу үйлдлээрээ яагаад ч залуустай өрсөлдөх боломжгүй. Бууж өгсөн гэхээсээ илүү “Энэ миний зам биш” гэж бодсон. Нөгөө талаасаа бол “Үүнийг хөгжүүлэх хүн байхгүй юм бол би хөгжүүлье” гэсэн шийдэлд хүрснээр өнөөг хүртэл бууж өгөөгүй.

-Цахим спортыг олимпын наадмын нэгэн төрөл болгох тухай энэ төрлийг сонирхогчид ярих дуртай. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Коронавирусийн улмаас хойшилсон энэ жилийн “Токио 2020” олимпод зориулан төв цэнгэлдэхийнх нь дэргэд цахим спортын цэнгэлдэх барьсан юм билээ. Тухайн цэнгэлдэхэд “League of the Legends” тоглоомоор үзүүлэн тоглолт хийхээр төлөвлөсөн байж. Тийм ч учраас цахим спорт тун удахгүй олимпын төрөлд нэгдэнэ хэмээн найдаж байна. Дэлхий дээрх цахим спортын тэмцээнүүдийн шагналын сан 350 сая ам.доллар хүрч байгаа энэ нөхцөлд спорт талаас нь хөгжүүлэхэд удахгүй орно. Азийн ихэнх оронд энэ төрлийг спорт хэмээн хүлээн зөвшөөрч, дэмжлэг үзүүлдэг. Тийм болохоор цахим спорт олимпын нэг төрөл болоход гайхаад байх зүйлгүй.
-Цахим спортын оюутны лигийг зохион байгуулж буй баг хамт, олныхоо талаар ярихгүй юу. Ямар төлөвлөгөөтэйгөөр хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Манай хамт олон одоогийн байдлаар 10 хүний бүрэлдэхүүнтэй. Бусад газрыг бодоход цөөн гишүүнтэй байж болох ч цаг тухайд нь хийх ёстой зүйлээ хийдэг учир ажлын ачаалал бага. Ирээдүйд олон улсын жишигт нийцсэн тэмцээн зохион байгуулж, Монгол бол бусад орны адил цахим спорт нь хөгжсөн орон хэмээн сурталчлах болно. Тэрхүү олон улсын тэмцээнийг ядахнаа ганц ч удаа болтугай Монголд зохион байгуулах арга хайж байгаа. Дэлхийд өрсөлдөхүйц цахим спортын баг бүрдүүлж, тэднийг дэмжих юм. Одоогийн энэхүү оюутны лигээ амжилттай өндөрлүүлээд ирэх зунаас илүү том тэмцээн зохион байгуулж, ямар нэгэн байгууллага, компани тухайн баг тамирчдыг цаашид ивээн тэтгэж, хөгжүүлэх боломжтой зүйл бүтээхийг хүсэж байна.
-“Монголын цахим спортын оюутны лиг”-ийн шагналын сан 30 сая төгрөг. Зөвхөн цахим спортдоо гэлтгүй Монголд зохион байгуулдаг бусад спортын тэмцээн дотроо ч өндөр шагналын сантай нь болж байна?
-Бусад улсын лигийн шагналын сан нь дунджаар 40 сая ам.доллар байдаг. Түүнтэй харьцуулахад бага. Харин бид оюутан, залуусын идэвхийг нэмж, ямар нэгэн ашиг орлого бодолгүйгээр ажиллаж байна. Мөнгөн дүнгээсээ илүү залуучууд идэвхтэй оролцдог байгаасай гэж хүссэн. Ивээн тэтгэгч компаниуд гарч ирснээр тэрхүү хүслээ биелүүлэх боломжтой болсон. Багуудаас бага мөнгөн дүнтэй хураамж авсан. Ашиг орлогын төлөө байсан бол хураамжаа их авч, түүгээрээ шагналын сангаа босгож болох л байсан. Дэлхийтэй хөл нийлүүлж, дутахгүй байя гэсэндээ шагналын сангаа өндөр байхаар тогтсон.
-Дэлхийтэй хөл нийлүүлье гэхэд юу хамгийн хэцүү байна вэ. Манайд тоног төхөөрөмж, техник хангалттай сайн байж чаддаг уу?
-Өндөр үзүүлэлттэй компьютер авч ашигласан ч, интернэтийн хурд хангалтгүй. Манай улсад интернэт маш өндөр төлбөртэй. Бид хамгийн өндөр үнэтэй интернэт ашиглаж байгаа ч гацах, тасалдах асуудал элбэг. Гаднын орны тэмцээнүүдийг улсдаа зохион байгуулъя гэхэд “Танайх тухайн тоглоомны албан ёсны сервергүй” гэдэг хариу өгдөг. Манайд албан ёсны сервер байдаггүй. Тоглогчдын хувьд сервергүйгээс үүдсэн интернэтийн хурдны асуудал их байдаг учир амжилтад нь нөлөөлдөг. Серверийн асуудал маань шийдэгдвэл энэ спортыг илүү хөгжүүлэх гарц бий гэж найдаж байна.

-Таны цаашдын зорилго, зорилт юу вэ?
-Нэн тэргүүнд оюутны лигээ амжилттай дуусгах. Дараа нь зуны лиг хүлээж буй. Өмнө нь “Dota 2” тоглоомын баг бүрэлдэхүүнтэй байсан. Дахин багаа байгуулна. Цахим спортын лигтээ олон тоглоомын төрөл нэмж, гар утасны тоглоом ч нэмэх санаа бий. Саяхан болж өнгөрсөн “Монголын цахим спортын оюутны лиг”-ийн нээлт дээр “Би цахим спорттой гэрлэсэн”-ээ хэлсэн. Тийм ч учраас үлдсэн амьдралаа энэ спортод зориулах болно.
-Цахим спорт сонирхдог, тоглодог, stream хийдэг, хийхээр төлөвлөж буй залууст хандаж юу анхааруулж хэлэх вэ?
-Энэ спортоор тоглож, шууд дамжуулдаг stream-ийн тал дээр би сөрөг хандлагатай байдаг. Монголын streamer-үүд хэдий энэ төрлийг маш сайнаар сурталчлан таниулж буй боловч бусдадаа stream хийнэ гэдгийг хэтэрхий амархан харагдуулдаг. Тоглож байхад нь хүмүүс данс руу мөнгө шилжүүлэн, түүгээр нь амьдраад байж болох юм шиг харагдуулаад байдагт нь би дургүй. Тэр бүхэн тийм ч амархан биш шүү дээ. Жишээлбэл, stream хийхийн тулд хүчин чадал сайтай, маш өндөр үнэтэй тоног төхөөрөмж, компьютер хэрэгтэй. Өндөр хурдны интернэт, түүний төлбөр. Компьютерын хүчин чадал сайн байх тусам цахилгааны төлбөр өндөр гарна. Хооллож, ундлах гэх мэт маш олон зардал, чирэгдэл байдаг. Энэ зүйлийг таниагүй залууст stream хийдэг хүмүүс буруугаар үлгэрлэж, харуулахаа болих хэрэгтэй. Гэнэт л ямар нэгэн ивээн тэтгэгч гарч ирээд дэмжиж туслаад, амьдрахад нь хэрэгтэй зүйлсээр нь хангаад байхгүй. “Stream хийгээд амьдарч чадна” гэж бодож байгаа хүүхэд, залуучууд олон болсон. Би тэдний нэг нь байсны хувьд streamer-үүдийг түүнийгээ болиосой гэж боддог. Харин тоглож эхэлж байгаа хүүхэд, залуучуудад хандаж хэлэхэд хүнд авьяас гэж зүйл бий. Авьяасгүй ч хөдөлмөрөөрөө амжилтад хүрнэ гэж төсөөлдөг ч хүрсэн нь маш цөөн. Зөвхөн тоглоомдоо хайртай байгаад түүгээрээ амьдарна гэж бодож байгаа бол буруу. Эхлээд өөрийгөө таних ёстой. Хэрэв өөрийгөө таньж, авьяастай гэдгээ мэдэрсэн бол зогсох хэрэг үгүй. Үргэлж өөрийгөө хөгжүүлж, сонирхол руугаа тэмүүлэх хэрэгтэй. Харин миний зүгээс тэдгээр залуусыг дэмжиж, цаашид өсөн дэвших боломжтой замыг нь бүтээж өгөх болно.
-Ярилцсанд баярлалаа.

| С.Хулан: Би цахим спорттой “гэрлэсэн” |
|
ГОЁХОН НАЙЗ
2026-07-07 12:00:00
Э.Ариунболд гавьяат тамирчин цол хүртэхээр боллоо
2026-07-07 11:25:59
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 120 УДААГИЙН ДУУДЛАГААР 19 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЛАА
2026-07-07 11:11:24
Лана Дел Рэй гэж хэн бэ
2026-07-07 11:00:00
3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
2026-07-07 10:12:40
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15535 болжээ
2026-07-07 10:00:20
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
2026-07-07 09:54:50
“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2026-07-07 09:50:00
Элчин сайд Дансрангийн Булган итгамжлэх жуух бичгээ өргөн барив
2026-07-07 08:12:11
Буриад зоны “Алтаргана-2026” олон улсын наадам өндөрлөв
2026-07-07 07:52:16
2026-07-07 07:10:00
Э.Цэндбаатар, Б.Бейсен нар ОУТМХ-ны дэд ерөнхийлөгч болжээ
2026-07-07 07:00:00
М.БАДАРЧИЙН БАРИЛДАХ ЭРХ СЭРГЭЭГҮЙ, ХАРИН Н.ӨСӨХБАЯРЫН ЦОЛЫГ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ ХАСАХГҮЙ
2026-07-07 07:00:00
НЭР ДЭЭРЭЭ НЭГ Ч БИЗНЕСГҮЙ АТЛАА ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭР ГАНГАРДАГ ГАНЦ ТҮШЭЭ
2026-07-07 07:00:00
10 НАСТАЙ DJ Б.АМАРМЭНД: ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН DJ БОЛМООР БАЙНА
2026-07-07 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-07 07:00:00
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2026-07-07 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
2026-07-07 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-07-07 06:00:00
Ази тивийн аваргаас “U15”, “U20” насныхан 11 медаль авлаа
2026-07-06 16:21:40
2026-07-06 14:39:20
Д.Нарантулга “U20”-ийн Ази тивийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-07-06 14:33:11
ЭРЧИМ ХҮЧНИЙ УХААЛАГ СҮЛЖЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
2026-07-06 14:00:00
Жүдогийн Д.Балжинням багш “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ
2026-07-06 13:57:55
“Хасын хүлэгүүд”-ийн О.Сэргэлэн “Монгол Улсын гавьяат тамирчин” боллоо
2026-07-06 12:57:20
Олимпын “Өвөө” Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
2026-07-06 12:28:09
Б.Пүрэвдагва: Бид хотоо хүнд суртал, давхардсан бүтцээс чөлөөлнө
2026-07-06 11:19:14
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмаар 150 сайн дурын ажилтан ажиллана
2026-07-06 10:50:14
1024 бөхийн барилдааны бүртгэл эхэллээ
2026-07-06 10:27:40
2026-07-06 10:14:51
"Наадмын тасалбар зарна" гэх хуурамч зар байршуулан иргэдийг залилж байна
2026-07-06 09:32:28
Хуурамч линк дээр дарж 3,820,000 төгрөгийг данснаасаа алджээ
2026-07-06 09:22:45
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-07-06 07:00:00
Ц.АНАНД: ШАТРЫН РАПИД ТӨРӨЛД НАСАНД ХҮРЭГЧИДТЭЙ ӨРСӨЛДӨӨД НЭГ Ч ХОЖИГДОЛГҮЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2026-07-06 07:00:00
САЙД Ц.ИДЭРБАТЫН ТӨГССӨН СУРГУУЛИЙН БҮРТГЭЛ АЛГА БОЛСОН Ч ТЭРБУМТАН БОЛСОН НЬ
2026-07-06 07:00:00
Х.БАТТУЛГЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Д.ЖАРГАЛСАЙХАНЫ АХ, ДҮҮС ТЕНДЕРИЙН МАГНАТ
2026-07-06 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-07-06 07:00:00
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ С.ДАШДООРОВЫН ОХИН Д.МАРАЛГОО: Аав минь сайхан сэтгэлтэй, хүнийг хайрлаж чаддаг хүн байсан
2026-07-06 07:00:00
ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгт нэрвэгдэж, араншин нь зэрлэгшиж байна
2026-07-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |