-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэзээнээс пүүз, кет дээр зураг зурж, чимэглэх болсон бэ?
-Багаасаа зурах сонирхолтой байсан. Хамгийн анх найзаасаа “Sneaker art”-ын талаар сонсож, мэдсэн. Дараа нь цахим хуудаснаас өмнө нь огт харж байгаагүй зураг, загвартай пүүз харсан юм. “Air force” загварын пүүз хэрнээ өмнө нь огт харж байгаагүй зурагтай байсан. Судлаад үзтэл кастом арт буюу пүүз, кет дээр нь зурж, загварчилсан пүүз болж таарсан. Анх тэгж л сонирхож эхэлсэн дээ. Тухайн үед сонирхолдоо хөтлөгдөөд Монгол Улсад кастом арт хийдэг залуутай холбогдож асуусан ч таатай хүлээж аваагүй. Тиймээс цахим сүлжээнээс хэрхэн хийдэг талаар нь өөрөө судалж, хийж эхэлсэн.
-Кастом хийж сурахын тулд хэр хугацаа зарцуулсан бэ. Монгол Улсад зориулалтын будаг нь байдаг уу?
-Хамгийн сайн бөгөөд цор ганц багш минь “Youtube” байсан. Будгийн хувьд арьсан эдлэл дээр буддаг зориулалтын будаг байдаг, саяхнаас Монгол Улсад зарагдаж эхэлсэн. Өмнө нь бол гадаадаас захиалж авдаг байлаа. Анх Монголд хайгаад олохгүй “epuuz” дэлгүүр дээр очиж бийр болон бүх хэрэгсэлтэй нь захиалж, авчруулсан. Харагдаж байгаа шигээ зүгээр будгаар будаад хатаагаад болчихдог амар эд биш. Будах, зурах материалын хатуу, зөөлнөөс шалтгаалж нэмэлт бодис хольдог. Зургаа бүрэн дуусгасныхаа дараа бэхжүүлнэ гээд ажилтай шүү.

-Анхны кастом артынхаа талаар ярихгүй юу. Ямар загвартай хийж байсан бэ?
-Анх сонирхолдоо хөтлөгдөөд зориулалтынх нь будгаар бус, тодруулагчаар өөрт байсан пүүзэн дээрээ төрөл бүрийн дүрс, хээ зурсан.Харин зориулалтын будгийг аваад энгийн хар кет дээр Акацүкигийн логог зурж, “Akatsuki vans” нэртэй загвар гаргаж байлаа.
-Бэлэн болсон кастом артаа харах ямар байдаг вэ?
-Сонирхолтой шүү, өмнөх загвараас нь өөрчилсөн байгаагаа харах. Зургаа зурж байх явцад нэг л онцгүй, бүтэлгүйтээд байгаа юм шиг санагдана. Бараг алдчихлаа даа гэж бодно. Гэхдээ зургаа дуусгаад бэлэн болсон байгааг нь харахад хүссэн загвараа гаргаж чадсан байдаг. Эхлүүлсэн бол төгсгөлийг нь заавал үзэх хэрэгтэй.
-Хүнээс захиалга авч кастом арт хийдэг үү. Хэдэн төгрөгөөр борлуулдаг вэ?
-Кастом хийсэн пүүзийг яг сонирхсон хүн л худалдаж авдаг. Нэг загвар ганцхан гардаг учраас нэг талаараа онцгой, үнэ цэнтэй. Кастом арт бол урлаг шүү дээ. Энэ соёлын талаарх монголчуудын мэдлэг гүехэн. Хүний өмссөн пүүзэн дээр зурж өгөхөөсөө илүү шинэ пүүзэн дээр кастом арт хийгээд худалдахыг илүүд үздэг. Захиалга аваад хийхээр захиалагчийн сонирхолд тааруулж хийж чадах эсэхдээ эргэлзддэг учраас татгалздаг. Бэлэн кастомын үнэ 100 мянган төгрөгөөс эхэлдэг.

-Ямар төрлийн материал зурахад тохиромжтой байдаг вэ. Нэг кастом хийж дуусгахад хэр хугацаа шаардлагатай вэ?
-Хатуу материал дээр будахад зориулалтынх нь шингэнийг хольсон ч гэсэн хуулрах эрсдэлтэй. Бусдаар ямар ч материалтай пүүз, кет дээр зурж болно. Ямар төрлийн кастом хийхээс шалтгаалж зарцуулах хугацаа нь өөр. Ер нь нэг өдрийн дотор бэлэн болдог. Гэхдээ будаг нь хатсан даруй өмсөх нь тохиромжгүй. Би захиалагч нартаа гутлаа авснаасаа хойш гурав хоногийн дараа өмсөхийг зөвлөдөг. Хэдий будаг хатсан ч бэхжих хугацаа хэрэгтэй шүү дээ.
-Таны урласан зурагтай пүүзийг өмссөн хүнтэй таарч байсан уу?
-Цөөн тоогоор хийдэг учраас таараад байдаггүй. Мөн ихэнх нь гадаад улсаас захиалдаг. Тиймээс ёстой таарч байгаагүй юм байна. Гэхдээ найзуудын минь авсан пүүзний зураг нь арилахгүй, өнгөө алдахгүй байгааг хараад баярладаг.
-Та пүүз хэр сонирхдог вэ. Өөрийнхөө пүүзэнд кастом уу хийж байсан уу?
-Би пүүз өмсөхөөс илүү кастом хийж, шинээр загварчлах дуртай. Зураг зурж, бэлэн болгосон цор ганц загварын пүүзээ харах сайхан байдаг даа.
-Хамгийн дурсамжтай кастомоосоо хуваалцахгүй юу?
-“NERF” гээд ногоон, хар өнгийг уусгаж хийсэн кастом бий. Хийж байх үед төсөөлсөн шиг болохгүй, бүтэлгүйтчихлээ л гэж бодсон. Өнгөний уусгалтыг “Airbrush” гэж төхөөрөмжөөр хийх ёстой юм. Надад байхгүй болохоор хөвөн ашиглаж будсан. Тэр миний хамгийн дурсамжтай, хайртай кастом.

-Та яагаад хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн мэргэжил эзэмшсэн бэ?
-Багаасаа зурах дуртай байсан. Зурсан зургаа бүрэн дууссаных нь дараа харах хамгийн сайхан. Ер нь хийж байгаа бүх зүйлээ эцсийн байдлаар, бэлэн болсон байхыг нь харах дуртай. Зурах дуртай учраас архитектурч болно гэж боддог байлаа. Гэхдээ сургуулиа төгсөх үедээ бодлоо өөрчилж, хэрэглээний шинжлэх ухаанаар сурсан. Төгссөнийхөө дараа код бичих тийм дуртай биш гэдгээ мэдсэн. Тиймээс өөрийгөө хөгжүүлж, вебийн дизайнер болох талаар бодож байгаа. Хүний нүдэнд харагдах сайт, системийн загвар гаргана гэсэн үг л дээ.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Би их олон зүйл сонирхож, туршиж, түүнээсээ аз жаргал мэдэрдэг. Энэ урлагийг хүмүүст илүү таниулж ойлгуулахыг хичээнэ. Ажлаас болоод кастомын ажлаа хэсэг завсарласан. Кастомуудаа гэртээ хийдэг байсан. Одоо илүү өргөжүүлж студитэй болох төлөвлөгөө бий. Студийнхээ нэг буланг өөрийнхөө хийсэн кастомуудаар дүүргэнэ дээ.

| Ч.ЭНЭРЭЛ: ЦОР ГАНЦ ГУТАЛ УРЛАДГААРАА КАСТОМ ҮНЭ ЦЭНТЭЙ |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |