Гэмгүй хүн гэж байдаг уу, байхгүй. Бид бүгд амьдралынхаа туршид, амь тавих хүртлээ гэмээ үүрч амьдардаг.
Эгч, дүү хоёр хөгшний амийг хөнөөж, сүхээр толгойг нь тастах, хуулийн нэрийг барьж, хэн нэгэнд цаазын ял оноож бахаа хангах, 18 нас ч хүрээгүй охиныхоо гэрийнхнээ тэжээх гэж биеэ үнэлж, олж ирсэн мөнгөөр нь архи авч уух аав, шүүгч болж амьдрах нь бүгд гэм. Гэм гэхээсээ илүү гэмт хэрэг.

Аллага болсноос хойш 150 жилийн дараа болсон онлайн шүүх хурал.
“Орфей” театрынхан нэгэн зууны зартай гэмт хэрэг, Родион Романович Раскольниковын үйлдсэн хүн амины онц ноцтой гэмт хэргийг шүүхээр тайзаа засжээ. Шүүгч Мармеладовыг шүүх танхимд орж ирэхтэй зэрэгцэн гэрчээр оролцохоор ирсэн 100 гаруй гэрч/үзэгч/ нэгэн зэрэг босож, эхлэхээсээ ч өмнө тодорхой байсан Раскольниковыг “алах ёстой” шүүх хурал эхэлсэн юм.
Шүүгчийн алх тасхийх дуу гарснаар “Раскольников алуурчин уу, ардын баатар уу”, “Хүн эхээс төрсөн шигээ ариун нүгэлгүй үлдэх үү”, “Гэм нүгэлтэн ч гэсэн хайрлагдах эрхгүй гэж үү” гэх зэрэг “онц ноцтой” асуулт цуварч, дүрүүдийн монолог хөвөрнө. Театрт цугласан гэрчүүд дүрүүдийн монологоос гэмийг харах ёстой байсан ч, тайзан дээр нэг ч гэмтэй хүн байсангүй. Өөрийн дотоод “гэм”-ийг бус, өөр нэгний гэмийг хайж, ГЭМТЭН нэртэй нэг рүүгээ үзэн ядах, эгдүүцэх , зэвүүцэх, хорсолтой гэгч нь харж, шүүлцэх аж. ГЭМТ нэр зүүгээгүй л бол өөрийгөө “гэмгүй” гэж бодсон дүрүүд гэмтнээ ч “чимж”, тайзаа ч амилуулж байв.

Хэргэмт түшмэл асан, архичин эцэг Мармеладовын эцсийн өчил, “хагарсан” баян Свидригайлов, Лужин хоёрын “үнэн”-тэй тулгарсан нь цагаатгал биш, аврал ч биш. Харин ч гэм нүглээсээ зугтсан хэрэг.
Галзуу ээж, дүү нараа тэжээж, архичин аавдаа архины мөнгө олохоор биеэ үнэлэх Соня шашин, бурхны үзэлдээ “сохорсон” нь нүгэл. Өөрийн болоод, өөр хэн нэгний төлөөх хүсэлдээ автаж, Раскольниковыг өмөөрч, “шүтсэн” бүхэн цагаатгалаа бус, нүглээ олсон.
Оросын зохиолч Ф.М. Достоевский “Хүнийг гэм нүгэлтэй нь хайрла” гэж байсан нь бий.
Харин өөрийн гэмийг үл хайх, өөрийн гэмээ ч ойлгож, хүлээн зөвшөөрөөгүй “Гэм зэм”-ийнхэн хайрлагдах эрхтэй юү.

“Орфей” театрын тайзанд 18 дахь удаагаа тоглосон “Гэм зэм” постпрамын жүжгийн сүүлчийн үзвэрийн эхлэл рүү дахин очъё. “Гэм зэм”-ийн сүүлчийн тоглолт эхлэхээс өмнөхөн РЦНК-ийн ерөнхий захирал Амгалан Ренчинович Базархандаев “Монголчууд Монгол театрт хайртай” гэж хэлсэн юм.
Хэдэн арваны турш “Театрын бүтээл болгох боломжгүй” хэмээн яригдаж ирсэн “Гэм зэм”-ийг монголчууд театрын тайзнаа амилуулж чаджээ. Раскольниковын сэтгэл зүйн шаналанг тулгаж, “Гэм зэм”-ийн адармаатай зохиолыг үзэгчдэд хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой хэлбэрээр найруулан хүргэжээ. Үзэгчдэд “өвөрмөц”-өөрөө таашаагдсан тайз засал, дуу, хөгжмийн найруулгыг ч тэр монгол хүмүүс хийсэн. “Гэм зэм”-ийнхэн “Гэм зэм”-ийг Монгол жүжиг болгосон гэхэд ч хилсдэхгүй.

"Орфей" театрынхан үзэгчдээ шүүх хуралд гэрчээр оролцох урилга тарааж, "Петербургийн мэдээ" сонины тусгай дугаарыг хэвлэснийг нь онцлоё. "Гэм зэм" жүжгийн сүүлчийн үзвэрт орохоор шатаар өгсөж явахдаа өнөө тараасан "Петербургийн мэдээ" сонин нүүрэн дээр улаан балаар "АЛУУРЧИН" гэж бичээд шалан дээр хаясан байсан юм. Монгол найруулагч, зохиолч, багийн хамтарсан "Гэм зэм" постдрамын жүжиг үзэгчдийнхээ сэтгэл зүйн тийн нөлөөлсөн аж.
Мөн нэг талаараа “Гэм зэм”-ийн жүжгийн багийнхан Достоевскийг төлөөлж дугарсан бус, нэрийг нь “зээлдэж”, Достоевскийг өөрийг нь “шүүхээр” тайзаа засжээ.

“Бид “Гэм зэм” жүжгээр үзэгчдээ шүүгээгүй. Хоосон зааланд ч тоглож болно. Харин бид Достоевскийг шүүсэн.
Шүүх бол хүн төрөлхтөн өөрсдийгөө тамлах гэж бүтээсэн хамгийн гоё театрчилсан жүжиг. Хүний харилцаанд шүүх шиг театрчилсан юм гэж үгүй. Тийм ч учраас шүүхээр ямар ч зохиолыг шүүж болно.
Яг үнэндээ би Достоевскийд эрхэлсэн. Байхгүй зүйлээс байлгаж, бий болгох хэцүү. Харин байхгүй зүйлээс шинийг татаж гаргах амархан. Гол асуудал нь, байгаа зүйлийг дордуулчихгүйхэн шиг татаж гаргасандаа л байгаа юм.
Бэлтгэл сайн байсан учир “Гэм зэм” эхний тоглолтоосоо л сайн байсан. Би анхны тоглолтоос л сэтгэл хангалуун эхэлж, долоо дахь тоглолт сэтгэлээ хангаж, сүүлчийн тоглолтод бүр илүү баярлалаа.
Бид үзэгчдээ басамжилдгаа болих хэрэгтэй. Үзэгчдээ найрын дугараа шиг юм хийнэ гэвэл тэрийгээ чуулгадаа л хийх хэрэгтэй. Харин театрт бол үгүй” хэмээсэн юм.

“Гэм зэм” романыг жүжиг болгохдоо Достоевскийн гол санааг тайзаар бүрэн илэрхийлэх нь маш их зүйл бодогдуулж байв. Тэр их хэцүү байсан.
Хүн өөртөө цаг үргэлж шүүлт хийж, өөрийгөө жинхэнэ хэн бэ гэдгийг таньж, амьдрах ёстой. Өөртөө шүүлт хийж чадаагүй үедээ хяналтдаа алддаг. Достоевскийн зохиол дахь бүх дүр шүүлтээр орсон. Тэр бүх дүр өнөөгийн Монголын цаг үеийг санагдуулж байсан.
Би “Гэм зэм” жүжгээр өөрийгөө шүүсэн. Зөвхөн би бус, “Гэм зэм” жүжгийн багийн 100 гаруй гишүүн бүгдээрээ шүүлтээр орсон. Бид бүгд цоо шинэ мэргэжлийн хэмжээний урлагийг төрүүлэх гэж олон сар зүтгэлээ. Сүүлчийнхээ тоглолтыг дуусгаж, бид бүгд шүүлтийнхээ ард гарлаа. Шүүлтийнхээ ард ОНЦ авлаа гэж би бодож байна. Бид ялсан” гэв.











| ГЭМЭЭ ҮҮРЭГСЭД |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |