МАН боловсон хүчингүй болчихсон юм шиг л аашилж байна. Гадаад харилцаа, дипломат албанд тэнцэх шижигнэсэн залуучуудад ажил олдохгүй үйлээ үзэж, эх орноосоо дайжиж байхад МАН-ын хэдэн хууччуул энд, тэндэхийн элчингийн зөвлөхийн суудалд суучихаад бааварлаж байна. Эсвэл “Унаач хүүхдүүдийг өвөл уралдуулахгүй, эрсдэлтэй” гэж дуугарсан мэргэжлийн боловсон хүчнээ халж хаяад, хүний эрхийн мэдрэмжгүй, хуучин гишүүн нь хүүхдийн байгууллагын хаалгыг цөм өшиглөөд ороод ирж байна. Монголчууд МАН-д өртэй, МАН хууччуулдаа өртэй юм шиг л өдөр, хоногууд өнгөрсөн сонгуулиас хойш үргэлжиллээ. Одоо ч болоогүй байна, томилгоо ч дуусаагүй байна.
Тэгвэл МАН хууччуулдаа албан тушаал бэлэглэж амыг нь таглахын цаад учир Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байж болзошгүй гэнэ. Хаяанд ирчихсэн байгаа Ерөнхийлөгчийн сонгуулиас айхдаа МАН-ын удирдлагууд гомдогсодоо эрхлүүлж, дэргэдээ аваад, амыг нь таглаж байгаа бололтой. Тэгээд бүүр болоогүй залуучуудаа буланд шахаад, шархлуулж байгаа сурагтай. Үнэндээ, Д.Сарангэрэлээс илүү Элчин сайдад зөвөлчих эрдэмтэй залуус, мэдлэгтэй боловсон хүчин Монголд байгаа шүү дээ. МАН-д байхгүй байж мэдэх юм.
Одоогийн Ерөнхийлөгчийн аппарат ажиллаж байсан гишүүн асангууд буйдангийн хамгийн зөөлөнд нь суугаад, ар гэр, хүүхдүүдтэйгээ төрийн мөнгөөр өндөр хөгжилтэй оронд хөлөө жийхээр болсны учир нь мөн л Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой аж. Ерөөсөө л Ерөнхийлөгчийн сонгуульд МАН бэлдэж, залуучууддаа биш, хууччуулдаа найр тавьж эхэллээ. Нэг үгээр бол өрөө төлж, амыг нь хамхиж эхэллээ гэсэн үг. МАН-ынхан хууччуулынхаа хөрөнгөөр өчнөөн жаалсан, одоо горыг нь монголчууд эдэлж байна.
Саяхан ордын хонгилд МАН-ын хууччуул хэлхэлдэж, А.Ариунзаяа гишүүн сайд асан Д.Оюунхоролтой шивнэлдэж, гишүүн асан Б.Саранчимэг хурдаараа давхиж, Г.Мөнхцэцэг дөрвөн давхрын зүүн жигүүрт баруун солгойгүй давхиж яваа харагдсан. Үүний даруухан доор томилгоонууд эцэслэгдлээ. Тэд үнэндээ бялуугаа хувааж, албан тушаалдаа жинхлэгдэж байжээ. Өнгөрсөн сонгуулиар МАН-ын 30 гишүүн улс төрөөс “арчигдаж”, түүх болж үлдсэн. Улс төрөөс “явсан” МАН-ын 30 гишүүний зургаа нь гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан тул тойрог авч чадаагүй. Тодруулбал, Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэргээр ачигдаж, Т.Аюурсайхан нүүрсний хулгайн хэргээр ял эдэлж, Ж.Мөнхбат АТГ-т шалгагдаж байхдаа БНСУ руу зугтааж, Б.Энх-Амгалан албан тушаалын хэргээр хоёр жилийн ял сонсож, Ж.Сүхбаатар ногоон автобусны хэргээр он дамжин шалгагдсан байдаг. Мөн Г.Амартүвшин гишүүн асан Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдаж байсан тул тойроггүй үлдсэн байдаг.
УИХ-ын гиишүүн асан Б.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Х.Болорчулуун, Н.Энхболд, Б.Саранчимэг нар тойроггүй үлдэж, намдаа хаягдсан. Сонгуулийн өмнө дээрх нэр дурдсан гишүүдийг аргалах гэж МАН-ынхан үйлээ үзсэн. Гэхдээ л үүнийхээ шанг эдгээр өдрүүдэд төлж байна.
-Д.Сарангэрэл- Монгол Улсаас Болгар Улсад суух Элчин сайдын зөвлөх
-Ц.Мөнхцэцэг- Монгол Улсаас Герман Улсад суух Элчин сайдын зөвлөх
-Б.Жаргалмаа- БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга
-Б.Энхболд- БНХАУ-д суух Элчин сайд
-Г.Амартүвшин- “Эрчист Монгол” ТӨХХК-ийн захирал
-Д.Тогтохсүрэн- “Монголросцветмет” ТӨҮГ-ийн захирал
-Б.Саранчимэг- “Хөшигийн хөндийн чөлөөт бүс”-ийн захирагч
-Б.Баярсайхан- Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга
Г.Занданшатар- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
Г.Ганболд- Ерөнхийлөгчийн зөвлөх
-Ц.Анандбазар-Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч
-М.Оюунчимэг- “Монголросцветмет” ТӨҮГ-ын бүтээмж хариуцсан менежер зэрэг албан тушаалд томилогдоод байна.
Тэгвэл УИХ-ын гишүүний суудлаасаа бууж, тойрог ч үгүй үлдсэн Г.Мөнхцэцэг Элчин сайдын зөвлөхийн суудал эрж, сонгуульд нэр дэвшихээр албан тушаалаа өгсөн сайд асан Д.Оюунхорол албан тушаал хайж явна. Тун удахгүй томилогдох тохироотой биз ээ.
| МАН ХУУЧЧУУЛДАА АЛБАН ТУШААЛ БЭЛЭГЛЭЖ АМЫГ НЬ ТАГЛАХЫН ЦААД УЧИР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ УУ |
|
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |