Орон нутгийн сонгууль болоход дөрөв хоног үлдлээ. Төрд төлөөлөгч болж, түмний өмнөөс шийдвэр гаргах, бодлого тодорхойлох төлөөлөгчдийг сонгох хариуцлагатай үе хаяанд ирсэн гэсэн үг. Харин өнгөрсөн дөрвөн жилд орон нутагт төлөөлөгчөөр ажилласан ИТХ-ын төлөөлөгч нар дүнгээ тавиулах үе ирээд байна. Эргэлт.мн мэдээллийн сайт “Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн ажилласан, ашиг сонирхлын ямар зөрчилтэй байсан талаарх баримтыг цувралаар хүргэж эхэлсэн. Тэгвэл энэ удаа Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хуудуутай, хууль бус баримтыг хүргэе.
Өнгөрсөн өвөл нүүрсний хулгайн асуудал сөхөгдөхөд, Өмнөговийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид тэр чигтэй нүүрсний бизнесээр хөлжиж, төрийн тендерийг түүдэг, тэрбумнууд болтлоо баяжсан түүх нь сөхөгдөж байлаа. Гэвч Монголын баялагт эзэн суусан Өмнөговийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь хуулийн хариуцлагаас мултарч, хуудуутай баримтуудаа мартагнуулсан. Гэтэл улсын баялаг, уул уурхайн гол орлогоос хагартлаа баяжсан тэд дахин төрийн суудалд санаархаж, төлөөлөгч болохоор улайрч эхэлжээ.
Түүний нэг нь Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Даяндоржийн Баттүвшин. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул гэгдэх тэрбээр БНХАУ-ын Баяннуур хотын Монгол үндэсний сургуульд суралцсан. Улмаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өвөр монголын их сургуульд мэргэжил дээшлүүлсэн гэх намтартай. Сургуулиа төгсмөгц “Энержи Интернэшнл” ХХК-д орчуулагч, туслахаар ажиллаж, удалгүй “Их говийн эрчим хурд” гэх компанийн захирлаар ажиллаж эхэлсэн байдаг. Улмаар “Ханбогд индастри” гэх аюулгүй ажиллагааны багаж хэрэгсэл, оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгуулж, захирлаар нь ажилласан. Түүнийг Өмнөговьд “ноёрхлоо” тогтоосон гэх УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийн ойрын хүн гэдэг. Угтаа бол Өмнөговийн ИТХ-д Д.Бат-Эрдэнийн эрх ашгийг хамгаалагч төлөөлөгчдийн нэг, халаас нэгтэй хамтрагчдынх нь нэг гэх нь бий. Нүүрсний “хулгайн” гол “тоглогч” гэгдэж байсан Д.Бат-Эрдэнийг өмнөх парламентад гишүүнээр суух хугацаанд нь Д.Баттүвшин бие төлөөлөгчөөр нь ажиллаж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэх давхар албыг хашиж байлаа. Түүнчлэн Даяндоржийн Баттүвшингийн үүсгэн байгуулсан “Ханбогд индастри” ХХК нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй Өмнөговийн ИТХ-ын төлөөлөгч нарын үүсгэн байгуулсан “Өмнөговийн бүтээн байгуулалтын корпораци”-ийг хамтран эзэмшдэг. Харин Өмнөговийн ИТХ-ын төлөөлөгчдийн ашиг сонирхол нэгдсэн “Өмнөговийн бүтээн байгуулалтын корпораци” компани нь “Таван толгой” ХК-ийн дэргэд Нүүрс угаах үйлдвэр байгуулж, хувь хүртдэг гэх баримтыг бид өмнө нь дэлгэж байлаа. Түүнчлэн Д.Батүвшингийн “Ханбогд индастри” компани "Оюу толгой" ХК-д нэг удаагийн хамгаалалтын хувцас үйлдвэрлэж, нийлүүлэх гурван жилийн гэрээ байгуулсаныг харвал, түүнд уул уурхай салбарт ороогүй бизнес гэж байхгүй бололтой. Түүгээр ч зогсохгүй Д.Баттүшин “Даян байгаль групп” ХХК-аар дамжуулан төрийн тендер, төсвийн хөрөнгөөс “хувь” хүртээд амжсан баримт ч байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Даян байгаль” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Даяндоржийн Баттүвшин, Даяндоржийн Отгончулуун нар бүртгүүлсэн байдаг. Улмаар тэд “Даян байгаль” компаниараа дамжуулж дараах тендерт шалгарчээ.
Ч.Жаргалсайхан ах, дүү нартайгаа хамтарч 1991 онд аялал жуулчлалын чиглэлээр компани “Алтан говь групп” гэх компани байгуулж, бизнесийн салбарт хөл тавьсан. Өдгөө тус компаниа өндөглүүлсээр 44 компани байгуулж, салбар бүрд үйл ажиллагаа явуулахаас гадна нүүрсний бизнесийн том төлөөлөл болтлоо томорсон байна. Цаашлаад бизнесээ хамгаалахын тулд төрд төлөөлөгчөөр сонгогдож, Өмнөговийн толгой баячуудын тоонд багтаж буй. “Алтан говь групп”-ийн эзэмшилд “Алтанговь Транс”, “Алтанговь Секьютири”, “Алтанговь Петролиум ойл” ХХК, “Галба Сесурс” ХХК, “Галба Шанхын Говь” ХХК, “Гурван Сайхан Констракшн” ХХК, “Дэвжих Цог Хөгжил” ХХК, “Жуулчин Ханбогд” ХХК, “Ханбогд Кемикалс” ХХК, “ТТ стивидор” ХХК, “Шанх Транс” ХХК бүртгэлтэй. Үүнийг задалж үзвэл, “Шанх Транс” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, нүүрс борлуулалт, тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар өөрийн эзэмшлийн 48 тээврийн хэрэгслээр "Таван толгой" уурхайгаас Гашуун сухайт боомт-БНХАУ-ын чиглэлд нүүрс тээвэрлэдэг ажээ. Мөн орон нутгийн бусад компаниудтай хамтран “Оюу-Толгой” зэсийн баяжмал экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг. “Алтанговь транс” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ явуулдаг бол “Галба шанхын говь” ХХК гадаад, дотоод худалдаа, агуулахын үйлчилгээ, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, барилгын чулуу бутлан ангилах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн Өмнөговь аймагт барилгын чулуу олборлолт, бутлан ангилах чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг. Цаашлаад “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан, “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал Цэрэвсамбын Даваацэрэнтэй хамтарч “Гурвансайхан интернэйшнл”, “Шанхресурс”, “Шанхэнержи” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Ч.Жаргалсайханы “ТТ Стивидор” ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хангийн боомтонд 8.0 га газар авч, Гаалийн хяналтын бүсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Түүгээр ч зогсохгүй Ч.Жаргалсайхан өөрийн хүү, төрсөн ах, дүү, хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжуулан “Хийморьбүрд”, “Дорнын андууд майнинг”, “Говьмайнинг корпораци”, “Өмнөговь-Интерплайз”, “Их говийн андууд”, “Эйншинт гоулд”, “Алтанговь фэйшн” ХХК, “Сорговийн анд”, “Дөлгөөн тэнгэр”, “Эс Жи Ойл”, “Говь генетик” ХХК, “Новел девелопмент юнион”, “Цагаан хад авто зам”, “Монголын авто тээврийн хөгжил”, “Лимитлэс интернэйшнл”, “Баян-Итгэлт”, “Лхачодмаа”, “Си энд Эй просперити”, “Цагаан хад хөгжлийн ирээдүй сан”, “Өмнөговь аймгийн тээврийн нэгдэл”, “Өмнөговь аймгийн авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” “Өмнө говийн тээвэрчдийн хөгжлийн сан”, “Даяндевелопмент”, “Спэйс бридж”, Си Эф Эс”, “Госдиа”, “Шанх ложистик”, “Юнайтед бест шиппинг” ХХК-д хувьцаа эзэмшиж байна.
Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, манлай уяач Н.Хүрлээ мөн л нүүрсний бизнестэй нэгэн. Тодруубал, тэрбээр цагаан хаданд “эзэн суусан” цаад эздийн нэг юм. ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрлээ “Эрхэм сүлд монгол” ХХК-аараа дамжуулан “Цагаан хад” буюу Гаалийн хяналтын бүсэд 100,000 ам метр буюу 10 га талбай эзэмшдэг. Түүнээс гадна “Ажнай” Д.Бат-Эрдэнийн халаас нэгтэй хамтрагчдынх нь нэг юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр “Эрхэм сүлд монгол” ХХК-аараа “Өмнөговь бүтээн байгуулалтын корпораци” компанийн хувьцааг эзэмшдэг. Түүнчлэн Н.Хүрлээ “Эрхэм сүлд монгол” ХХК-аараа дамжуулан төрийн тендерээс “тоншоод” авсан нэгэн. Тодруулбал,
МАН БИЕТЭЙ Ч АН БИЗНЕСТЭЙ В.МӨНХБАТ
Ваанчигийн Мөнхбат Өмнөговь аймгийн уугуул, эрх зүйч мэргэжилтэй. Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөгчөөр ажиллаж, аймгийн гаалийн хорооны дарга болж дэвшсэн. Улмаар орон нутгийн өмчит "Таван толгой" ХХК-ийн ТУЗ-д гурван ч удаа сонгогдож, даргаар ажиллаж байсан гэх намтартай. Мөн тэрбээр 2012 оноос хойш аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж буй нэгэн.
Барилга угсралтын "Хүннү говь", "Холч ухаан" компанийн захирлаар нь ажиллаж байсан. МАН-аас нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон ч мөн л Өмнөговийн АН-ынхан бизнесээрээ халаас нэгтэй нэгэн. Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ УИХ-ын Х.Баттулгын охин Намууны эзэмшлийн “Женко тур бюро” ХХК-д, Орон нутгийн "Тавантолгой"-д хувь эзэмшдэг.
Түүнчлэн "Хүннү говь" компаниараа дамжуулан төрийн 21 тэрбум төгрөгийн тендерт шалгарч байжээ
Түүнчлэн "Холч ухаан" компани нь Өмнөговь аймагт 17.7 га талбай бүхий XV-46000004 (00004Х)–46000004 дугаартай хайгуулын лиценз эзэмшдэг аж.
ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир Өмнөговийн нүүрсний бүлэглэлийн том төлөөлөгч гэгддэг. Түүний хувьд нүүрсний хулгайн хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байсан ч хэрэг нь намжиж ИТХ-д дахин нэр дэвшиж байгаа аж. Түүний “Уужим-Од” ХХК нь Гаалийн хяналт буюу Цагаан хаданд 545,000 ам метр буюу нийт 54 га дөрвөн талбайтай. Түүнчлэн Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Түмэнбаяр, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрлээ, ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбат, ИТХ-ын төлөөлөгч, Б.Эрдэнэ-Очир, ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат, ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч Н.Энхбат, Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч асан Ч.Батжаргал, БОАЖЯ-ны харьяа Өмнөговь дахь Говь гурван сайхан байгалийн цогцолцорт газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Батаа нар Ч.Мөнхбаярын “Өмнэгдэл” ХХК-д хувьцаа эзэмшдэг. Харин Ч.Мөнхбаяр гэгч нь “Ёл групп” ХХК-ийнхаа охин компаниудаар дамжуулан “Таван толгой” ХК-ийн 100-300 тэрбумын санхүүжилттэй хөрс хуулалт, нүүрс олборлолт, тээвэрлэлтийн ажлуудыг монополь эрхтэйгээр авдаг баримтыг бид дэлгэж байлаа.
НҮҮРСНИЙ “МАФИ” БУЮУ ӨМНӨГОВИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТЕНДЕР "ХУМСАЛСАН" ТҮҮХҮҮД |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |